Ноос, Ноолуурын Зөвлөл

МVХАVТ-ын дэргэдэх Ноос, Ноолуурын Зөвлөл нь анх 2003 оны 04 сарын 22-нд “Ноолуурын экспортын зөвлөл” нэртэйгээр байгуулагдан 8 дэх жилдээ vйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөлийн гишүүд нь МҮХАҮТ-ын жинхэнэ гишүүн , тухайн салбарт бизнес эрхлэгч хувь хүн албан байгууллагаар хязгаарлагдахгүй бөгөөд хамтран ажиллах хүсэл сонирхолтой хэн бүхэнд бид адил тэгш хэмжээнд үйлчилж, хамтран ажилладаг билээ.

2006 оноос эхлэн ноос, ноолууран бvтээдэхvvн vйлдвэрлэгч бvх компануудыг хамрунулах vvднээс нэрээ “Ноос, Ноолуурын Зөвлөл” болгож өөрчилсөн бөгөөд зөвлөлийн vйл ажиллагааны гол зорилго нь ноос, ноолууран бvтээгдэхvvн эрхлэгчид болон салбарын үйлдвэрүүдийг дэмжих, тулгарч буй саад тотгорыг арилгахад засгийн газар болон төрийн байгууллагуудтай холбох, бодлогын өмгөөллийн талаас бүхий л бололцоог ашиглан ажиллах түүнчлэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол ноолуурын чанарыг баталгаажуулан, эрхэм тансаг байдлыг мэдрүүлэх, органик бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчдийг сурталчилж, дэмжихэд оршино.

Тус Зөвлөл нь дараах гишvvдтэйгээр vйл ажиллагаагаа явуулж байна. Vvнд:

  1. Дарга Р.Эрдэнэтуяа “Сор Кашмер” ХХК-ны захирал

  2. Н/б/дарга Г.Ариунаа МVХАVТанхим, БГХССГазарын мэргэжилтэн

  3. Г. Ёндонсамбуу Ноос ноолуурын холбоо дэд тэргүүн

  4. Ж.Бямбаа Өvлэн ээж овоо ХХК- ны захирал

  5. Наранбаатар Говь ХК- ны гvйцэтгэх захирал

  6. Б.Билигт Алтай Кашмер ХХК-ны гүйцэтгэх захирал

  7. Ц.Хишигжаргал Монгол сарлаг нийгэмлэг –ын гүйцэтгэх захирал

  8. Ичинхорлоо Ичин Кашмир ХХК-ын захирал

  9. С.Жавзандулам Уужин ХХК-ны захирал

  10. Р.Энхболд Монгол Нэхмэл ХХК-ны захирал

  11. Б.Ганбат Нэхээсгvй эдлэл ХХК-ны захирал

  12. Ч. Ганцэцэг “Ханбогд” ХХК-ны захирал

Хамтран ажилладаг байгууллагууд: Дотоод

  • ГХЯам

  • Үйлдвэр худалдааны яам

  • ХХААХҮЯам

  • ШУТИС

  • ХААИС

  • VSO -Дэлхийн банкны төсөл

  • ННХолбоо

  • Монгол Сарлаг нийгэмлэг

  • Ноос ноолуурын үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүд

Хамтран ажилладаг байгууллагууд: Гадаад

  • БНХАУ-ын ХАҮТанхим

  • Голланд улсын “PUM- ахмад экспертүүдийн холбоо”

  • АНУ-ын “UBM ASIA” байгууллага

  • Английн “The Hat” маркетингийн компани

Зөвлөлийн үйл ажиллагаанаас

Бодлогын өмгөөллийн чиглэлээр:
Танхимын дэргэд “Монголын маркетингийн зохицуулалтын алба” бий болж байгаатай холбогдуулан үйлдвэрлэгчдийг хамтран ажиллах, Ноолуурын чанарын стандартанд өөрчлөлт оруулах болон худалдааны тэмдэг бий болгоход ОУ-ын донор байууллагууд болон үйлдвэрлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллах тухайд ярилцсан. Мөн 2011 оны 1 сарын 1 нээс нэмэлт орж мөрдөгдсөн “Тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-д дараах саналыг боловсруулж өгсөн. Ноос ноолуурын угаах бодисууд нь химийн хорт болон аюултай бодисын ОУ-ын жагсаалтанд ордоггүй, сав баглаа боодол дээрээ химийн хортой бодисын тусгайлсан тэмдэглэгээ, шошгогүй байдаг ба ОУ-д хэрэглэх албан ёсны зөвшөөрөлтэй байдаг учир 75 сая төгрөг төлөх барааны жагсаалтанд орохгүй гэдгийг тусгайлан зааж өгөх шаардлагатай гэсэн санал оруулсан.

Сургалт судалгаа, гарын авлага материал бэлтгэх:
“Экспорт импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн төлөв байдлын илтгэл” гарын авлага дахь Ноос ноолуур болон арьс ширний дэлхийн зах зээлийн дотоодын үнийн чиг хандлагын талаарх судалгааг хийж оруулж байна.

Ноос ноолуур, арьс ширний зах зээлийн тойм мэдээлэлийг хагас жил тутам шинэчлэн боловсруулж гаргаж байна. Голланд улсын PUM-ахмад экспертүүдийн холбооны багш Бернадете Дамиусыг урьж, Голландын “Louet” компанийн ноос самнах, ээрэх болон нэхэх гар машин дээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх сургалтыг 2 дахь удаагаа зохион явууллаа. Сургалтанд Увс, Ховд, Өвөрхангай аймгийн малчид болон Улаанбаатар хотоос мөн ХААИС-ын оюутнууд хамрагдлаа.

Үзэсгэлэн, хурал форум:
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2010 оны 11-р сарын 23-25ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Cashmere World 2010” олон улсын үзэсгэлэн, форумд Монгол улсаа төлөөлөн оролцох төлөөлөгчдийг МҮХАҮТанхимын ННЗөвлөлөөс зохион байгуулан монгол улсад ноос ноолууран бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээр тэргүүлэгч аж ахуйн нэгж, салбарын яам, холбоо, нийгэмлэгийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо.

Говь, Монгол нэхмэл зэрэг манай салбарын нүүр царай болсон компанийн хамт олон өөрийн бүтээгдэхүүнээрээ тус үзэсгэлэнд оролцсон нь дэлхийн олон орны худалдан авагчид бизнесийн түншүүдэд Монгол ноолуурын чанар, сүлжмэл, нэхмэл оёмол бүтээгдэхүүний өнгө, загвар хийцээрээ олны анхаарлыг татаж, өөрийн онцлог давуу талыг бий болгосныг харуулж байлаа.

Тус үзэсгэлэнгийн үеэр болсон Ноолуурын чанарын форум дээр УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Монгол Сарлаг нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц. Хишигжаргал нар “Монгол ноолуурын чанар” сэдвээр илтгэл тавьж амжилттай оролцлоо.

Сайн үйлсийн аян- Зөвлөлийн гишүүн байгууллагуудын оролцоо:
Японы ард түмэнд туслах хандив цуглуулах ажлын хүрээнд зөвлөлийн хуралд оролцсон Гоёл кашмер, Нанс, Лакс кашмер, Монгол кашмер зэрэг компаниуд өөрийн бүтээгдэхүүн, Хятад улсын хөрөнгө оруулалттай Монгол чуулин, Жин Корона ноолуурын угаах, самнах үйлдвэрүүдийг танхимд гишүүнээр элсэж, тус бүр 100,000 төгрөгийг хандивласан.


Холбоо барих:
Г. Ариунаа - БГХССГазарын мэргэжилтэн
ННЗөвлөлийн нарийн бичгийн дарга
Утас: (976+11) 324258, 99079196
Факс: (976+11) 324620, 324258
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7388
mod_vvisit_counterӨчигдөр12222
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт19610
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт139545
mod_vvisit_counterЭнэ сард436803
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5309189

Манай сайтад: 186 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.229
 , 
Өнөөдөр: 5-р сар 22, 2012