2011 оны 8-р сарын 17, Лхагва гариг, 15:23
МҮХАҮТ-аас авч хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн өмгөөллийг сайжруулах, бодит салбар, нэгжид тулгуурласан чанартай үйлчилгээг гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд хүргэх, тэдний эрх ашгийг төлөөлөн илэрхийлэх, тухайн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг төр - хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлүүлэх зорилгоор танхимын дэргэд “мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийг дэмжих зөвлөл”-ийг 2010 оны 3 сард шинээр байгуулан ажиллаж байна.
Тус зөвлөл нь одоогоор 60 гаруй гишүүнтэй бөгөөд үүнд МСҮТ-үүд, түр сургалтын байгууллагууд болон үйлдвэр дээрх сургалт явуулдаг байгууллагуудын төлөөлөл орж байгаа юм.
Зөвлөлийн даргаар ХТК-ийн захирал н. Барамсай сонгогдон ажиллаж байна. Мөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах хүснэгтээс харах боломжтой.
“Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийг
дэмжих зөвлөл”-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
| д/д | Байгууллагын нэр | Овог нэр | Албан тушаал | Утасны дугаар | E mail хаяг |
| 1. | Хүнсний технологийн коллеж | Б.Барамсай | Захирал | 34-16-16 | Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 2. | МСТКоллеж | Д. Лхагва | Захирал | 991941018 342911 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 3. | УБ “Хангай” коллеж | Д.Чимэдцэрэн | Захирал | 99-13-33-85, 34-50-90 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 4. | Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн | Л. Дондог | Тэргүүн | 99112647 50005598 50067810 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 5. | Нимонс ХХК-ны техник сургалтын мастер төв | Б. Алтанцэцэг | Захирал | 99009468 680370 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 6. | Гүн шим | Ш. Эрдэнэхүү | Захирал | 318548 99115502 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 7. | Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв | Ц. Цэнд-Аюуш | Гүйцэтгэх захирал | 454676 99788529 Факс: 451260 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 8. | Сэргээн засалтын үндэсний төв | Л.Даваасүрэн | Сургалтын албаны дарга | 99077410 70135515 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 9. | Нью тел | Ч. Даваадаш | Захирал | 315434 99110480 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 10. | Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо | Н. Оч | Захирал | 99087372 | Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
| 11. | Техник технологийн коллеж | Э.Намсрай | Захирал | 99-08-63-09, 68-76-31 |
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |
Цаашид бид хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа бүх чиглэлд анхаарлаа хандуулж, тодорхой чиглэлээр мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгаа сургалтын байгууллагуудыг дэмжих, хамтран ажиллах, тэдний санал бодлыг сонсох, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлаар санал боловсруулж төр засгийн холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх, танхимын сертификат олгох, ажил олгогчтой холбож өгөх зэргээр тэднийг нэгтгэж танхим “шүхэр” зарчмаар ажиллахаар төлөвлөж, зарим үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийг
дэмжих зөвлөлийн 2011 оны ажлын төлөвлөгөө
| а/ Шүхэр зарчмаар хувийн хэвшлийн компаниудыг өргөнөөр оролцуулах ажлыг зохион байгуулж гишүүдийн тоог эрс нэмэгдүүлэх б/. Санамж бичиг байгуулсан газруудын сургалтын сертификатыг Танхимын нэр дээр олгож эхлэх в/ Сайн дурын магадлан итгэмжлэлийг хийж эхлэх, сурталчилах / эхний хагас жил/ г/ Сургалтын байгууллагуудын үнэлгээний шалгуур боловсруулж зэрэглэл тогтоох. / |
улирал бүр 1 улиралд Эхний хагас жилд Эхний хагас жилд |
| Зөвлөлийн хурлыг улирал бүр хийж цаг үеийн тулгамдаж буй, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлаар хэлэлцэн санал бодлоо нэгтгэж холбогдох газруудад оруулах, өөрсдийн хүрээнд хамтран шийдвэрлэх | Хагас жил тутамд |
| Түр сургалтын байгууллагуудаас хамтын ажиллагааны хүрээнд дэмжүүлэх, хамтран шийдвэрлэх шаардлагатай ажлуудын хэрэгцээг гаргуулж авах | I улирал |
| Түр сургалтын байгууллагуудыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх. Үүнд: зөвөлгөө өгөх, ажил олгогчтой холбож өгөх, гадаад түнштэй холбож өгөх, бодлогоо боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, салбарын бусад нэгжүүдтэй холбох, орон нутагт үйл ажиллагааг нь өргөжүүлэх | II – IV улирал |
| Шүхэр зарчмын үйл ажиллагааг БСШУЯам, ХНХЯамдуудад сайн сурталчилах түнш болох ажлыг бодлоготой, санаачлагатай зохион байгуулах Мэргэжлийн сургалтын байгууллагуудыг ажил олгогчтой холбож өгөх зорилгоор тэдний танилцуулгыг “Бизнес таймс” сониноор дамжуулан ажил олгогчдод хүргэх, тэднээр сонин захиалуулах | Жилдээ |
| Мэргэжлийн суурь мэдлэг олгох загвар сургалтуудыг гадаадын мэргэжилтэн болон сургалтын байгууллагуудтай хамтран өргөжүүлэх | Жилдээ |
| Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлд хүний нөөцийн менежерүүдийг оруулан үйл ажиллагааг нь өргөжүүлэх, бусад салбарын зөвлөлүүдийг энэ үйл ажиллагаанд татан оролцуулах | I – II улирал |
| Германы SES-ийн мэргэжилтэнг урьж үйлдвэр дээх сургалтуудын сургагч багшийг бэлтгэх сургалт явуулах, үйлдвэрүүд дээр очиж зөвөлгөө өгөх | II – III улирал |
| Хүний нөөцийн менежерүүдтэй хамтран хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн суурь сургалт, үйлдвэрийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах практик сургалт явуулах | Жилдээ |
| СЕО сургалтыг олон улсын эксперттэй холбож өгөх, энэ сургалтын хөтөлбөрт хөрөнгийн зах зээлийн сургалтуудыг бүтэн долоо хоногийн хөтөлбөр болгон оруулж GTZ, IPAS гэх зэрэг төсөлтэй хамтран явуулах | III улирал |
| Танхимын сургалтын мэдээллийн санг бүрдүүлэх: бүртгэл, дүрэм, журам, төгсөгчдийн талаарх мэдээлэл, үнэлгээ гэх мэт | I – III улирал |
| Тодорхой мэргэжлийн чиглэлүүдээр “Загвар сургалтын төв”-ийг сонгох шалгууруудыг боловсруулж, 2 – 3 загвар төвийг сонгох үйл ажиллагааг танхимын дэргэдэх салбарын зөвлөлүүдтэй хамтран хэрэгжүүлэх | III – IV улирал |
| Мэргэжлийн сургуулиудын шилдэг байгууллага, багш, удирдах ажилтныг шалгаруулах арга хэмжээг ТБМСХ-той хамтран зохион байгуулах | 2011 оны 1-р сар |
| МБС-ыг дэмжигч шилдэг байгууллага шалгаруулах номинацад материалаа бэлтгэж ирүүлэх ажлыг зохион байгуулах | 12 сар |
МҮХАҮТ-ын даргын
2010 оны 04 сарын 05–ны өдрийн
64 тоот тушаалын хавсралт №1
МҮХАҮТ-ын дэргэдэх “Мэргэжлийн боловсрол, сургалт- үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зөвлөл”-ийн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү дүрмээр МҮХАҮТ-ын дэргэдэх “Мэргэжлийн боловсрол, сургалт- үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зөвлөл”- /цаашид “Зөвлөл” гэх/ -ийн бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг зохицуулна.
1.2 Зөвлөл нь боловсрол, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй бэрхшээл, цаг үеийн тулгамдсан асуудлыг судлан, энэ салбарыг хөгжүүлэн дэмжих талаар танхимаас баримтлах бодлогыг тодорхойлж төрийн бодлогод тусгуулах, монгол улсад мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажлыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн явуулах асуудлыг судлан боловсруулах, сургалт, үйлдвэрлэлийг холбох гэх зэрэг асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
1.3 Зөвлөл нь МҮХАҮТ-ын үндсэн удирдлагын дор харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтран ажиллах хэлбэрээр энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
1.4 Зөвлөл нь МҮХАҮТ болон мэргэжлийн сургалтын байгууллагуудын хооронд хийсэн “Хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Хоёр. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
2.1 Зөвлөл нь гишүүнчлэлийн хязгааргүй, нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулна. Зөвлөлд сонирхогч төрийн байгууллагууд, бизнесийн болон мэргэжлийн холбоод, МСҮТ-үүд, төрийн бус байгууллагууд, компаниуд элсэн орж болно.
2.2 Зөвлөл нь Зөвлөлийн дарга, Удирдах Зөвлөл, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүтэц зохион байгуулалттай байна. Зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгож, МҮХАҮТ-ын даргын тушаалаар баталгаажуулах ба нарийн бичгийн дарга нь МҮХАҮТ-ын ажилтан байна.
2.3 Удирдах зөвлөлийн гишүүдэд оруулах хүний нэрийг зөвлөлийн нийт гишүүдийн хурлаас санал болгож, 11 хүнийг сонгох бөгөөд үүнд:
МСҮТ-өөс
Түр сургалтын байгууллагаас
Үйлдвэр дээрх сургалтын байгууллагаас төлөөлөл оролцсон байна.
2.3 Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
2.4 Зөвлөл нь хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдаж, шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулна.
2.5 Хуралдааныг зөвлөлийн дарга удирдана. Нийт гишүүдийн 50-аас доошгүй хувь ирсэн болон саналаа бичгээр ирүүлсэн тохиолдолд хуралдааныг хуралдуулна.
2.6 Зөвлөлийн хурлаас санал, дүгнэлт, зөвлөмж гаргах ба хуралд оролцогчид шийдвэрийг дийлэнхийн саналаар батална. Хэрэв хуралдааны шийдвэрээс өөр санал гарах буюу талууд зөвшилцөлд хүрээгүй бол энэ тухай хуралдааны тэмдэглэлд тодорхой бичнэ.
2.7 Зөвлөлийн дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална. Уг жагсаалтыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга ээлжит хуралдаанаас 7 хоногийн өмнө гишүүдэд тараана. Судалгаа, тооцоо шаардсан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
2.8 Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг МҮХАҮТ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд тусад нь оруулж зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, үр дүнг улирал бүр Танхимын удирдлагад танилцуулж чиглэл зөвлөмж авч байна.
2.9 Зөвлөлийн ажлын алба нь МҮХАҮТ-д байна. Зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажилтай холбогдон гарах зардлыг төсвийн дагуу МҮХАҮТ-ын даргаар батлуулж, МҮХАҮТ-аас санхүүжүүлнэ.
2.10 МҮХАҮТ-аас тухайн зөвлөлийг хариуцсан дарга ба Зөвлөлийн дарга хамтран Зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэн, шаардлагатай гэж үзвэл Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг МҮХАҮТ-ын даргын тушаалаар батална.
2.11 Зөвлөлийн гишүүд Зөвлөлөөс гарах хүсэлтээ Зөвлөлийн даргад бичгээр гаргах бөгөөд Зөвлөлийн дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
3.1. Монгол улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх салбарын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг судлан гаргаж тавих
3.2. Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр санал, зөвлөмж боловсруулж Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороонд оруулж хэлэлцүүлэх
3.3. Тус салбарын чиглэлээр холбогдох дүрэм, журам, практик, бусад орны туршлагыг судлах, нэвтрүүлэх
3.4. Холбогдох хууль, дүрэм, журмыг авч үзэж нэмэлт өөрчлөлт хийх талаар санал гаргах, шинээр хууль, зохицуулалт, хөтөлбөр гаргах санал боловсруулах
3.5. Салбарын хүрээнд мэргэжлийн байгууллагууд, холбоодтой хамтран ажиллах
3.6. Бусад орны ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний туршлагаас суралцах, энэ чиглэлээр гадаад, дотоодод зохион байгуулагдах үзэсгэлэн яармаг, сургалт, семинарт салбарын байгууллагуудаас өргөн оролцуулах
3.7. Салбарын чиглэлийн мэдээллээр тухайн салбарт бизнес эрхлэгчдийг хангах, туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллах
3.8. Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож ажиллах, төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хамтран хэрэгжүүлэх
3.9. Үйлдвэрлэлийн гол салбаруудад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлыг авч үзэх, сургалт үйлдвэрлэлийг холбох чиглэлээр санаачилга гаргаж ажиллах
3.10. Тодорхой, томоохон ажлыг гүйцэтгэхдээ ажлын хэсгийг байгуулж ажиллуулах.
Дөрөв. Дүрэм хүчин төгөлдөр үйлчлэх нь
4.1. Дүрмийг Зөвлөлийн гишүүдийн хурлаар баталж албажуулснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
4.2. Дүрмэнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Удирдах гишүүдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталснаар нэмэлт өөрчлөлтөөр дагаж мөрдөнө.
Холбоо барих:
Ж. Борхүүхэн – Бизнес, гадаад худалдааны сургалт, судалгааны газрын дарга
/МБСҮХДЗөвлөлийн нарийн бичгийн дарга/
Утас: (976+11) 324258, 99198151
Факс: (976+11) 324620, 324258
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 7355 |
![]() | Өчигдөр | 12222 |
![]() | Энэ 7 хоногт | 19577 |
![]() | Өмнөх 7 хоногт | 139545 |
![]() | Энэ сард | 436770 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5309156 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |