2011 оны 11-р сарын 15, Мягмар гариг, 12:03
Нидерландын Удирдлагын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр буюу PUM байгууллага нь 1978 онд байгуулагдсан бөгөөд олон улсын тусламжийн хүрээнд 33 жилийн турш Ази,Европ,Латин Америкийн 70 оронд дадлага туршлагатай ахмад экспертүүдээ байгууллагуудын хүсэлтээр илгээж үйл ажиллагааг нь сайжруулах зөвлөлгөө өгөх, сургалтад хамруулах, Голландад дадлага хийлгүүлэх зэргээр хувийн хэвшлийн Жижиг Дунд Үйлдвэрүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг юм.
PUM нь Голландын Засгийн газраас санхүүждэг бөгөөд экспертүүд нь сайн дурын үндсэн дээр ажилладаг тэтгэвэрт гарсан өндөр мэргэжлийн хүмүүс байдаг.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь тус байгууллагатай 2000 оноос хойш идэвхтэй хамтран ажилласны үр дүнд жил бүр ахмад экспертүүдийн зөвлөлгөө авч байгаа Монголын компани,аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байна.Тухайлбал: 2001онд-18, 2002 онд-15, 2003 онд –31, 2004 онд-20, 2005 онд -33,2006 онд -36, 2007 онд -32, 2008 онд -36, 2009 онд- 40, 2010 онд-28, 2011 онд 36 байгууллага уг үйлчилгээг авсан байна.
Ахмад экспертийн үйлчилгээг ямар байгууллага авч болох вэ?
Доод тал нь 2 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа, 10-аас доошгүй ажилтантай, үйл ажиллагааны явцад саад бэрхшээлтэй тулгарч ахмад экспертийн зөвлөлгөө авах шаардлагатай байгаа аж ахуйн нэгжүүд тус байгууллагын www.pum.nl вэб.хуудаст байгаа өргөдлийн маягтыг электрон хэлбэрээр бөглөж явуулна. Эксперт урих хугацаа нь 14 хоногоос 1 сар хүртэл байх бөгөөд тодорхой хугацааны дараа уг экспертээ дахин урьж үр дүн гартал хамтарч ажиллах боломжтой.Мөн эксперт нь шаардлагатай гэж үзвэл компаний ажилтныг Голландын Засгийн газрын зардлаар Голланд улсад дадлага,сургалтанд хамруулах боломжтой. Энэ тохиолдолд тухайн компаниас 700 еврогийн төлбөрийг PUM—д төлнө.
Эксперт авахад ямар зардал гарах вэ?
Экспертийн Монголд ирэх, буцах онгоцны зардал,эрүүл мэндийн даатгал зэргийг Голландын Засгийн газар хариуцдаг бөгөөд хүлээн авагч Монголын тал зөвхөн байр, өдрийн 3 удаагийн хоол,орчуулагч,ажлын байраар хангах үүрэгтэй. Экспертэд цалин өгөх шаардлагагүй.
Ийм хямд зардлаар өөрийнхөө бизнесийг улам сайн хөгжүүлэх боломжийг бүү алдаарай.
Дэлгэрэнгүй мэдээлэллийг мөн www.pum.nl вэб.хуудаснаас болон 324489 тоот утсаар авч болно. Бид Танд туслахад бэлэн байна.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 7248 |
![]() | Өчигдөр | 12222 |
![]() | Энэ 7 хоногт | 19470 |
![]() | Өмнөх 7 хоногт | 139545 |
![]() | Энэ сард | 436663 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5309049 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |