МҮХАҮТ, ГХАҮТХ хамтын ажиллагааны төсөл

Хүн амын ядуурлын хэмжээ Монгол Улсад нэмэгдсээр байгаа бөгөөд ядуу хүмүүсийн дийлэнх хэсэг нь хөдөө орон нутагт амьдарч байна. Хөдөө орон нутагт ядуурал ихэсч байгаа нь хамгийн ихээр анхаарал татсан, сэтгэл зовоосон асуудал болоод байна. Тиймээс ч сүүлийн үед хөдөө орон нутгийн хөгжлийг чухалд үзэх болсон энэ цаг мөчид ядуурлын эсрэг, нийгмийн сайн сайхны төлөө гадаад, дотоодын олон байгууллагууд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

МҮХАҮТ нь 2006 оноос эхлэн Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтран хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Төслийн бас нэг гол түнш нь Германы бизнесийн түнш байгууллага SEQUA юм. Төслийн гол зорилго хөдөө орон нутгийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах, жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжих замаар ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад оршино. Төслийн хүрээнд МҮХАҮТ-ын салбар Танхим үйл ажиллагаа явуулдаг 19 аймагт мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээний гэх мэт олон салбарт жижиг төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Зөвхөн бодитой, мэдрэгдэхүйц үйл ажиллагаа нь орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэд, орон нутгийн удирдлагыг энэхүү үйл ажиллагаанд хамтарч ажиллахад нь гол түлхэгч хүч болж өгнө. Тийм ч учраас хамтын ажиллагааны төсөл нь бүс нутгийн болон орон нутгийн эдийн засгийг дэмжсэн төслүүдийг дэмждэг болно. Эдгээр төслүүд нь орон нутагт ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг болно. Үүнтэй зэрэгцэн салбар танхимын орон нутгийн эдийн засаг дахь үүрэг роль өснө.Төсөл нь зөвхөн ажлын байр болон орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байгууллагуудыг хүчирхэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг юм.

2009-2012 онд төслийн 2 дугаар үе шат хэрэгжиж байгаа бөгөөд Танхимын “Хөдөөгийн Бизнес, Салбар Танхимыг Дэмжих Хэлтэс” нь тус төслийг хариуцан ажиллаж байна. Бид хамтын ажиллагааны төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төслөө хир үр дүнтэй, олон нийтэд тустай, нийгэм, эдийн засагт тустай байдал, зорилтот бүлэгт үзүүлж буй нөлөөлөл болон үр дүнг ажилахаар Мониторингийн судалгаа хийдэг ба сүүлийн судалгаагаар жижиг төслөөр нийтдээ ойролцоогоор 170 шинэ ажлын байр нэмэгдэж, 1013 хүн өөрийн өрхийн орлогоо тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, 1372 хүнийг сургалтанд хамруулсан байна.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7238
mod_vvisit_counterӨчигдөр12222
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт19460
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт139545
mod_vvisit_counterЭнэ сард436653
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5309039

Манай сайтад: 188 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.226
 , 
Өнөөдөр: 5-р сар 22, 2012