“Ногоон бүтээгдэхүүн ба шошгожуулалт” төсөл

Европын холбооны “Ногоон бүтээгдэхүүн ба шошгожуулалт”
(Green Products Development and Labelling in Mongolia)
төсөл

Хэрэгжүүлэгч: IVAM (Амстердам, Нидерланд)

Хамтрагч:

  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)

  • Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв (СХҮТ)

  • GrAT (Вена, Австри)

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Үйл ажиллагаа явагдах: Улаанбаатар хот, Хэнтий, Ховд, Дархан-уул, Өвөрхангай аймгууд

 

Хугацаа: 2009 оны 1-р сарын 1-нээс 36 сар

 

Төслийн зорилго

  1. Монголын ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба зах зээлийг нэмэгдүүлэх

  2. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний байгаль орчны нөлөөллийг бууруулах

  3. Тогтвортой байдлын талаарх Монголын баталгаажуулалтын стандартууд, дүрэм журмыг олон улсын шаардлагад нийцүүлэх

Тодорхой зорилт: Монголын тогтвортой/ногоон бүтээгдэхүүний бизнесийг дэмжих сүлжээг бэхжүүлэх

Зорилтот салбар/бүтээгдэхүүн:

  • Арьс ширэн бүтээгдэхүүн

  • Модон бүтээгдэхүүн

  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн

  • Хүнсний бүтээгдэхүүн

  • Гар урлалын бүтээгдэхүүн

Төслийн үйл ажиллагаанууд

  1. Бизнесийг дэмжих сүлжээг хөгжүүлэх
    1.1 Ногоон бүтээгдэхүүнд хамаарагдах Монгол бүтээгдэхүүний судалгаа хийх,
    1.2 Олон улсын ногоон шошгонууд, ногоон шошго олгох шалгууруудын талаар судалгаа хийх,
    1.3 Монголын ногоон бүтээгдэхүүний вэб хуудас боловсруулж, байнгын баяжуулалт хийх,
    1.4 Олон улсын ногоон шошгонууд, чадавхийг бий болгох хэрэгцээ, шаардлагад үнэлгээ хийх,

  2. Ногоон бүтээгдэхүүнийг хөгжүүлэх
    2.1 Ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг уриалах, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалт хийх,
    2.2 Тодорхой ногоон бүтээгдэхүүнүүдийн маркетинг, санхүүжилтын талаар гүнзгийрүүлсэн сургалт хийх,
    2.3 Ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бизнес төлөвлөгөө боловсруулах, сонгон шалгаруулах
    2.4 Монголын ногоон бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг, бага хурал зохион байгуулах (2 удаа)

  3. Үндэсний ногоон шошгыг хөгжүүлэх
    3.1 Монголын ногоон бүтээгдэхүүний шошгожуулалтын хөгжлийн байдал, чадавхи, хэрэгцээнд үнэлгээ хийх
    3.2 Олон улсын шаардлагад нийцсэн ногоон шошгыг хөгжүүлэх сургалт хийх
    3.3 Ногоон шошгоны стандартууд, дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, ногоон шошгоны тогтолцоог бий болгож, хөгжүүлэх

  4. Ногоон бүтээгдэхүүнийг дэмжих, худалдан авах
    4.1 Ногоон бүтээгдэхүүний бодлого, хөтөлбөр болон санаачилгыг дэмжих уулзалт ярилцлага хийх
    4.2 Ногоон бүтээгдэхүүний зах зээлд оролцогч талуудын уулзалт зохион байгуулах
    4.3 Ногоон бүтээгдэхүүний хэрэглээг сурталчлах кампанит ажил зохион байгуулах

Төслийн үйл ажиллагааны дэлгэрэнгүйг www.greenproduct.mn веб хуудаснаас үзнэ үү.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7226
mod_vvisit_counterӨчигдөр12222
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт19448
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт139545
mod_vvisit_counterЭнэ сард436641
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5309027

Манай сайтад: 188 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.230
 , 
Өнөөдөр: 5-р сар 22, 2012