2011 оны 9-р сарын 28, Лхагва гариг, 17:40
ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН УРИЛГА
Танд инновацийн төсөл байна уу, байвал бидэнд хандаарай
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 306 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд инновацийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн инновацийн салбар дахь түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай инновацийн талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулж инновацийн төслийг зарлах, хүлээн авах ажиллагааг Танхимд шилжүүлсэн.
Иймд тухайн салбарын тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, үр дүн нь богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр болох шинэ болон шинэчилсэн бараа бүтээгдэхүүн, техник, технологи бий болгоход чиглэгдсэн эрдэм шинжилгээний ажил болон инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор 2012 онд хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Инновацийн төслийг шалгаруулах үзүүлэлтүүд:
Төслийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн төслийг 2011 оны 10-р сарын 21-ний 17 цаг хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Шинжлэх ухаан, бизнесийн зөвлөл хүлээн авна.
Хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
МҮХАҮТанхимын байр, 305 тоот өрөө.
Утас: 323597
Факс: 324620







![]() | Өнөөдөр | 7187 |
![]() | Өчигдөр | 12222 |
![]() | Энэ 7 хоногт | 19409 |
![]() | Өмнөх 7 хоногт | 139545 |
![]() | Энэ сард | 436602 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5308988 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |