2011 оны 10-р сарын 03, Даваа гариг, 12:32

“ШИНЖЛЭХ УХААН-БИЗНЕС-ЗАЛУУ ҮЕ”
IV ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН
| Зохион байгуулагчид: |
![]() |
|
|
| Дэмжигч байгууллагууд: |
|
|
Шинэ бүтээл, ашигтай загвар /ШБАЗ 2011/
Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд МҮХАҮТанхим нь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Залуу Эрдэмтдийн Холбоо зэрэг байгууллагуудтай хамтран “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэнг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь монгол эрдэмтэн, инженер, зохион бүтээгчид, шинийг санаачлагчдийн бүтээсэн шинэ техник, дэвшилтэт технологи, бүтээл, оновчтой саналуудыг амьдралд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай, Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжилтөнд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн үндэслэлтэй гэж үзсэн шинийг санаачлагчдийн ашигтай загвар, бүтээл, бүтээгдэхүүнийг дэлгэн харуулах болно. Түүнчлэн амьдрал практикт нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байгааг үндэслэн энэхүү сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж, нийтэд сурталчилан, тэдгээрийг цаашид дэмжих бодлогыг МҮХАҮТ-ын Шинжлэх Ухаан Бизнесийн Зөвлөл нь явуулах болно.
Үзэсгэлэнд дараахи салбар, байгууллага, компани, хувь хүн оролцох боломжтой. Үүнд:
Олон нийтийн байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд
ШУА-ын гишүүн байгууллагууд, гишүүд, эрдэмтэд, хүрээлэнгүүд
Их дээд, дунд, бага сургуулиуд, коллеж
Шинэ бүтээл эрэлхийлэгч, зохион бүтээгчид, судлаач, уран бүтээлчид
Машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл үйлдвэрлэгч
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, сайн дурын сонирхогчид
Бусад
МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болох ба бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах, залуу эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээлээ танилцуулах бөгөөд шинжлэх ухаан – бизнесийн хамтын ажиллагаа өргөжих болно.
Хэзээ: 2011 оны 10 дугаар сарын 31- 11 дүгээр сарын 1,2
Хаана: МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн Их Танхимд
Бүртгэлийн хугацаа: 2011 оны 10 дүгээр сарын 25 хүртэл
Хөтөлбөрийг хавсралт файлаас үзнэ үү!
Харилцах хаяг:
МҮХАҮТ-ын Шинжлэх Ухаан Бизнесийн Зөвлөл
Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын хэлтэс
Утас/Факс: 323597/324620







![]() | Өнөөдөр | 7174 |
![]() | Өчигдөр | 12222 |
![]() | Энэ 7 хоногт | 19396 |
![]() | Өмнөх 7 хоногт | 139545 |
![]() | Энэ сард | 436589 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5308975 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |