Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам

Засгийн газрын 2010 оны 5 сарын 19-ний өдрийн 119 тоот тогтоолоор  Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг шинэчлэн баталсан билээ.  Энэ нь өмнө нь бидний хэлж заншсанаар  нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргах журам  бөгөөд  нийт иргэд, олон нийттэй хамаатай аливаа шийдвэр гаргахдаа яам агентлаг, ИТХ, засаг дарга нар тухайн шийдвэртэй холбоотой этгээдүүдийн саналыг авах,   хуульд нийцсэн байх, бусад шийдвэр журмуудтай зөрчилдөхгүй байх,  шийдвэрийн талаарх нөлөөллийн шинжилгээ хийх,  шийдвэрийн талаар хэлэлцүүлэг уулзалтуудыг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьж санал авах гэх мэт олон чухал асуудлуудыг тусгасан.

Гэвч амьдрал дээр энэ шийдвэр тэр бүр хэрэгжихгүй байгаа нь юуны өмнө энэ шийдвэрийн талаар, иргэд, бизнесийнхэн сайн мэдэхгүй байгаатай холбоотой.  Иймээс Засгийн газрын тус тогтоолыг Та бүхний анхаарарлд толилуулж байна.  төр захиргааны байгууллагуудын гаргадаг элдэв журам шийдвэрийг багасгах,  бодитой зөв шийдвэр гаргадаг болгох,  гарсан шийдвэр амьдралд хэрэгждэг болгоход иргэд, бизнесийнхэн Та бүхний оролцоо хамгийн чухал үүрэгтэй билээ.  Түүнчлэн энэхүү тогтоолыг хэрхэн ихэрэгжүүлж буйд Та бидний хамтын хяналт,  мониторинг томоохон үүрэг гүйцэтгэх болно.

Attachments:
Download this file (2010 - 5-19 - 119 togtool.pdf)Тогтоол[Формат: PDF; Файлын хэмжээ: 151 кб]151 Kb09/29/11 18:10
AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16517
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт138062
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард415710
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5288096

Манай сайтад: 39 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.226
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012