ДУБАЙ хотын аялалд урьж байна.

alt

alt

Өдөр 1. ( 2012.03.06 ) Улаанбаатар - Дубай /МИАТ - ын шууд нислэгтэй аялал/
03 сарын 06 – ын өглөө 03 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд цуглаад 06:00 цагт Улаанбаатар хотоос Арабын нийслэл Дубай хотруу ниснэ. Ойролцоогоор 8 цаг буюу Дубай хотын цагаар 03 сарын 06 –ны 09:50 цагт Дубайн нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед таныг зочид буудлын төлөөлөгч тосон авч буудалд хүргэнэ. Ирээд буудалдаа байрлан амарна. Зочид буудалдаа амрана. Орой 19:00 цагт зочид буудлаасаа хөдлөн Усан онгоцоор аялж шөнийн Дубай хотын гайхамшигт үзэмжийг харна. Мөн усан онгоцон дээр олон улсын буфет оройн хоол зооглоно. Орой нь буудалдаа байрлан амарна.

Өдөр 2. ( 2012.03.07 ) Дубай
Өглөөний цайны дараа Дубай хоттой танилцах аяллаа эхэлнэ. Дэлхийн цорын ганц 7 одтой зочид буудал болох Бурж Ал Араб зочид буудал болон Жумейрах сүмийг үзнэ. Мөн Дэлхийн хамгийн өндөр байшингийн нэг болох 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар боссон дэлхийн хамгийн өндөр барилга болох /828 м- 165 давхар/ Бурж Халифа-ийн дэргэд очиж дурсгалын зураг авахуулна. Дубай хотын хуучин хэсэг болох Бастакиа явах замдаа Дубай хотыг удирддаг гэр бүлүүдийн гайхалтай харшууд болон салхин агааржуулагчтай байшингуудыг харна. Эндээс ойрхон Ал Фахиди Форт-д байрлах Дубайн музей үзнэ.
Үдээс хойш 15 цаг 30 минутад цөлд жийп машинаар сафари аялал хийнэ. Орой нь цөлд нар жаргахыг үзэж Араб маягийн жижиг хоттхонд Араб үндэсний оройн хоол зооглоно. Оройн хоолны дараа тоглолт үзнэ. Нэмэлтээр энэхүү Араб маягийн хотод Араб үндэсний хувцас худалдан авах, Тэмээ унан зурга авхуулж болно. Дараа нь буудалдаа байрлан амарна.

Өдөр 3. ( 2012.03.08 ) Дубай
Өглөөний цайны дараа Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотын аяллаа хийнэ. Нэг талдаа 1 цаг 30 минут автобусаар авна. Дэлхийн хамгийн том Лалын шашны сүмийн нэг болох Sheikh Zayed Grand Mosque үзнэ. Heritage тосгонд зочилж газрын тос олборлож эхлэхээс өмнө тус хотын амьдрал ямархуу байсныг үзэж сонирхоно. Буцах замдаа 2009 оноос Formula One Abu Dhabi Grand Prix зохион байгуулагдаж байгаа Yas арлаар дайран өнгөрнө. Ойролцоогоор 17 цаг 30 минутын орчи зочид буудалдаа буцаж ирнэ. Буудалдаа байрлан амарна. Оройн хоол өөрсдөө.

Өдөр 4. ( 2012.03.09 ) Дубай
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Чөлөөт хөтөлбөр. Та энэ өдөр Алтны зах болон Арабын томоохон дэлгүүрүүдээр худалдаа хийх боломжтой.

Өдөр 5. ( 2012.03.10 ) Дубай - Улаанбаатар
Өглөөний хоолны дараа чөлөөт цаг. 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлнэ. Дубайн цагаар 17:00 цагаас ОМ7782 нислэгээр Улаанбаатар хотыг зорино. Нислэг ойролцоогоор 7 цаг үргэлжилнэ. Улаанбаатар хотын цагаар 03 сарын 11 –ын үүрийн 04:00 цагт Улаанбаатар хотод бууна. Ийнхүү дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

Тайлбар:

Аяллын чиглэл: Улаанбаатар – Дубай
Аялал эхлэх хугацаа: 2012 оны 03 сарын 06 – 2012 оны 03 сарын 10
Аяллын хугацаа: 4 шөнө, 5 өдөр / Дубай 4 шөнө /
Аяллын зардал: том хүн: 1599 ам.доллар, Хүүхэд: 1350 ам.доллар
Өрөөнд ганцаар байрлахад нэмж: 300 ам.доллар
3 одтой буудалд: /Grandeur Hotel Дубай хотын Барша хэсэгт байрладаг. Олон Улсын нисэх буудлаас 25 км зайд оршдог. Mall of Emirates дэлгүүр болон метроны буудалдай ойрхон/

Аяллын зардалд багтсан:

  • УБ – Дубай – УБ нислэгийн тийз таксын хамт

  • Дубай –д 3 одтой зочид буудлын энгийн 1 өрөөнд 2-оор байрлах зардал

  • Хөтөлбөрт заасан тооны Араб маягийн хоол

  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

  • Жуулчны автобус

  • Гадаадад зорчигчдын эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал

  • Монгол хэлтэй хөтөч

  • Орон нутгийн хөтөч

Аяллын зардалд багтаагүй:

  • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал

  • Хувь хүний хэрэглээний зардал

Холбоо барих:

Утас: 94119090,99117180, 70109090 /Оффисийн утас/, 70109090 /Оффисийн факс/
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16444
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт137989
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард415637
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5288023

Манай сайтад: 47 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.226
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012