МЭДЭГДЭЛ

Мэдэгдэл

Хуулийн төслийг эргүүлэн татах тухай

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ нь улс орны хувийн хэвшлийн мянга мянган төлөөллийг эгнээндээ багтаасан байгууллагын хувьд бизнесийн орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд дуу хоолойгоо хүргэх хуулиар тогтоосон чиг үүрэгтэй билээ.

2012 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхдээ “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварыг тогтоох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ийм байдлаар нүүрс болон төмрийн хүдэрт шинээр гаалийн татвар ногдуулах нь цаг үеэ олоогүй, эдийн засагт ихээхэн хор хохиролтой алхам болно гэж  МҮХАҮТ үзэж байна.

Дэлхийн эдийн засаг хямралын өмнөх байдалд орж, гол хэрэглэгч БНХАУ-ын аж үйлдвэржилтийн хурд, эрэлтийн хэмжээ саарах төлөвтэй байгаа нь гадаад зах зээлээс хараат байдалтай манай улсын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой чухал үндэслэл. Цаашлаад өөрсдийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, бүтээн байгуулалтыг далайцтай хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн голлох салбаруудын татварын дарамтыг нэмэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг сааруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарлах онцгой сөрөг нөлөөтэй. Дотоод болон гадаад эрсдлүүд, цаг үеийн нөхцөл байдлаа тооцож үзэхгүйгээр шийдвэр гаргах нь хожим хойно харамсаад баршгүй үр дагавар авчирдагийг ч 2009 оны Гэнэтийн ашгийн татварын хууль бэлхнээ гэрчилдэг.

Монгол улсын бизнес эрхлэлтийн байдлын тухай Дэлхийн банкны болон Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын үнэлгээ, дүгнэлтүүдэд Монгол улсад бизнес эрхлэх, түүний дотор экспортын бизнес эрхлэх орчин тааруу гарч буй нөхцөлд ийм арга хэмжээ авах нь тэртээ тэргүй өртөг зардал өндөр, зардал чирэгдэл, шат дамжлага ихтэй экспортын бизнесийн орчныг улам муутгах алсын хараагүй алхам болно гэж үзэж байна.

Өөрсдийн боломжийг бүрэн дайчилж, шинэ тутам өсч өндийж буй голлох салбаруудыг дэмжих, тэдэнд түшиглэсэн эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнесийн орчны тогтвортой байдлыг хадгалах үүднээс дээрх хуулийн төслийг нэн яаралтай буцаан татна гэдэгт гүнээ итгэж байна.

МҮХАҮТ

2011-11-21

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16430
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт137975
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард415623
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5288009

Манай сайтад: 47 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.229
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012