2011 оны 10-р сарын 26, Лхагва гариг, 10:41
МҮХАҮТ-ын дэргэдэх Төсвийн аудитын хороо /зөвлөл/ одоогоор дарга Л.Отгонбаяр, гишүүн Д.Цэрэнжав, Жигмиддагва, нарийн бичгийн дарга Б.Болд нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Төсвийн хуулийн талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ТББ-уудын саналыг авах Төрийн ордонд болсон хэлэлцүүлэгт Зөвлөлийн гишүүд оролцож, Л.Отгонбаяр саналаа уламжлав.
Уг саналыг МҮХАҮТ-ын НБТЗГ-ын дарга Ч.Нэргүйд өгч Танхимын саналтай нэгтгэсэн болно. Зөвлөлийн гишүүн Д.Цэрэнжавын хариуцан ажилладаг төсвийн зарцуулалт, хяналтын талаар байнга мэдээлдэг www.tusuv.mn сайтад мэдээ, мэдээлэл оруулан ажиллаж байна.
Цаашид Танхим дээр төсөвтэй холбоотой санал хүсэлт, гомдол хүлээн авах байнгын утас ажиллуулах юм. Энэ нь “Бизнес таймс” сонины дэргэдэх 325374 дугаарын утас байх юм. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо, Үндэсний аудитын хороо зэрэг төрийн байгууллагууд болон “Иргэд төсвөө хянана”, “Шилэн түрүүвч”, Нээлттэй нийгэм форум, уул уурхайн салбарын “Өгсөн, авснаа нийтэл” зэрэг бусад ТББ, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төсвийн аудитын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
Танхим дээр “Та төсвөө мэдэх үү?” сэдвээр бизнес эрхлэгчид болон иргэдийн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Улмаар Танхимын хөдөө, орон нутаг дахь салбар танхимуудад Төсвийн аудитын дэд хороог байгуулж, орон нутгийн төсвийн үйл ажиллагааг хянахад оролцуулах явдал чухал байна.
Улирал бүр УИХ, Засгийн газар, яам, агентлаг, хот, аймаг, орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналтаар мониторинг хийж байх. Түүнийгээ Танхимын сайт болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд тогтмол /улирал тутам/ мэдээлж байх юм. Уг нь төрийн байгууллагууд “Төсвийн нээлттэй өдөр” хийж, төсвөө иргэд, олон нийтэд танилцуулж байх ётой. Энэ талаар төрийн холбогдох газруудад санал тавьж байна.
Б.БОЛД
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 16420 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137965 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415613 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287999 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |