2011 оны 10-р сарын 25, Мягмар гариг, 10:54
Дэлхийн хүн ам, хотжилт, үйлдвэржилт нэмэгдэж, эрчим хүч, ус, байгалийн нөөцийн хэрэгцээ өсөж байгаа нь байгаль орчны бохирдол, дэлхий нийтийн дулаарлыг түргэсгэсээр байна. Хүн төрөлхтний хязгааргүй хэрэгцээ нь экологийн чадавхаас хэтэрч, байгалийн нөөцийн хомсдол, хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлснээр бидний ирээдүйд маш том асуултын тэмдэг үүсгэж байна.
Тиймээс иргэд, байгууллагуудын байгаль орчноо хайрлан хамгаалах ногоон сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор МҮХАҮТ-аас Монголд анх удаа “Ногоон навч” эко шошгыг олгож байна. Энэхүү эко шошгыг дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлыг багасгах, “Ногоон эдийн засаг”-т шилжих дэлхий нийтийн санаачлагад нэгдэн үйл ажиллагаандаа эрчим хүч, ус, байгалийн нөөцийг арвилан хэмнэж, хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр идэвхитэй ажиллаж буй зочид буудал, жуулчны баазуудад олгох бөгөөд МҮХАҮТ-аас баталсан шалгууруудын дагуу шинжээчдийн баг үнэлгээ өгөх юм.
2010 онд уг шошгыг нийт 8 зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага хүртсэн.
“Ногоон навч” эко шошго нь 5 зэрэглэл бүхий ногоон өнгийн навчнаас бүрдэх бөгөөд иргэд, байгууллагуудад ус, эрчим хүчийг хэмнэх, хог хаягдлыг ангилан ялгах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад түлхэц өгч буйгаараа ач холбогдолтой юм.
Хэрэв танай байгууллага уг шошгыг авахыг хүсвэл:
Байгууллагын хүсэлтийг хүлээн авсны дараа тодорхой хугацаанд үнэлгээний баг танай байгууллага дээр очиж үнэлгээ өгнө. Үнэлгээний дагуу эко шошго олгох журмын дагуу 1-5 ногоон навч олгох бөгөөд дараа дараагийн жилд үйл ажиллагаагаа сайжруулан навчны тоогоо нэмэх боломжтой.
Хүсэлтийг 2011 оны 11 сарын 15-ыг дуустал хүлээн авч байна.
Энэхүү эко шошго олгох журам, шалгуур үзүүлэлтүүд зэрэг мэдээллийг доорхи хавсралтаас үзэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.
Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа
Утас: 976-11-310619
Факс: 976-11-324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.







![]() | Өнөөдөр | 16398 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137943 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415591 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287977 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |