2011 оны 9-р сарын 30, Баасан гариг, 19:53
Дэлхийн эдийн засгийн үр ашиг; жижиг, дунд, том компани, улс орнуудын хоорондын шударга өрсөлдөөн; дэлхий дахины тогтвортой хөгжил зэрэгт саад тээг учруулж буй хамгийн том, хамгийн бэрхшээлтэй асуудал бол авилга билээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын төвийг сахисан бодлого, дэлхий дахины өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлэгч үүрэг ролийн нэг тод илрэл нь ДЭЗФ-ийн Авилгын эсрэг түншлэлээс 2011 оны 9 сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан PACI Mongolia Network буюу Авилгын Эсрэг Түншлэлийн Монголын Сүлжээг байгуулж албан ёсоор зарласан явдал юм. Монголчуудын санал санаачлагаар байгуулагдсан тус сүлжээний Удирдах зөвлөлд төр, хувийн хэвшлийн тэнцүү тооны төлөөллөөс гадна Авилгын эсрэг түншлэлийн дэлхийн Зөвлөлийг төлөөлж Рио Тинто компани орсон бөгөөд үүнийг нь албан ёсоор баталгаажуулж Монгол улсын Ерөнхийлөгч Ноён Ц.Элбэгдорж, ДЭЗФ-ыг үндэслэгчийн гарын үсэгтэй батламжийг Удирдах зөвлөлийн гишүүдэд олголоо. Авилгын Эсрэг Түншлэлийн Монголын тус сүлжээнд өнгөрсөн оны 3 сард монголын тэргүүлэх 150 гаруй компани нэгдэн гарын үсэг зурцгаасан бөгөөд авилгын эсрэг үйл ажиллагаагаа уялдуулах, харилцан туршлагаа солилцох, төр засагтай авилгын эсрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ба тус сүлжээний гол зорилго нь монголын авилгын орчинг цэвэрлэж багасгах явдал.
PACI Mongolia нь үр нөлөө, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааны шинэ үлгэр жишээ болж байгаагаараа онцлогтой бөгөөд нэн ч утгаар “Их 20”-ын бизнесийн лидерүүдийн авилгын эсрэг баримт бичигт авилгын эсрэг хамтын ажиллагааны загвар болгон дурьдсан бөгөөд өөрөөр хэлбэл PACI Mongolia нь дэлхийн нийт улс орнуудад авилгын эсрэг хамтын ажиллагааны бодит жишээ, үлгэр дууриал болж байна.







![]() | Өнөөдөр | 16383 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137928 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415576 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287962 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |