2012 оны 2-р сарын 13, Даваа гариг, 18:08

Малайзын Засгийн Газрын Экспортыг Дэмжих Хөтөлбөр, Гадаад Худалдаа Хөгжлийн Корпораци (MATRADE) хамтран 2012 оны 4 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Малайзын Олон улсын Халал /MIHAS 2012/ үзэсгэлэнг Куала Лампур хотноо 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
MIHAS 2012 арга хэмжээ нь бизнес эрхлэгч та бүхэнд бизнесээ өргөжүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн бизнесийн чиглэлээр бараа бүтээгдэхүүн болон хамтрагч байгууллагыг олж авах боломжийг олгохоос гадна Малайзын хамгийн өндөр чанартай Халал бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөн цар хүрээтэй танилцуулах юм. Үүнд:
Халал хэрэглээний зүйлс буюу хоол хүнс, ус ундаа, далайн хоол хүнс, талх нарийн боов, эмийн бүтээгдэхүүнүүд
Хүнсний бус бүтээгдэхүүн буюу гоо сайхан, косметик болон хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд
Үйлчилгээ буюу Халалын гэрчилгээ, Ислам банк, санхүүгийн үйлчилгээнүүд гэх мэт багтсан байна.
МҮХАҮТанхимын зүгээс бизнес эрхлэгч хувь хүн болон аж ахуйн байгуулагаас төлөөлөгч та бүгдийг бизнес групп болгон зохион байгуулж уг арга хэмжээнд оролцох тул сонирхсон аж ахуйн нэгжүүд хавсралт дах анкетийг бөглөж 2012 оны 3-р сарын 1-нээс өмнө дараах хаягаар ирүүлнэ үү. Зочид буудал болон хоолны зардлыг Малайзын тал хариуцах бөгөөд та бүхэн ирж, очих онгоцны билет, зохион байгуулалтын хураамж төлнө.
ЖИЧ: Хавсралтаар бүртгэлийн анкет, бүтээгдэхүүний код, хөтөлбөрийг үзнэ үү
Холбоо барих хаяг:
Э.Золзаяа, Х.Баярмаа /Жижиг Дунд Бизнес, Үндэсний Үйлдвэрлэлийг Дэмжих Хэлтэс/
Утас: 312501, 88098008, 99831867
Факс: 324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.







![]() | Өнөөдөр | 16368 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137913 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415561 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287947 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |