2011 оны 9-р сарын 22, Пүрэв гариг, 11:43
Энэ оны 10 дугаар сарын 25-наас 28-ныг дуустал ОХУ-ын Алтайн Хязгаар мужийн төв Барнаул хотноо хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг бүхэлд нь хамарсан, Сибирь нутагт томоохон тооцогддог “Алтайская Нива-2011” сэдэвт олон улсын уулзалт, үзэсгэлэн яармаг зохион байгуулагдах гэж байна.Тус үзэсгэлэнд ОХУ, Герман, Франц, Польш, Монгол Улс жил бүр идэвхтэй оролцдог юм.
Үзэсгэлэн яармаг нь хүнс /гурил, төрөл бүрийн будаа, гоймон, ургамлын болон амьтны өөх, тос, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, мах болон махан бүтээгдэхүүн, хиам, өндөг, шувуу, хөлдөөсөн хүнс, ундаа, ус, согтууруулах ундаа, эрүүл хүнс, зөгийн бал, байгалийн хүнс, хүүхдийн тэжээл, цагаан хоол, сав баглаа боодол, хүнсний тоног төхөөрөмж, шил сав, хөргөгч, худалдааны тоног төхөөрөмж, автомат худалдаа, хурдан хоолны тоног төхөөрөмж, баарны тоног төхөөрөмж, кофемашин, тээвэр ложистикийн үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, программ хангамж /; газар тариалан /хөрс боловсруулалт болон ургац хураах бэлтгэлийн тоног төхөөрөмж, минерал, органик бордоо, ургамал хамгааллын тоног төхөрөөмж, ургац хураах тоног төхөөрөмж, трактор, ургац ялгах, тээвэрлэх, боловсруулах болон хадгалах тоног төхөөрөмж, комбайн болон сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын хэрэгсэл, үр болон суулгац/; мал аж ахуй /сайн үүлдрийн мал, худалдаа, мал аж ахуйн технологи, тэжээлийн үйлдвэрлэл болон хадгалалт, малын хашаа байрны барилга болон бусад хөдөө аж ахуйн барилга, малын тэжээлийн тоног төхөөрөмж, үхэр саах тоног төхөөрөмж, хөргүүр, байгаль орчныг хамгаалах техник технологи, мал тээвэрлэлт, үйлчилгээ, мал эмнэлэг, малын эмийн бүтээгдэхүүн/ гэсэн гурван том хэсэгт хуваагдаж явагдах юм.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээний үеэр хөдөөгийн газар тариалан болон мал аж ахуйд нэвтрүүлэх шинэ технологи, мал аж ахуйг хөгжүүлэх эрчимтэй арга зам, махны болон сүүний төрлийн аж ахуйг хөгжүүлэх шинэ нөхцөл ба боломж, хүнсний бизнес, рестораны бизнес, зөгийн аж ахуйн тулгамдсан асуудал ба шинэ технологи зэрэг сэдвээр хувийн хэвшлийнхний дунд дугуй ширээний уулзалт зохион байгуулагдана.
“Алтайская Нива-2011” олон улсын үзэсгэлэнд МҮХАҮТ нь энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулалттайгаар Монголын экспортын бараа бүтээгдэхүүнтэйгээ оролцох гэж байна.
Энэхүү үзэсгэлэн яармаг, уулзалтад оролцож, шинэ мэдээлэл олж авах, хуучин андуудтайгаа уулзах, шинэ түнштэй болох, харилцан ашигтай худалдаа эрхлэх хүсэлтэй болоод өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэйгээ оролцох аж ахуйн нэгж, компаниуд энэ оны 9 дүгээр сарын 26-ны дотор бүртгүүлнэ үү.
/ОХУ руу орж гарах визийг сарын өмнө захиалга өгч авдаг тул дээрх заасан хугацаанд оролцох эсэхээ мэдэгдэнэ үү/.
Хаяг: МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 312371, 325374, 9913-8907
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.







![]() | Өнөөдөр | 16329 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137874 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415522 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287908 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |