2011 оны 9-р сарын 21, Лхагва гариг, 15:58
Үзэсгэлэнгийн танилцуулга:
Олон улсын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн сурталчлах үзэсгэлэн худалдаа нь 2009 оноос хойш одоог хүртэл 4 удаа зохион байгуулагджээ. Уг үзэсгэлэн нь олон салбарыг хамарсан, улс орнуудын үндэсний бүтээгдэхүүн болон шилдэг бараа бүтээгдэхүүнүүдийг сурталчилсан олон улсын худалдааны үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог нь Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа явдал юм.
Үзэсгэлэнгийн мэдээлэл:
Хэзээ: 2011 оны 10 сарын 2-6-ны хооронд
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 5 өдөр
Хаана: Бээжингийн Үзэсгэлэнгийн Төв
Ерөнхий зохион байгуулагч комисс: Дэлхийн Үндэсний Үйлдвэрлэгчдийн Холбоо
Хамтран зохион байгуулагч комисс: Тианжин хотын Гадаад эдийн засаг худалдааны үзэсгэлэнгийн танхим
Гүйцэтгэгч байгууллага: Жун Шин Хан импорт экспортын компани (Тианжин хот)
Үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа хотын давуу тал:
Бээжин хот нь Хятад улсын улс төр,урлаг соёл, олон улсын харилцаа, гадаад болон дотоодын бизнесийн хамтын ажиллагааны цөм болсон хот гэдгээрээ онцлогтой. Ийм учраас олон нийтийг хамрах хүрээ маш өргөн бөгөөд энэхүү үзэсгэлэнг Бээжин хотноо зохион байгуулахаар болсон гол шалтгаан нь үзэсгэлэнд оролцож буй Аж ахуй нэгжийн ашиг тусыг нэмэгдүүлэх зорилгоор Хятад улсын Тусгаар тогтнолын баяртай давхцуулан зохион байгуулахаар боллоо. Энэхүү баяраар гадаад дотоодын зочид өргөнөөр хүрэлцэн ирдэг тул худалдаа арилжааны оргил үе гэж нэрлэдэг.
Үзэсгэлэнд оролцох төрлүүд:
Хүнс, ундаа, гоо сайхны бараа, өдөр тутмын бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, хувцас, гоёл чимэглэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн, газар тариалангийн бүтээгдэхүүн, экологийн цэвэр бүтээгдэхүүн, гэрийн тавилга, гэр ахуйн бараа, гар урлал, бэлэг дурсгал, цахилгаан бараа
Үзэсгэлэнгийн хураамж:
Олон улсын стандартын стенд (3мх3м): 5000 RMB
Үүнд: 1 ширээ,2 сандал, 2 гэрэл,1 залгуур
Оролцохыг хүсэгчид дараахь хаягаар шууд холбогдоно уу.
Холбоо барих: Хатагтай Лиү Ай
Утас: 0086-22-88239551, 88239732
Факс: 0086-22-88238717
Е-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.







![]() | Өнөөдөр | 16318 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137863 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415511 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287897 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |