2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 18:20
Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Засгийн Газраас 2011 оныг Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Жил болгон зарласны хүрээнд хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үр ашигтай, экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, олон улсын стандартад нийцсэн импортын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд 2011 оны 9 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд Мишээл ЭКСПО төвд зохион байгуулах “Улаанбаатар түншлэл 2011” Олон улсын 15 дахь удаагийн үзэсгэлэндээ идэвхитэй оролцохыг уриалж байна.
Үзэсгэлэнг зохион байгуулж буй гол зорилго:
Ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих Цэвэр үйлдвэрлэл, Цэвэр байгаль, Цэвэр хүнс
Оролцож буй аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгч-хэрэглэгчдийн хооронд мэдээллийг газар дээр нь үнэн, бодитоор өгүүлэх
Сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийг олон нийтэд танилцуулах
Чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг нийтэд шууд танилцуулах
Экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх
Олон улсын стандарт бүхий дэвшилтэд импортыг нэвтрүүлэх
Гадаад ба дотоодын байгууллагуудтай түншлэлийн харилцаа холбоо тогтоох
Гадаад орнуудаас оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг нийтэд сурталчлах
Шинжлэх ухаан, технологи, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүний дотор нано технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж ба ШУ-ны байгууллага-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх.
Үзэсгэлэнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилан зах зээлийг өргөжүүлж, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч өрсөлдөгчдийн шинэ санаа, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх
Үзэсгэлэнд бүх ажил хэрэгч байгууллага оролцох боломжтой.
Үзэсгэлэнгийн хугацаанд үзэсгэлэнд оролцогчидтой хамтран явуулах үйл ажиллагаа:
Үзэсгэлэнд оролцогч үндэсний компаниуд нь үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн үзэгчдэд зориулан тодорхой цаг гарган дуудлага худалдаа, хөнгөлөлтийн эрхийн бичиг, сугалаат худалдаа, тэмцээн уралдаан гэх мэт онцлог танилцуулга сурталчилгааны хөтөлбөрүүд зохион байгуулж оролцох боломжтой ба хөтөлбөрөө манайд нэн яаралтай, дэлгэрэнгүйгээр мэдэгдэнэ үү. Ерөнхий хөтөлбөрт оруулж хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар нийтэд мэдээлэх, ном сурталчилгааны ерөнхий хөтөлбөрт оруулан нийтийн үйлчилгээний газруудаар хэвлэн тараахад эрт бэлтгэн мэдээлэх шаардлагатай байна. Мөн МҮХАҮТанхимын ҮЯГ-ын Д.Ууганбаатар, Ч. Баттулга нарт 8 дугаар сарын 15-ны дотор бүртгэлийн хуудсын хамт ирүүлнэ үү.
Энэ удаагийн үзэсгэлэнг, үзэсгэлэнгийн хугацаанд буюу 9-р сарын 9-13-ны хооронд 10.00-19.00 цагийн хооронд www.mongolchamber.mn веб сайтаар онлайнаар шууд үзүүлнэ. Мөн урьд өдрийн арга хэмжээг үзэх боломжтой.
Иймд нийт оролцогч Та бүхнийг өөрийн шугамаар үзэсгэлэнтэй холбоотой мэдээлэл болон холбогдох зарыг өөрийн байгууллагынхаа зар сурталчилгаанд болон хэрэглэгчдэд давхар мэдээлж байхыг хүсье.
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2011 оны 8 дугаар сарын 25 хүртэл
Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулахдаа тусгайлан бэлтгэсэн шалгуур үзүүлэлтүүдээр болон хэрэглэгч, олон нийтийн саналаар шалгаруулах ба үзэсгэлэнгийн хугацаанд санал авах online цэг ажиллуулна. Иймд бүртгэлийн хуудсанд шалгаруулалтанд оруулах бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний нэрийг заавал бичнэ үү. Үзэсгэлэнгийн шалгаруулалтанд бүх оролцогч байгууллагууд хамрагдах боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч: МҮХАҮТ, 310 тоот , Утас: 312371, Факс: 324620
Хамтран зохион байгуулагч: НЗДТГ
Харилцах ажилтнууд: Д.Ууганбаатар 99112623, Ч. Баттулга - 99609595, Г.Мөнхзул 99059736, Б.Батбаяр 88765018
Email:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.







![]() | Өнөөдөр | 16309 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137854 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415502 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287888 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |