2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 16:20
Зорилго: Энэ чиглэлд ажиллаж байгаа гадаад дотоодын аж ахуй нэгж төрийн болон төрийн бус байгууллагуудыг уялдаа холбоо бүхий нэгдмэл зорилготой хамтын ажиллагааг хөгжүүлэх, ядуурлыг түүх болгон үлдээх гэсэн нэгдмэл үйл зорилго уруу хөтлөх, уялдаа холбоог сайжруулах, цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх, чанаржуулах.
Оролцогч талууд: Монгол улсын хүн амын ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй бүхийл байгууллага, аж ахуйн нэгж. Үүнд дараах чиглэлүүд орно.
Ядуурлын бууруулах чиглэлийн ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч олон улсын байгууллага.
Ядуурлыг бууруулах чиглэлэээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд ядуурлыг бууруулах араг хэмжээ зохион байгуулдаг аж ахуйн нэгж
Бичил бизнес албан бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилладаг хувийн байгуулага.
Зохион байгуулагч: МҮХАҮТ
Танилцуулга: МҮХАҮТ нь Ядуурлыг бууруулах тал дээр жижиг, бичил бизнесийг санхүүжүүлэх, дэмжих зөвөлгөө өгөх чиглэлээр ажилласаар өнөөдрийг хүрлээ. Ядуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж буй аж ахайн нэгж байгууллагуудыг нэгтгэн нэгэн уриан дор хамтарч, ядуурлаас гарах маш олон аргууд замууд байдаг талаар нийгэмд сурталчиллах. Үний анхны эхлэл болох “Ядуурлаас гарах алтернатив хувилбарууд” Гэсэн үзэсгэлэн хэлэлцүүлэгийг хийх гэж байна.
Энэ өдөр: Үзэсгэлэн яармаг гарна. Уг үзэсгэлэнд ядуурлыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага,мөн уг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг сан болон байгууллага хувь хүмүүс уг чиглэлээр явуулж буй өөрийн үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэн гарна.
Уулзалт зөвөлгөөн: Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг явагдана. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд зориулсан төрөл бүрийн зөвөлгөө өгнө.
Хамрах хүрээ: Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа байгууллага хувь хүмүүс, мөн ажил хайж байгаа болон мэргэжил эзэмших сонирхолтой байгаа иргэд.
Хаана, хэзээ: 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өглөө 10.00 цагаас орой 18.00 цагийн хооронд МҮХАҮТ-ийн байр Их зааланд.
Холбоо барих утас: 976-11-314000, 9903-8090 /Балдандорж/
Хөдөөгийн бичил жижиг дунд бизнесийг дэмжих хэлтэс







![]() | Өнөөдөр | 16290 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137835 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415483 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287869 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |