2012 оны 2-р сарын 15, Лхагва гариг, 22:08
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар нь сүүлийн жилүүдэд Монгол оронд хурдацтай хөгжиж буй бизнесийн салбарт зүй ёсоор орж байгаа бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 60 гаран зуучууд байдаг гэсэн тооцоо бий. МҮХАҮТ-ын дэргэд “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөл” байгуулагдан ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Тус зөвлөл нь үл хөдлөх хөрөнгийн арилжаа эрхэлдэг байгууллага, компани, хувь хүн хоорондын бизнесийг дэмжих, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах нэгдсэн сургалтыг зохион байгуулах, зэрэглэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах, нийгэмд үйл ажиллагаагаа зөвөөр ойлгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулдаг билээ.
Бид энэ удаад үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тулгардаг бэрхшээлүүд, хууль эрх зүйн орчин, нийгэмд ноёрхож байгаа түгээмэл ойлголтууд, бэрхшээлээс гарах арга зам зэрэг асуудлуудын хүрээнд санал солилцохоор уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлгийн үеэр Таныг хүрэлцэн ирж, өөрийн алтан санал зөвлөмжөө өгөн салбарын цаашдын хөгжилд дэмжин бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Уулзалтанд УБЕГ, ЭХЭБГ, Сангийн яам, Хууль зүйн яам, Нийслэлийн ХТЗГазар, Банкууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.
Уулзалт нээлттэй хэлэлцүүлэг 2012 оны 02 дугаар сарын 16-ны 14 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд болно.
Хариуцах ажилтан: Б.Ариун
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөлийн нарийн бичиг
Утас: 310619, 99076169
Факс: 324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.







![]() | Өнөөдөр | 16279 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137824 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415472 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287858 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |