2011 оны 9-р сарын 02, Баасан гариг, 13:13

Танхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл нь Ази, Номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо буюу FAPRA (Federation of Asia Pacific Retailers association)-ын жинхэнэ гишүүн бөгөөд тус холбооноос тогтмол зохион байгуулдаг арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Тухайлбал өнгөрсөн 6 сард тус холбооны гүйцэтгэх захирлуудын ээлжит уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Харин энэ удаад 2011 оны 10 сарын 10-13-ны өдрүүдэд Сингапурт болох ази, номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгчдийн 15 дэхь удаагийн үзэсгэлэн-чуулган (15th Asia Pacific Retailers Convention and Exhibition (15th APRCE)-д та бүхнийг өргөнөөр оролцож олон улсын туршлагатай эксертүүдийн удирдан явуулах сэдэвчилсэн сургалт, семинарт хамрагдахыг урьж байна. Үүнд:
Жижиглэн худалдааны салбарын стратеги, дэлхийн чиг хандлага
Хүний нөөц, маркетингийн үйл ажиллагаа
Мэдээллийн технологи, электрон худалдаа
Логистик болон түргэн мууддаг бүтээгдэхүүн, түүний аюулгүй байдал гэх мэт.
Уг арга хэмжээ нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд Япон, Турк, Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Хятад, Тайвань, Хонг Конг, Малайзи зэрэг 30 гаруй орны бөөний болон жижиглэнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төдийгүй тус салбарт хэрэглэгдэж байгаа дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэгч, нийлүүлэгч 3000 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа танилцуулна.
Иймд та бүхэн http://www.aprce2011.org/convention_programme.htm линк болон хавсралтаас дэлгэрэнгүй мэдээлэл, арга хэмжээний хөтөлбөртэй танилцаад 2011 оны 9 сарын 15-ны дотор доорх хаягаар бүртгүүлнэ үү.
e-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
tel: 99019141, 99022595.\, 313411







![]() | Өнөөдөр | 16271 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137816 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415464 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287850 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |