2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 16:09
МҮХАҮТанхим нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих зорилгоор олон талт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг билээ. Хятад улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Эрээн хот нь Монгол Хятадын худалдаа, бизнесийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг, Монгол Хятад улсуудын хил худалдааны хамгийн том боомт хот юм.
Хятад, Монгол, ОХУ-ын бүс нутгуудын нөхөрсөг харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах зорилгоор 2011 оны 08-р дугаар сарын 26-аас 30-ны өдрүүдэд "2011 он-БНХАУ-ын Эрээн хотноо явагдах Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт"-д Таныг оролцохыг урьж байна.
Тус чуулга уулзалтанд Хятадын талаас 60 гаруй аж ахуйн нэгж, ОХУ-ын Чита, Улан-Удэ, Иркутск хотуудын 40 гаруй бизнес эрхлэгчид оролцохоор урьдчилсан байдлаар хүсэлтээ хүргүүлсэн байна.
Энэ удаагийн чуулганы гол зорилго: Эдийн засаг ХАМТЫН ажиллагаа, ХАМТЫН ашиг тус, ХАМТЫН хөгжлийг гол сэдэв болгож, давуу талаараа харилцан нөхөрлөж, хамтдаа хөгжилт хүрэх зорилготой.
Мөн чуулганы үеэр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бизнес төсөл танилцуулах хурал, бус нутгийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах ганцаарчилсан уулзалтууд, эдийн засгийн худалдааны форум зэрэг арга хэмжээг зохион байгуулагдах болно.
Тус чуулга уулзалтанд Хятадын талаас 60 гаруй аж ахуйн нэгж, ОХУ-аас Чита, Улан-Удэ, Иркутск хотуудын 40 гаруй бизнес эрхлэгчид оролцохоор төлөвлөгдөж байна.
Зохион байгуулалтын зардал: нэг байгууллага-100000 төгрөг /нэг байгууллагаас 2 хүн/
Унааны зардал нэг хүн: УБ-Эрээн-УБ-хүртэл-110000 төгрөг
Зочид буудал: нэг өдрийн 150-250 юаний хооронд /буудласаа шалтгаална/
Бүртгэл: 08-р сарын 20-ныг хүртэл
Холбоо барих:
Үзэсгэлэнг хариуцах мэргэжилтэн: Ц.Оюунханд, утас-329856, 99017740
Форумыг хариуцах ахлах мэргэжилтэн: Д.Адъяасүрэн, утас-328878, 91919396







![]() | Өнөөдөр | 16261 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137806 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415454 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287840 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |
Сэтгэгдэл