2011 оны 10-р сарын 18, Мягмар гариг, 10:42
МҮХАҮТ-ын гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр явуулж буй ажлын хүрээнд Экспортыг Дэмжих Хөгжүүлэх Хэлтсээс Гадаад Харилцааны Яамтай хамтран бизнес эрхлэгчдэд зориулан “Австрали улсын зах зээлд нэвтрэх боломж“ сэдвээр сургалт-уулзалт зохион байгуулах гэж байна.
Австрали улс нь өөрийн Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (ХЕС) буюу GSP-гээрээ дамжуулан хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа ба уг хөтөлбөртөө нэн буурай хөгжилтэй, хөгжиж буй орныг оролцуулан тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татварын хөнгөлөлт эдлэх давуу эрх олгож байна. Энэхүү хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж байгаа ба Монгол Улсаас гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнд ХЕС-ийн дагуу гаалийн татварын хөнгөлөлтөйгөөр Австрали улсын хилээр нэвтрэх боломжтой юм.
Тус сургалтын үеэр Монгол улс болон Австрали улс хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тухай, Австрали улсын зах зээлд нэвтрэхэд Монголын бизнес эрхлэгчид юу анхаарах ёстой талаар, Австрали улсаас манай улсад үзүүлж байгаа хөнгөлөлтийн ерөнхий системийн тухай, Монгол улсаас Австрали улс руу экспортлож байгаа болон цаашид экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүдийн талаар ярилцах болно.
Сургалт-уулзалт нь 2011 оны 11 дүгээр сарын 8-нд 10:00 цагаас МҮХАҮТ-ын байрны 404 тоот өрөөнд болно. Энэхүү сургалт-уулзалтанд бизнес эрхлэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Жич: МҮХАҮТ-ын гишүүн байгууллага үнэ төлбөргүй, гишүүн бус байгууллага төлбөртэй. /Төлбөр – 1 хүн 5000 төг/.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс доорх хаягаар бүртгүүлнэ үү.
Харилцах хаяг:
МҮХАҮТ-ын Экспортыг Дэмжих,Хөгжүүлэх Хэлтэс
Утас: 328878
Факс: 324620
И-мэйлl:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.







![]() | Өнөөдөр | 16197 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137742 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415390 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287776 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |