2011 оны 10-р сарын 13, Пүрэв гариг, 13:26

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн яамны хооронд 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Санамж бичгийн дагуу хувийн хэвшлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа Монголын үйлдвэр, компаниудын удирдах боловсон хүчнийг орчин үеийн менежментийн арга барилд эзэмшүүлэх, Германы компаниудтай бизнесийн харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэх сургалт 2012 онд үргэлжилнэ.
Энэ удаад герман хэлтэй менежерүүдэд зориулсан сургалтыг 2012 оны 3 дугаар сард Германд зохион байгуулахаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд тохиролцоод байна.
Иймд энэ сургалтад сонгон шалгалтаар хамрагдаж Германтай бизнесийн харилцаа тогтоохын зэрэгцээ удирдах боловсон хүчнээ орчин үеийн менежментийн арга барилд сургах сонирхолтой үйлдвэр, компаниуд герман хэл сайн эзэмшсэн, бие даан шийдвэр гаргаж чадахуйц ажилтнаа манай Холбоонд бүртгүүлнэ үү. Сургалтын холбогдолтой танилцуулга, маягт, түүнийг бөглөх заавар зэргийг www.monef.mn сайтаас үзэж, 31 45 79 дугаарын утсаар лавлана уу.
Бүртгэлийн материалыг 2011 оны 10дүгаар сарын 10-ний өдрөөс 11 дугээр сарын 30 –ны өдрийн хооронд тус холбооны 412 тоот өрөөнд хүлээн авна.
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО







![]() | Өнөөдөр | 16189 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137734 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415382 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287768 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |