Компанийн захиралуудын дээд курс сургалтыг зохион байгуулах гэж байна

Монгол улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын удирдлага, захирлуудад зориулсан "CEO high level course" сургалтыг зохион байгуулах гэж байна.

"CEO high level course"-ийг МҮХАҮТ-аас санаачилж 2010 онд анхны сургалтаа явуулсан бөгөөд нийт 33 гүйцэтгэх захирал хамрагдаж, богино хугацаанд цогц мэдээллийг авч чадсанаараа давуу талтай болохыг сургалтад хамрагдагсад онцолж байсан.

Уг сургалтын хөтөлбөрийг олон улсын нийтлэг түвшинг харгалзан боловсруулдаг ба сургалтын хугацаанд Бизнесийн үндсэн ойлголт, Компанийн засаглал ба менежерийн ур чадвар, Хөрөнгийн бирж зэрэг 23 нэр төрлийн 46 цагийн хичээлийг үзэж, системтэй мэдлэг эзэмших бүрэн боломжтой. Хичээлийг барууны өндөр хөгжсөн улс орнуудад суралцаж мэргэшсэн, өндөр мэдлэг чадвартай багш нар, зарим компанийн шилдэг захирлууд заана. Сургалт 2011 оны 11 дүгээр сарын 14-нөөс 25-ныг дуустал үргэлжилнэ. Долоо хоногийн 3 бүтэн өдрөөр хичээллэнэ. Сургалтын төлбөр 450000 төг /Гишүүн байгууллагууд 20 хувийн хөнгөлөлттэй/

Жич: Төгсөгчдөд сертификат олгоно. / Хичээлийн хөтөлбөрийг хавсралтаар хүргүүлэв/

Бүртгэл: 2011 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл доорхи хаягаар явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Б.Ариун НБТЗГ-ын мэргэжилтэн

Хавсралт файлаас хичээлийн хөтөлбөрийг үзнэ үү!

Харилцах хаяг:

Хан-уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж,
МҮХАҮТ-ын байр, 407 тоот өрөө
Утас: 976-11-310619, 99076169
Факс: 11-324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Attachments:
Download this file (agenda_hutulbur_ceo.pdf)Хичээлийн хөтөлбөр[Формат: PDF; Файлын хэмжээ: 105 кб]105 Kb10/12/11 11:36
AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16157
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт137702
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард415350
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5287736

Манай сайтад: 22 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.229
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012