Орон сууцны үнэ буурахад төр, засаг их хамаатай

Яаж? Манайх чөлөөт зах зээлтэй улс учраас төр, засгаас энд шууд оролцохгүй нь мэдээж. Гэхдээ л төр оролцсон юм даа гэж МҮХАҮТ дээр саяхан болсон “Үл хөдлөх хөрөнгийн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Танимын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөлийн дэд дарга, “Барилга мн”-ы захирал Г.Батсүх тодотгож байв. Жишээ нь, худалдан авагч хэрэглэгч буюу нийлүүлэлт нь бүрдээгүй байхад төр, засгаас орон сууцны баахан хөтөлбөр зарлаж, ахмадуудын, төрийн албан хаагчдын гэх мэтээр их орон сууц ярьсан. Заримыг нь барьсан. Энэ мэтээр төрөөс эрэлтийг их “дэмжсэн” нь орон сууцны үнэ 30-40 хувь өсөхөд ихээхэн хувь нэмрээ оруулжээ. Одоо харин төр, засгаас орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, хөрөнгө оруулалт, түүний эргэлт, бүртгэл зэрэг дээр анхаарч энэ талын эрх зүйн орчинг сайжруулах тал дээр ажиллаж зохицуулаад өгвөл тэр нь ёстой орон сууцны үнийг бууруулахад маш хэрэгтэй, хөшүүрэг болно гэж хэлэлцүүлэгт оролцогсод санал нэг байв. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх талаар төр шуурхай ажиллахаас ихээхэн хамаарна гэж байв. Ингэхгүй бол өнөөдөр манай үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр 800-1000 орчим ченж гэгдэх хүмүүс хашаа байшингаас аваад орон сууц, газрыг ийш тийш дураараа хөдөлгөж, үнийг хөөрөгдөж, эмх замбраагүй байдал үүсгэж байна гэв. Үүнээс болж олон зуун тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө ямар ч бүртгэлгүй, бүртгэлгүйгээс улс төдий хэмжээний татвараа авч чадахгүй байна. Гэтэл хүмүүс найдвартай нь гээд орон сууц руу баахан мөнгөө хийгээд, олноор худалдаад авчихсан, үүнийг “түрээслүүлнэ” гэсэн зарын сонинуудын дүүрэн нүүрнүүдээс харж болно гэцгээж байв.

Орон сууцны үнэ нэмэгдэхэд өөр юу юу нөлөөлөв? Нэгд, барилгын материалын үнэ “аажмаар” нэмэгдсээр байгаа нь нөлөөлж байна. Хоёрт, манайд барилгын материал орж ирэхэд саад бэрхшээл их, хүндрэлүүд байсаар.... Жишээ нь, Замын-Үүдийн боомт 120 мянган айлын орон сууц барих хэмжээний материал нэвтрүүлэх хүчин чадалтай байдаг. Түүнээс илүүг чаддаггүй. Дээр нь тээвэрлэлт, ложистикийн зардлууд орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөөр... Дотоодын хүчин зүйлүүд гэвэл манайд зам, цахилгаан эрчим хүчний дутагдал гэх мэтээр дэд бүтцийн хөгжил сул, саармаг байгаа нь орон сууц олноор барихад брэхшээл учруулсаар. Гэхдээ л байгаа нөхцөл байдалдаа тааруулж Яармаг, Баянголын аманд орон сууцны хороолол барихаар төлөвлөөд байгааг хэлэлцүүлэг дээр нийслэлийн Барилга, хот төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Одбаяр танилцуулж байв. Жишээ нь, ойрын хугацаанд Ногоон нуураас 100 айл-32-ын тойрог хүртэл хамарсан 210 га газарт шинээр долдугаар хорооллыг барихаар болсон. Цаашлаад нийслэл хотод төвлөрлийг сааруулж тэлэх үүднээс орон сууцны хорооллуудыг баруун тийш барихаар болж байгааг дуулгав.

Орон сууцны үнэ цаашид яах вэ? Эрэлт нь нийлүүлэлтээ гүйцэхгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаагаар орон сууцны үнэ энэ дээшээ буурахгүй, 2020 он хүртэл эрэлт үүссээр байх нь гэдгийг Танимын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн хэлж байв. МҮХАҮТ дээр ийнхүү тухайн зах зээлийн асуудлыг олон талаас ярилцаж хэлэлцдэг уламжлалыг Үл хөдлөх хөрөнгийнхөн үргэлжлүүллээ. Одоо шийдэх л үлдэв. Үүнд мэдээж төрийн оролцоог хүлээж байна. Гэхдээ албан тушаалтнуудын оролцоо зөвхөн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд....өөр юу хүсэх вэ.

Б.БОЛД

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл 

 
0 #2 suuts.mn 2012-05-07 15:18
Шинэ орон сууцны төвлөрсөн сайт www.suuts.mn зочлоорой. 1943 дугаар утсан дээр орон сууцны дэлгэрэнгүй мэдээлэлийг өгч байна. Танд амжилт хүсье
 
 
+2 #1 Javkhaa 2012-02-27 20:24
120 мянга биш 12 мянга
 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16140
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт137685
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард415333
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5287719

Манай сайтад: 18 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.227
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012