"Торгоны зам 2012" шалгаруулалт эхэллээ!

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төслүүд, дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон гадаадын иргэдийг онцлох, шалгаруулах үйл ажиллагааг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилготой “ОНЫ ОНЦЛОХ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ”, “ОНЦЛОХ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АХУЙН НЭГЖ”, ”ОНЦЛОХ ГАДААДЫН ТӨСӨЛ”-ийг шалгаруулах “Silk Road” буюу ”Торгоны Зам” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Шалгаруулалтанд дараах номинациудаар материал хүлээн авна. Үүнд:

I. 2012 оны “Silk Road” буюу ”Торгоны Зам” Одонг гардуулах гадаадын хөрөнгө оруулалттай бизнес, аж ахуйн нэгжүүд номинаци

  1. Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн гадаадын хөрөнгө оруулагч

  2. Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэгч хөрөнгө оруулагч

  3. Ногоон хөрөнгө оруулагч

  4. Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагч

  5. Дотоодын ажлын байр хамгийн ихээр бий болгосон хөрөнгө оруулагч

  6. Компаний сайн засаглалыг амжилттай хэрэгжүүлж буй хөрөнгө оруулагч

II. 2012 оны “Silk Road” буюу ”Торгоны Зам” Одонг гардуулах гадаад түншүүд, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, олон улсын байгууллага, гадаад түншүүд, хувь хүмүүсийн номинаци

  1. Тогтвортой, оролцоотой хөгжлийг дэмжих чиглэлээр хамгийн их үр дүн, өгөөж бүхий

  2. Нийгмийн салбарын хөгжлийг хангахад хамгийн их үр дүнтэй өгөөжтэй ажиллаж байгаа

  3. Ногоон эдийн засаг, ногоон бизнес, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамгийн их үр дүн, өгөөжтэй ажиллаж байгаа

  4. Ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг бий болгох чиглэлээр амжилттай хэрэгжүүлж буй

  5. Төр хувийн хэвшлийн харилцан яриа, түншлэлийн (PPDP) механизм, Country Ownership зарчимыг бодитойгоор хэрэгжүүлж буй

Шалгаруулалтад ирүүлэх материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 2 дугаар сарын 1-ны өдөр.

Холбоо барих:
МҮХАҮТ-ын Гадаад Харилцаа, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хэлтэс
Утас: 312501, 99032772, 99106084
Факс: 324620
И-шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16123
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт137668
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард415316
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5287702

Манай сайтад: 20 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.230
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012