2011 оны 11-р сарын 17, Пүрэв гариг, 18:41

Худалдааны салбарт ажиллагч хувийн хэвшлийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт ажилтан, ажиллагсад, үе үеийн ахмадууд та бүхэнд Монгол Улсын Худалдааны салбарын түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргье!
Юуны өмнө өнөөдөр манай улсын ДНБ-ний 80 гаруй хувийг бүтээн байгуулан бүрдүүлэгч хувийн хэвшлийнхний нэг гол хүч нь худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагч та бүхэн гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхэд таатай байна. Нийт ажлын байрны 80 шахам хувийг ханган ажиллаж байгаа худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагч та бүхний хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрх зүйн орчинг сайжруулах, гадаад, дотоод худалдааг хөнгөвчилж, үйлчилгээ, үйл ажиллагааг чанаржуулах талаар цаашид хийж амжуулах ажил их байгаа билээ. Энэ үүднээс Монгол Улсын бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан гаргаж, Худалдааны тухай хууль болон “Төрөөс гадаад худалдааны талаар баримтлах бодлого” зэрэг бусад баримт бичгүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэгч та бүхний санал бодлыг тусган төр, засагт уламжлан хүргээд байгаа билээ.
МҮХАҮТ нь анх 1960 онд тэр үеийн Гадаад худалдааны яамны дэргэд Монголын Худалдааны Танхим нэртэйгээр Худалдаа гэдэг нэрийг эхэндээ зүүж, түүгээр овоглон байгуулагдсан түүхтэй. Тэр хэмжээгээр Монгол Улсын худалдааны салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн юм. Өнөөдөр МҮХАҮТ нь НҮБ-ын болон олон улсын бусад байгууллагын гэрээ, конвенц, олон улсын худалдааны дүрэм журам зэрэг хууль, эрх зүйн баримт бичгүүдэд Монгол Улс нэгдэн орохыг санаачлан шийдвэрлүүлж, олон улсын Худалдааны танхим, улс болон бүс нутгийн худалдаа, эдийн засаг, аж ахуйн танхимууд, худалдааг дэмжих олон улсын бусад байгууллагууд, худалдаа, хөгжлийн олон улсын форумуудад нэгдэн оролцож, олон улсын худалдааны сүлжээний төв байгуулан тэдгээртэй гэрээ байгуулах, санамж бичиг солилцох зэргээр өөрийн орны гадаад харилцаа, худалдааг өргөтгөн дэлхийн болон олон улсын түвшинд гаргах, гадаад худалдааны арбитрийн шүүхийн үйл ажиллагааг эх орондоо нэвтрүүлж хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн бизнес эрхлэгчдийн гадаад, дотоод худалдаанд барааны гарал үүслийн гэрчилгээ болон зураасан код олгож, дэлхийн улс орнуудын болон өөрийн орны гаалийн тарифын хөнгөлөлт эдлүүлж байна. Бас гадаад худалдаа, бизнесийн салбарыг шинэ орчинд зохицон ажиллах чадвар, онол практикийн мэдлэг олгох мэргэжлийн сургалтын Гадаад худалдааны Академийг дэргэдээ ажиллуулж байна.
Цаашид бид бизнес эрхлэгчдийн эрх ашгийг улам хамгаалж бизнесийн орчинг сайжруулах үүднээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэн дээшлүүлж, бизнесийн салбарт үйлдвэрлэл, худалдааг дэмжин туслах чиглэлээр экологийн цэвэр үйлдвэрлэлийг урамшуулж “Хүрэн эдийн засгаас-ногоон эдийн засагт шилжих”, “Органик Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, компанийн засаглал, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж дээшлүүлэх зэрэг шинэлэг ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллахаа энэ баярын өдөр илэрхийлж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсэж, худалдаа, үйлчилгээ тань улам олныг хамарч, Монгол оронд хөгжил дэвшлийг хамтдаа авчиралцахыг ерөөе!
МҮХАҮТ-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ С.ДЭМБЭРЭЛ







![]() | Өнөөдөр | 16071 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137616 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415264 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287650 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |