2011 оны 8-р сарын 23, Мягмар гариг, 16:15

Ногоо цагаа дэлгэрэх намрын улиралд бүхий л аймгууд “Түншлэл” үзэсгэлэн яармагаа зохион байгуулж шилдэг бизнес эрхлэгчидээ тодруулдаг уламжлалтай. Хэний эрхлэж буй бизнес хэр өнгөтэй байгааг дэлгэн харуулж, бие биесээс суралцах, санаа авах зүйлээр баялаг болдог болохоор түншлэл үзэсгэлэн яармагтаа орон нутгийн бизнес эрхлэгчид сэтгэл гарган оролцдог. Аймаг, нийслэлгүй үзэсгэлэн яармагийн бэлтгэлдээ гарчээ.
“Улаанбаатар түншлэл 2011” үзэсгэлэн яармаг ирэх сарын 9-13 ний өдрүүдэд зохион байгуулагдана. Монгол улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа болохоор аж ахуйн нэгжүүд өргөн хүрээтэй хамрагдах төлөвтэй байна. Төвийн бүсийн түншлэл үзэсгэлэн яармагуудаас өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч чаддаг “Баянхонгор түншлэл” 9-р сарын 7-9 ний өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа базааж байна. “Өвөрхангай түншлэл” ирэх сарын 23-25 ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгджээ. Мөн энэ өдрүүдэд Сүхбаатар аймгийн үзэсгэлэн яармаг болно Ногоон бүтээгдэхүүнээрээ алдартай Сэлэнгэ түмэн 10-р сарын 4-6 ний өдрүүдэд “Дархан түншлэл”-ийг залгуулаад үзэсгэлэн яармагаа зохион байгуулах гэнэ. Бизнес эрхлэгчдийг олноор хамруулж өргөн дэлгэр зохион байгуулахын тулд Дархан, Сэлэнгийнхэн үзэсгэлэн яармагаа урд хойно нь оруулж зохион байгуулдаг ажээ. Дархан түншлэл 9-р сарын 30 наас 10-р сарын 2 нд болно. Зүүн бүсдээ үйлдвэрлэл үйлчилгээгээрээ тэргүүлдэг Дорнод аймгийн түншлэл оройхон буюу 10-р сарын сүүлээр зохиогдох төлөвлөгөөтэй байна. Ийнхүү үзэсгэлэн яармагуудын тов эхнээсээ тодорч, бэлтгэл ажлаа эхлүүллээ. Аль аймгийн түншлэл өнгөтэй сайхан зохион байгуулагдахыг харах л үлдлээ. Түншлэл үзэсгэлэн дэлгэгдэж, түм түжигнэх цаг айсуй.
Д.Золжаргал







![]() | Өнөөдөр | 16018 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137563 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415211 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287597 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |