2012 оны 2-р сарын 20, Даваа гариг, 17:09
Дорнод аймгийн ХАҮТ –аас санаачлан сар бүрийн сүүлийн долоо хоногийг “Үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих 7 хоног” болгож, бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн ажлыг аймгийн ЗДТГ –тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ удаад “Амжилтад хүргэх бизнесийн загвар“ сургалтыг Дорнод аймаг дахь ХХБ-тай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтыг ХХБ –ны гүйцэтгэх захирлын орлогч, Австралийн Мельбурний Их сургуулийн мастер Л.Соронзонболд удирдан явууллаа.
Сургалтын агуулга нь Бизнес загварын тулгуур хүчин зүйлс, Бизнес загвар боловсруулах гэсэн сэдэв тус бүрийг жишээ татан танилцуулсанд бизнес эрхлэгчдийн хувьд ойлгомжтой амьдралд ойрхон байсанд бизнес эрхлэгчид сэтгэл ханамжтай байв.
Ийнхүү дэлхийн даяарчлалын өрсөлдөөнд өөрийн орон зайг бий болгон бизнесээ эрхлэхэд зайлшгүй мэдвэл зохих мэдээллийг түгээсэн ХХБ –ны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд, салбарын захирал Хэрлэнзориг нарт бизнес эрхлэгчид талархаж байна.







![]() | Өнөөдөр | 16017 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137562 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415210 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287596 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |