2012 оны 2-р сарын 13, Даваа гариг, 15:37

Өнгөрөгч баасан гараг буюу 2-р сарын 10-ны өдөр Завхан аймаг дахь ХАҮТ бүх гишүүдийн хурлаа хийлээ. Энэхүү хуралд МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш оролцсон бөгөөд шинэ бүтэц, зохион байгуулалт болон Салбар Танхимын дүрмээ шинэчлэн батлах болон Танхимын дарга шинээр сонсох асуудлуудыг голчлон хэлэлцсэн байна. Уг хуралд Завхан аймаг дахь ХАҮТанхимын нийт 66 гишүүн байгуулагууд оролцсон бөгөөд Салбар Танхим өнгөрөгч 2011 оны ажлаа тайлагнаж, дүгнэсэн байна.
Завхан аймаг дахь ХАҮТ-ын тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон баталсан бөгөөд салбар танхимын дүрмээ шинэчлэн баталсан байна. Салбар Танхимын даргын сонгуульд Г.Бадамхатан, Р.Оюун, С.Бямбадоо, П.Мэндээ гэх нийт 4 хүн нэр дэвшиж бүх гишүүдийн хурлаас нууцаар санал хураан тоолж дүнг гаргахад бүх гишүүдийн хуралд оролцсон мандаат бүхий 66 гишүүн оролцсоноос 63 гишүүн санал хураалтанд оролцож саналаа өгсөнөөс Г.Бадамхатан 46 хувийн саналаар Завхан аймаг дахь ХАҮТ-ын даргаар сонгогдож , томилогдсон байна.







![]() | Өнөөдөр | 16016 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137561 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415209 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287595 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |