Солонгос улсад суралцангаа аялцгаая.

МҮХАҮТанхимын дэргэдэх ‘’GS1 Монгол’’ нийгэмлэг, Зураасан код, логистикийн хэлтэс нь БНСУ-ын ХАҮТанхим, ‘’GS1 Солонгос’’-той хамтран танилцах аялал-сургалтыг 2012 оны 04 сарын 18-20-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулахаар боллоо.

Уг аялал-сургалтын гол зорилго нь гадаад худалдаа эрхлэгч бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчид, авто болон төмөр зам, тээвэр зууч, гааль, тээвэр, логистикийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын холбогдох удирдлага, ажилтан, албан тушаалтнуудыг дэлхийн 160 гаруй орны 20 орчим салбарын бараа, үйлчилгээнд хэрэглэгддэг баркод/зураасан кодны хэрэглээ (1D, 2D), RFID технологи болон хуваарилалт, түгээлт, нийлүүлэлтийн сувгийн системтэй танилцуулж туршлага судлуулах, тэдгээрийн хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн техник технологи, программ хангамж зэргийг бодитоор үзэж туршлага солилцоход оршино.

Уг танилцах аялалд хамрагдсанаар эдгээр салбарт хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж, програм хангамж, үйлчилгээг өөрсдийн нүдээр үзэж судлах, шинэ бизнес санаа олж авах, харилцагч түнштэй болох боломжтойгоос гадна эдгээр компаниуд бараа, бүтээгдэхүүний түгээлт, нийлүүлэлтийн сувгийн үйл ажиллагааг хэрхэн үр ашигтай байдлаар оновчтой зохион байгуулж байгаа талаар туршлага судалж, өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж болохуйц санал, санаачлагыг олж авах боломжтой юм.

Иймд Та бүхэн 2012 оны 03 сарын 15-ны дотор дараах хаягаар бүртгүүлнэ үү. Аялал-сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна.

 

Зураасан код, логистикийн хэлтэс, “GS1 Монгол” нийгэмлэг
Утас: 313411, 99019141, 96681323
Факс: 324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Attachments:
Download this file (Korea alban bichig.docx)Албан бичиг [Албан бичиг ]205 Kb02/17/12 16:48
Download this file (КОРЕА ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР, БҮРТГЭЛИЙН ХУУДАС.docx)КОРЕА ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР, БҮРТГЭЛИЙН ХУУДАС[ХӨТӨЛБӨР БҮРТГЭЛИЙН ХУУДАС]16 Kb02/17/12 16:50
AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Get the Flash Player To see this player.

Supply Chain электрон сонин

Supply Chain электрон сонин - 2012 оны №2 (14)

Supply Chain электрон сонин - 2012 оны №2 (14)

“GS1 Mongolia” нийгэмлэгээс бизнес эрхлэгч гишүүн байгууллагууддаа зориулан хуваарилалт / нийлүүлэлтийн гинжин... Дэлгэрэнгүй...
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр15939
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт137484
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард415132
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5287518

Манай сайтад: 42 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.226
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012