2011 оны 8-р сарын 17, Лхагва гариг, 19:36
Олон улсын ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг байгууллагад нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт сайжирч хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр, тогтмол хангах, байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй сайжрах бүх талын нөхцлийг бүрдүүлэх ба байгууллагын нэр хүнд өсөх, хэрэглэгчдийг татахад чухал ач холбогдолтой.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас үйлчилгээний байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо хэрхэн нэвтрүүлэх талаар Олон Улсын Худалдааны Төвөөс гаргасан гарын авлагыг орчуулан та бүхэнд хүргэж байна. Уг гарын авлагад чанарын удирдлагын тогтолцоо гэж юу болох, нэвтрүүлэх ажлыг байгууллага дээрээ хэрхэн зохион байгуулах, хэрхэн баталгаажуулах талаар тодорхой тайлбарлаж жишээ загваруудыг үзүүлснээрээ зөвхөн үйлчилгээний байгууллага төдийгүй бусад салбарын компаниудад ач холбогдолтой юм.
Энэ дашрамд Танхимаас 2009 оноос эхлэн чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхийг зорьж байгаа компаниудад арга зүйн дэмжлэг өгөх зорилгоор “Чанар удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх” нь жилийн хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгааг дурьдаж байна.
Үнэ: 9000 төгрөг
Холбоо барих:
Бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих газар
Жижиг дунд бизнес үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хэлтэс
Нэг цэгийн үйлчилгээний төв
Утас: 323974
Факс: 324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15717 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137262 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414910 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287296 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |