Япон улсад 2012 оны 3 сарын 21-23-ний өдрүүдэд Welcome to Natural Mongolia нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана.

mongolia-japan

Япон Улсад 2012 оны 3-р сарын 21-23-ны өдрүүдэд “Welcome to Natural Mongolia” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: МҮХАҮТ, ЖЕТРО
Хамтран зохион байгуулагчид:

  • Монгол Улсын Гадаад харилцааны яам

  • Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам

  • Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яам

  • Япон Улсын Гадаад харилцааны хам

  • Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам

Монгол Улс, Япон Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2012 онд тохиож байгаатай холбогдуулан Япон Улсын Токио хотноо 2012 оны 3 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд МҮХАҮТанхим Япон улсын Гадаад Худалдааг Дэмжих Хороо (JETRO)-той хамтран “Байгаль эх дэлхийтэйгээ зохицон амьдрахуй” сэдэвт Монгол Улсыг сурталчлах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг Японы талд танилцуулах ба хамтран ажиллах саналуудыг харилцан хэлэлцэх юм. Иймд сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэхүү арга хэмжээ дараахи чиглэлээр явагдана:

А. “Welcome to Natural Mongolia” үзэсгэлэн яармаг - Тус үзэсгэлэн нь дараахь сэдвүүдэд хуваагдана. Үүнд:

  1. Органик хүнс - чацарганы тос, чацарганы ханд, чацарганы шүүс, улаан сармис, сонгино, манай нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн зэрлэг жимс жимсгэнэ, цай, давс, зөгийн бал, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хатаасан болон тусгай аргаар савласан махан бүтээгдэхүүн, бусад.
    Жич: Эдгээр бүтээгдэхүүний Япон улс руу хийх экспортын журмыг тусгайлан ирүүлсэн болно.

  2. Ноос, ноолуур, эсгий, арьс ширэн бүтээгдэхүүн

  3. Бэлэг дурсгал

  4. Модоор хийсэн бүтээгдэхүүн

  5. Эко гоо сайхны ба хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

  6. Уул уурхай

  7. Аялал жуулчлал

  8. Бусад

Б. Монгол-Японы хоёр талын семинар уулзалт - Японы талаас Монгол Улсаас дараахь салбарын мэдээлэл авч, харилцан санал солилцохыг онцгойлон хүссэнийг Та бүхэнд уламжилж байна.

  1. Аялал жуулчлал

  2. Эрдэс баялаг, уул уурхай

  3. Дэд бүтэц

  4. Хүрээлэн буй орчны судалгаа

  5. Хөрөнгө оруулалтын орчны тодорхой мэдээлэл

  6. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлт

  7. Байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх

  8. Эрчим хүч

  9. Байгаль экологи

  10. Эрүүл мэнд, гоо сайхан

  11. Гэр бүл төлөвлөлт

  12. Бусад ямар ч салбарын сэдвээр ярилцах боломжтой

МҮХАҮТ нь дараахь ажлыг гүйцэтгэнэ:

  1. Үзэсгэлэн ба семинар уулзалтын талбайг тохирч загвар дизайн гаргаж гүйцэтгэнэ. Холбогдох зардлыг хариуцна.

  2. Нээлтийн ажиллагаатай холбоотой бүх асуудлыг хариуцна.

  3. Арга хэмжээнд оролцох бараа бүтээгдэхүүн ба салбаруудын мэдээлэл багтаасан нэгдсэн танилцуулга, Японд тараах урилга бэлтгэн өгөх

  4. Чуулганы хөтөлбөр гаргах (Жич мэдэгдэнэ)

Оролцогч байгууллага, хувь хүмүүсийн үүрэг:

Оролцогчид дараахь мэдээллийг 2012 оны 1 дүгээр сарын 20-ны дотор файл хэлбэрээр ирүүлнэ үү. Монголын талаас бүх мэдээллээ нэгтгэн Японд хэвлэлд оруулж урилганы хамт тараах тул Та бүхэн онцгойлон анхаарна уу!!!

Үзэсгэлэнд оролцогчид:

  1. Япон бүртгэлийн хуудас

  2. Монгол бүртгэлийн хуудас

  3. Бүтээгдэхүүний зураг /350 pixel-тэй/

  4. Бүтээгдэхүүний танилцуулга /англи хэлээр, япон хэлээр бол бүр сайн/

  5. Барааны инвойс (хавсралтаар хүргүүлж буй загварын дагуу ирүүлнэ. Инвойст тухайн барааны HSCode-ыг заавал бичсэн байх)

  6. Барааны packing list (хавсралтаар хүргүүлж буй загварын дагуу ирүүлнэ. Packing list-д тухайн барааны HSCode-ыг заавал бичсэн байх)

Хавсралтууд:

  1. Invoice загвар

  2. Packing list загвар

  3. Урьдчилсан зардлын мэдээлэл

  4. Япон улсын импортын журам

  5. Монгол - бүртгэлийн хуудас

  6. Япон - Бүртгэлийн хуудас

Семинар уулзалтад оролцогчид:

  1. Бүртгэлийн хуудас /англи, монгол хэлээр/

  2. Байгууллагын товч танилцуулга /англи хэлээр, япон хэлээр бол бүр сайн/
    Жич: Хэрвээ өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар, бүтээгдэхүүний талаар мэдээлэл буюу илтгэл тавих бол илтгэлийг файл хэлбэрээр (Microsoft PowerPoint) ирүүлэх

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягнаас лавлана уу:

Семинарт оролцох, илтгэл тавих асуудлаар:

МҮХАҮТ-ын Гадаад Харилцаа, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих хэлтэс, 302 тоот өрөө, тэргүүлэх мэргэжилтэн С. Мөнхбат
Утас: 312501, 99072924
Факс: 324620 о
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Үзэсгэлэнд оролцох асуудлаар:
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн, Яармагийн Газар, 310 тоот өрөө, мэргэжилтэн Г. Мөнхзул
Утас: 312371, 99059736
Факс: 324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Attachments:
Download this file (Invoice & packing list.docx)Invoice & packing list[Формат: doc; Файлын хэмжээ: 15 кб]14 Kb01/12/12 15:39
Download this file (Japan_import_regulation.zip)Япон улсын импортын журам[Формат: Zip; Файлын хэмжээ: 3967.1 кб]3967 Kb01/12/12 15:39
Download this file (Seminariin_burtgeliin_huudas.pdf)Семинарын бүртгэлийн хуудас[Формат: PDF; Файлын хэмжээ: 109 кб]108 Kb01/12/12 15:39
Download this file (uzesgelen_burtgeliin_huudas.pdf)Үзэсгэлэнгийн бүртгэлийн хуудас[Формат: PDF; Файлын хэмжээ: 107 кб]106 Kb01/12/12 15:39
Download this file (Zardliin_medeelel.pdf)Зардлын мэдээлэл[Формат: PDF; Файлын хэмжээ: 96 кб]95 Kb01/12/12 15:39
AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр15657
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт137202
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард414850
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5287236

Манай сайтад: 24 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.226
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012