2011 оны 8-р сарын 17, Лхагва гариг, 14:43
“Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл” нь холбогдох яамд, агентлагууд, бизнесийн болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон салбарын бизнесийн төлөөлөл бүхий 40 гаруй гишүүнтэйгээр шинэ зохион байгуулалт, шинэ дүрмээр 2011 оны 1 сарын 1 ний өдрөөс эхлэн ажиллаж байна.
Зөвлөл нь гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад худалдаанд учирч буй саад тотгорыг багасгах, худалдаа бизнесийг хөнгөвчлөх цогц арга хэмжээний хүрээнд:
Худалдаа, тээвэртэй холбогдох хууль дүрмийг судлан үзэж, бичиг баримтыг боловсронгуй болгох,
Электрон хэлбэрийг нэвтрүүлэх замаар худалдаа, тээврийг хөнгөвчлөх,
Гадаад худалдаанд оролцож буй талуудын хоорондох үйл ажиллагааг уялдуулах, бичиг баримтыг ижилтгэх, хялбаршуулах ажлын дагуу логистикийн байгууламжуудыг нэгдсэн нэг мэдээллийн сүлжээнд оруулахад нь холбогдох газруудад зөвлөмж өгөх, хамтран оролцох
Тээврийн болон экспорт импортын үйл явцын логистикийн салбарын бодлогын орчин, дэд бүтцийг боловсронгуй болгох,
Салбарын менежмент, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад нь дэмжин туслах арга хэмжээг зохион байгуулах
Салбарын гадаад хамтын ажиллагааг идэвхтэй явуулах ОУ-ын холбогдох уулзалт, семинарт зөвлөлийн гишүүд болон салбарын төлөөллөөс хамруулах
Үйлчилгээний чанарыг сайжруулахад худалдааны логистикийн салбарын хөгжлийг тодорхойлох, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад хувийн хэвшлийнхний зүгээс гаргасан санал, санаачилгыг тусгах, холбогдох төрийн байгууллагууд, агентлаг, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлого чиглэлтэй харилцан үйл ажиллагаагаа уялдуулахад санал солилцох, мэдээллээр хангах, санал, дүгнэлт болон зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр ажиллана.
Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн бүрэлдэхүүн:
Зөвлөлийн дарга: Л.Халтар /"УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Олон нийт, хүний нөөц хариуцсан орлогч дарга /
Зөвлөлийн нарийн бичгийн дарга:
Б.Гэрэлтуяа /ЗКЛХ-ийн Ахлах Мэргэжилтэн/
Г.Ганчимэг /ЗКЛХ-ийн мэргэжилтэн/
Зөвлөлийн гишүүд:
| Д/д | Байгууллагын нэр | Төлөөлөгчийн нэр | Албан тушаал |
| 1. | Үндэсний аюулгүй байдлын зөвлөл | Ё.Жаргалсайхан | Ажлын албаны реферант |
| 2. | Үйлдвэр Худалдааны Яам | А.Эрдэнэпүрэв | Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга |
| 3. | “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг | П.Батхуяг | Ачаа тээврийн албаны дарга |
| 4. | Монголын Тээвэр Зуучлалын Холбоо | Т.Занашир | Нарийн бичгийн дарга |
| 5. | Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо | Ц.Манлаажав | Гүйцэтгэх захирал |
| 6. | Эдийн Засгийн Бодлого Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар Төсөл | С.Отгонбаяр | Төслийн эдийн засагч |
| 7. | “Монгол Экспресс” ХХК | Д.Энхбат | Захирал |
| 8. | “Азийн зам” ХХК | Д.Анхтуяа | Дэд захирал |
| 9. | “Ландекс” ХХК | Ө.Гэрэлмаа | Гүйцэтгэх захирал |
| 10. | “Туушин” ХХК | Н.Энхриймаа | Дэд захирал |
| 11. | “Ландекс” ХХК | Б.Батаа | Гүйцэтгэх захирал |
| 12. | Адамас мининг ХХК | Н.Болд | Гүйцэтгэх захирал |
| 13. | Прогресс транс ХХК | Р.Энхтуяа | |
| 14. | Монголтранс ТЗКомпани | Ө.Солонго | Экспортын хэлтсийн менежер |
| 15. | WorleyParsons Mongolia ХХК | Х.Ганболд | |
| 16. | “Ландбридж” ХХК | Д.Энхтүвшин | Захирал |
| 17. | “Глобал Бридж”ХХК | Б.Сэдбаатар | Дэд захирал |
| 18. | Аноджин ХХК | А.Энхмандах | Захирал |
| 19. | Глобал Ложистик ХХК | Б.Оюунгэрэл | Захирал |
| 20. | Журмак ХХК | Т.Мядагмаа | Захирал |
| 21. | Грандложистикс ХХК | Б.Байгалмаа | Захирал |
| 22. | УБТЗ | А.Батболд | Замын даргын зөвлөх |
| 23. | ЗТБХБЯам | Н.Нямдаваа | Тээврийн бодлогын газрын орлогч дарга, Худалдаа тээврийг хөнгөвчлөх үндэсний хорооны нарийн бичгийн дарга |
| 24. | ГЕГ | Б.Лхагвадорж | Эрсдлийн удирдлагын албаны дарга |
| 25. | ГЕГ | В.Оюунгэрэл | СЭЗХ-ийн Улсын байцаагч |
| 26. | УБГаалийн газар | З.Ариунаа | БТКУС үнэ үнэлгээний албаны дарга,улсын байцаагч |
| 27. | ШУТИС, КТМС | Г.Батхүрэл | Доктор профессор |
| 28. | ХҮҮ,СХ | Я.Батцагаан | Улсын ахлах байцаагч |
| 29. | СХЕГ | С.Бямбаа | БТБГ-ын ахлах мэргэжилтэн |
| 30. | Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл | Б.Түмэнцогт | Дарга |
| 31. | Барилгын зөвлөл | Б.Амарсанаа | Дарга |
| 32. | ЖХЭЗөвлөл | Ш.Цэвэлсайхан | Нарийн бичгийн дарга |
| 33. | Импортлогчдын зөвлөл | Л.Даваажаргал | Дарга , Бридж группийн Ерөнхийлөгч |
| 34. | Ноос ноолуурын хөгжлийн зөвлөл | М.Эрдэнэтуяа | Дарга, Сор Кашемир ХХК-ын захирал |
| 35. | Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зөвлөл | С.Дэлэг | Дарга, BC Монгол ХХК-ын захирал |
| 36. | Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл | Ц.Энхцэнгэл | Дарга, Чинсан заргач ХХК-ын захирал |
Зөвлөлийн 2012 онд хийх гол ажлууд:
Цахим нэг цонхыг Монголд хэрэгжүүлэх ажилд гадны UNESCAP, UNECE байгууллагууд болон бусад холбогдох төрийн яам, агентлагуудтай хамтран ажиллах, ажлын хэсэгт орж ажиллах, Цахим нэг цонхны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт идэвхитэй ажиллах
КАРЕК-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна “Тээврийн коридорын бодит гүйцэтгэлийг хэмжих, хяналт тавих” төслийг хэрэгжүүлэх, үр дүнг мэдээлж байх
Худалдаа, тээврийн чиглэлийн олон улсын ба хоёр талын конвенц, гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэр, Засгийн газар, яам, агентлагаас гаргасан тогтоол, тушаал, журам, дүрэм, бусад шийдвэр, стандартуудын жагсаалтыг гаргуулан авч, сайтад байрлуулах, цаашид үе шаттайгаар эдгээр шийдвэрийг электрон хэлбэрт оруулж, сайтад байрлуулан нийтэд мэдээллийг түгээх арга хэмжээг авах
Худалдаа, тээвэр, логистикийн салбар хөгжсөн бусад орны ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, суралцах, аялал хийх, туршлага судлах
ХУДАЛДАА ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АКТУУД
| Монгол улсын хуулиуд | УИХ-ын тогтоол | |
Засгийн газрын тогтоол | ||
| МУ-д олгогдож буй бүх төрлийн зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ | |
Гаалийн бүрдүүлэлтийн горим |
Харилцах хаяг:
Утас: 976-11-313411
Факс: 976-11-324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
(н/б/д),
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
(н/б/д)
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот
ХУД, 1-р хороо, М.Гандийн гудамж
МҮХАҮТанхимын байр, 501 тоот өрөө
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15637 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137182 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414830 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287216 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |