2011 оны 8-р сарын 14, Ням гариг, 18:53
Хэрхэн Танхимын гишүүнээр элсэх вэ?
Гишүүний аль ангилалд орохоо өөрөө сонгоно.
Гишүүний анкет бөглөнө.
Гишүүний жилийн татварыг төлнө. Дансны дугаар: 499008716, Худалдаа Хөгжлийн Банк, МҮХАҮТ
Бөглөсөн гишүүний Анкет, бүрдүүлэх материалууд болон хураамж төлсөн баримтын хамт Гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтэсд өгнө.
МҮХАҮТанхимын Тэргүүлэгчдийн шийдвэрээр МҮХАҮТанхимын Гишүүний Гэрчилгээ, үнэмлэх, картыг олгоно.
Аливаа нэгэн компани Танхимын гишүүнээр элссэн тохиолдолд түүний охин компани Танхимаас үзүүлэх үйлчилгээнд хөнгөлөлт эдлэхгүй ба охин компанийг Танхимын гишүүн гэж тооцохгүй.
Танхимын гишүүн бөгөөд өөрийн нэрийн доорхи охин компаниудаа бүгдийг нь Танхимын гишүүнээр элсүүлсэн толгой компани жилийн татварынхаа 50 хувийг хөнгөлүүлэх эрхтэй.
Гишүүнчлэлийн хугацааг гишүүний гэрчилгээ гарсан өдрөөс тооцно. МҮХАҮТанхимын дүрэм болон Гишүүдийн хүлээсэн үүргийн дагуу гишүүний татварыг жил бүр төлнө.
Танхимын гишүүний хувьд Танхимын үйл ажиллагаанд өөрийн идэвхитэй оролцоогоо бий болгож хамтран ажиллана.
Танхимд хандсан болон төр засагт уламжлах аливаа санал хүсэлт, шүүмжлэлээ бичгээр өгнө.
Танхимаас тодорхой хугацаагаар имейл, сэтгүүл /улирал тутмын/, сонин /10 хоног тутмын/ ирэхгүй тохиолдолд ГОНХХ-д хандана.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,
Гишүүнчлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтэс /ГОНХХ/
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо,
Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр, 303 тоот
Утас: +976-11-324394, 99171394, 88117309, 99020785
Факс: +976-11-324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
, marketing@mongolchamber.m
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15622 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137167 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414815 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287201 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |