2011 оны 8-р сарын 14, Ням гариг, 19:13
Та Танхимын гишүүн болсон тохиолдолд:
Танхимын зүгээс зохион байгуулдаг аливаа арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авах эрхтэй.
Танхимын портал сайтад байршдаг гишүүдийн жагсаалтанд өөрийн компаниа оруулах эрхтэй.
Танхимаас эрхлэн гаргадаг бизнесийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл бүхий 10 хоног тутмын Бизнес Таймс сонин, Бизнес ба Хөгжил сэтгүүлийг үнэ төлбөргүй хүлээн авна.
Танхимын гишүүдээс бусад гишүүдэд үзүүлдэг аливаа хөнгөлөлтүүдийг эдлэх, бизнес саналууд, хамтран ажиллах саналуудыг авах боломжтой.
Танхимын вебсайт болон Танхимаас эрхлэн гаргадаг төрөл бүрийн E-Newsletter-т өөрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес санал, төрөл бүрийн promotion-уудыг сурталчлуулах боломжоор хангагдана. Мөн тэдгээр E-Newsletter-үүдийг үнэ төлбөргүй хүлээн авна.
Танхимаас гаргадаг Бизнес Таймс сонин, Бизнес ба Хөгжил сэтгүүл дээр өөрийн сурталчилгаа, бизнес саналууд, бусад promotion-уудыг гаргах боломжтой.
Танхимаас “Шүхэр” зарчмаар хэрэгжиж буй мэргэжлийн боловсролын үйл ажиллагаанаас шаардагдах боловсон хүчнийг авах боломжтой.
Танхимтай хамтран болон Танхимаас дэмжлэг туслалцаа авсаны үндсэн дээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах эрхтэй.
Өөрийн аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож буй талд Танхимаар дамжуулан санал болгох эрхтэй.
Танхимын гишүүдтэй суб-контрактаар хамтран ажиллах боломжоор хангагдана.
Танхимын логог өөрийн вебсайт болон албан бланкан дээр байрлуулах эрхтэй.
Танхимаас зохион байгуулдаг үзэсгэлэн яармагуудад хөнгөлөлттэй үнээр оролцоно.
Танхимын гишүүдийн хөнгөлөлтийн нэгдсэн сүлжээнд хамрагдан Chamber’s Golden Visa Card-ыг хүлээн авах эрхтэй.
МҮХАҮТанхимаас гэрээт телевизүүдтэй хамтран явуулдаг төрөл бүрийн бизнесийн нэвтрүүлгүүдэд оролцох, ивээн тэтгэх, зар сурталчилгаагаа хөнгөлөлттэй үнээр явуулах Бизнесийг олон нийтэд таниулан сурталчлах, дэмжих, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор хийгддэг нэвтрүүлэгүүдэд оролцон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах боломжтой.
www.mongolchamber.mn вебд өөрийн баннерыг байршуулах боломжтой.
Танхимын дэргэдэх Зөвлөлүүдэд гишүүнээр элсэх, бизнес эрхлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой.
Танхимын дэргэдэх Урлаг соёл мэдээлэл сурталчилгааг дэмжих зөвлөлөөр дамжуулан гишүүн байгууллагуудын тэмдэглэлт ой, хүлээн авалт, бусад урлагийн арга хэмжээг хөнгөлөлттэй үнээр зохион байгуулах боломжтой.
Нийслэл болон орон нутаг дахь хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Танхимаар дамжуулан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр, түргэн шуурхай сурталчлуулах боломжтой.
Танхимын Хэвлэлийн цехээр өөрийн компаний хэвлэмэл материалуудаа хөнгөлөлттэй үнээр хэвлүүлэх боломжтой.
Даян дэлхийн гэрээнд нэгдсэн компаниуд болон бусад аж ахуйн нэгжүүдийн КНХариуцлагын чиглэлээр хийсэн ажлуудыг олон нийтэд таниулан сурталчлах үүднээс НҮБ-ын вебсайт дээр байршуулах боломжтой.
Танхимын гадаад харилцааны өргөн сүлжээ, тэдгээрийн портал, мэдээллийн үйлчилгээг авах боломжтой.
PUM буюу Нидерландын ахмад экспертүүдийн холбооноос бизнесийн зөвлөхүүдийг авч ажиллуулах боломжтой.
Broadband дэлгэцээр мэдээлэл, зар сурталчилгааг хөнгөлөлттэй үнээр цацуулах боломжтой.
Танхимын байран дахь сурталчилгааны дэлгэцээр мэдээлэл, зар сурталчилгааг хөнгөлөлттэй үнээр цацуулах эрхтэй.
“Air Chamber” олон улсын билетийн кассаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх
МҮХАҮТанхимын гадаад орчинд тогтоосон холбоо харилцааг ашиглан төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах, Танхимаас Европын Холбооны улс орнууд, дэлхийн нэр хүнд бүхий ХАҮТанхимууд, ХДБайгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг төслүүдэд хамрагдах боломжтой.
Танхимын цахим үйлчилгээний багц /Chamber e-Service Package/-ыг 2011-2012 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Гишүүн Та эдгээр үйлчилгээнд хамрагдан Танхимаас үзүүлж буй үйлчилгээг виртуаль орчинд хүртэх боломжтой болох юм.
МҮХАҮТ-ЫН ГИШҮҮНИЙ
ЭДЛЭХ ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ
| № | Үзүүлэх үйлчилгээ | Хөнгөлөлтийн хувь |
| 1. | Танхимаас явуулдаг төрөл бүрийн сургалтуудад ажилтнаа сургах | 20 |
| 2. | Экспорт, Импортын барааны тоо, чанар, иж бүрдлийн магадлан шалгалт /Экспертиз/–ын үйлчилгээ | 20 |
| 3. | Патент, барааны тэмдгийн үйлчилгээ | 20 |
| 4. | Дотоодод зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд оролцох | 20 |
| 5. | Гадаадад зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцох | 10-20 |
| 6. | Шинээр элссэн гишүүдэд Дотоодод зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцоход 1 удаа 9 хүртэлх кв.м ба түүнээс дээш талбайд тусгай хөнгөлөлт нэмж олгох | 25 |
| 7. | Бизнесийн санал захиалгаар бэлтгэж өгөх | 20 |
| 8. | МҮХАҮТанхимын Электрон сүлжээг ашиглан Олон улсын бизнесийн вэб хуудсуудад Монголын экспортын бараа бүтээгдэхүүний бизнес санал цацах | Гишүүд үнэгүй |
|
9. |
Танхимаас гаргасан “Бизнесийн боловсрол” цуврал ном, сэтгүүлүүдтэй танилцаж мэдээлэл авах | Гишүүд үнэгүй |
| 10. | Гадаадын ХАҮТанхимууд болон Олон улсын байгууллагуудаас гаргасан бизнесийн ном, сэтгүүлтэй танилцаж мэдээлэл авах | Гишүүд үнэгүй |
| 11. | Худалдааны гэрээ, ГХО-тай аж ахуйн нэгж байгуулах гэрээ, дүрмийн загвар Монгол, Англи, Хятад хэл дээр | 20 |
| 12. | МҮХАҮТанхимын www.mongolchamber.mn веб сайтад баннер байрлуулах /тодорхой хугацаатай/ | Гишүүд үнэгүй |
| 13. | Боловсруулсан төслийг хянаж зөвлөгөө өгөх | 20 |
| 14. | Бизнес эрхлэгчдэд зориулсан “Мини номын сан” багц | 10 |
| 15. | “Бизнес ба хөгжил” сэтгүүл /улиралр бүр гардаг/ | Гишүүдэд үнэгүй |
| 16. | “Бизнес ба хөгжил” сэтгүүлд зар сурталчилгаа тавих | 5-20 |
| 17. | Гадаад худалдааны гэрээ, бусад бичиг баримтын эх бэлтгэх | 20 |
| 18. | “Бизнес Таймс” сонин /10 хоног бүр гардаг/ | Гишүүд үнэгүй |
| 19. | Гишүүдийн шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээний талаар мэдээллийг “Бизнес таймс” сонин болон танхимын web –д тавих | Гишүүд үнэгүй |
| 20. | Шинээр элссэн гишүүдийн мэдээлэл, компаний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар нийтлэл “Бизнес Таймс” сонины “Шинэ гишүүний булан”-д тавих | Гишүүд үнэгүй |
| 21. | “Бизнес Таймс” сонинд тавигдах зар сурталчилгаа | 5 |
| 22. | АТА Карнейн үйлчилгээний хөлс | 10 |
| 23. | Төрөл бүрийн төсөл, бизнес төлөвлөгөө боловсруулах үйлчилгээ | 20 |
| 24. | Ногоон Зээлийн Баталгааны Сангаас зээл авах | Зөвхөн гишүүд |
| 25. | Аж ахуйн нэгжийн байгаль орчны болон цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашгийн үнэлгээ хийх | 20 |
| 26. | Бизнес эрхлэгчдийн ёс зүйн кодыг олгох | Үнэгүй |
| 27. | Зураасан код шинээр авах ба жилийн хураамж | 10 |
| 28. | Broadband дэлгэцээр мэдээлэл, зар сурталчилгааг цацуулах | 3-10 |
| 29. | Танхимын мейлинг листийг ашиглан мэдээлэл цацуулах | жилд 2-5 удаа |
| 30. | Танхимын байран дахь сурталчилгааны дэлгэцээр мэдээлэл, зар сурталчилгааг цацуулах. | 20-40 |
| 31. | Хэвлэх цехэд ном, тараах материал хэвлүүлэх | 10 |
| 32. | Байгууллагын эд хөрөнгө, ажиллагсадын төрөл бүрийн даатгалыг Практикал даатгал компаниар хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх | 10-30 |
| 33. | “Air Chamber” олон улсын билетийн кассаар үйлчлүүлэх | 0,5-3 |
| 34. | Шинээр элссэн гишүүдийн мэдээллийг танхимын вэб дээр “Шинэ гишүүний булан”-д тавина. | Гишүүд үнэгүй |
| 35. | “Chamber e-Service Package” үйлчилгээнд шууд хамрагдах эрхтэй бөгөөд цахим үйлчилгээний багцын үйлчилгээг хөнгөлөлттэй авах боломжтой. | 5-30 |
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,
Гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтэс /ГОНХХ/
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо,
Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр, 303 тоот
Утас: 324394, Факс: 324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15539 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137084 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414732 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287118 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |