2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 17:50

Эрхэм зорилго:
Хөдөөгийн бизнесийг үндэсний хэмжээнд хүртэл хөгжихөд нь гол хөтөч болж, бизнесийн салбарын хөгжлийн манлайлагч болохуйц чадварлаг салбар танхимыг бий болгоно.
Зорилт:
Салбар танхим бүрийг чадавхижуулах үндэсний хэмжээнд хөгжлийн хөтөлбөр боловсруулах. Тухайн хөтөлбөрт шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэртэй холбох.
Салбар танхимын хөгжлийн томоохон гарц болох малчин иргэдийг салбар танхимын гишүүн болгох салбар танхимаар дамжуулан тэдгээрийн өрхийн мал аж ахуйг хөгжүүлж эрчимжсэн фермер болгоход нь гол чиглүүлэгч нь болох.
Сумд хоорондын зах зээлийн харилцааг өргөжүүлж, сумдад бий болсон жижиг дунд үйлдвэрийг бусад сумын зах зээл болон түүхий эдээр хангах харилцааг зохицуулах гол чиглүүлэгч нь болох.
Монгол улсын эдийн засгийн бүсийн дагуу салбар танхимуудын бүсийн харилцааг сайжруулах замаар тэдгээрийн гишүүдийн зах зээлийг бүсийн хэмжээн нээх цаашлаад үндэсний хэмжээнд нэвтрэх гарц бий болгох.
Үйл ажиллагаа:
Салбарт танхимуудын бизнес төлөвлөгөөг бодлогын хүрээнд дэмжиж, шаардлагатай нөхцөлүүдийг тусгуулах, мөн төлөвлөгөөнд хяналт тавьж үнэлгээ гаргах.
Салбар танхимуудын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд сурталчиллах тэдгээрт шаардлагатай мэдээллээр хангах.
Салбарт танхимуудын ажлын тайланг сар бүр авч жилд, улиралд дүгнүүлэн тэдгээрийн үйл ажиллагааг бодитоор дүгнэж үнэлгээ гаргах. Уг үнэлгээг цаашид салбар танхим яаж хөгжих төлөвлөгөөнд гол тулгуур нөхцөл болж байх
МҮХАҮТанхимын нэгдсэн бодлого төлөвлөлтийг салбар танхимуудын бодлого төлөвлөлттэй уялдуулах хамтын ажиллагааг улам нарийсган хялбаршуулах.
Салбар танхимуудаар дамжуулан хөдөөгийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих. Бүсчилсэн байдлаар нэгдсэн бодлого барьж жижиг, дунд бизнесийн хөгжилийг гарцыг төлөвлөх.
Монгол Улсын эдийн засгийн бүсчилэлийн дагуу салбарт танхимууд болон хөдөөгийн бизнесийг бүчилсэн хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримтлан ажиллах.
Нэг суурин нэг бүтээгдэхүүн/эко бүтээгдэхүүн/ гэсэн уриан доор сум бүрээс нэг бүтээгдхүүнийг бусад сумд, тухайн бүсийн бусад аймгуудад зах зээлийг нь нээж өгөх, мөн бэлтгэн нийлүүлэтийг нь бий болгох.
Хөдөө орон нутгийг хөгжvvлэх, тvvнчлэн ядуурлыг бууруулахын тулд аж ахуйн нэгжvvдийг хvчирхэгжvvлэх, ялангуяа бичил, жижиг дунд бизнесийг дэмжих, чадавхийг нь нэмэгдvvлэх, ингэснээр ажлын байр шинээр бий болгох чиглэлээр жижиг тєслvvд хэрэгжvvлэх.
Хөдөө, орон нутгийнхны хэрэгцээнд тулгуурласан, бодит, vр дvнтэй тєсєл хэрэгжvvлэхийн тулд орон нутгийн эдийн засгийн орчны судалгаа хийн, давуу, сул талуудыг тодорхойлох, судалгааны дvгнэлтийг жил бvр шинэчлэх.
Судалгаанд тулгуурлан жижиг тєслvvд сонгох. Жижиг тєслийн гол шалгуур vзvvлэлт нь орон нутгийн эдийн засгийн єсєлтєд хувь нэмэр оруулахуйц, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдvvлэх, олон хvн vр ашгийг нь хvртэх, нэг жилийн дотор хэрэгцэхvйц байх.
Орон нутагт хэрэгжсэн жижиг тєслийн мониторинг хийх.
Орон нутгийн салбар Танхимуудын чадавхийг нэмэгдvvлэх, бэхжvvлэх зорилгоор дарга, ажилтнуудад зориулсан сургалт явуулах, салбар Танхимын vйл ажиллагааг жил бvр дvгнэх
Орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт явуулах
Хөдөөгийн бизнес эрхлэгчдийн бvсчилсэн уулзалтууд зохион байгуулах
Нийт 19 аймагт Салбар Танхим ажиллаж байгаа ба 20 аймгийг хамран ажилладаг.
Утас: 00976-11-314000
Факс: 00976-11- 324620
Email:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15184 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136729 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414377 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286763 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |