2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 13:14
Эрхэм зорилго :
Монголын аж үйлдвэрийн салбарт цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн илүү үр ашигтай, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулах.
1.Зорилго:
Олон улсын байгууллагын санхүүжилт, тусламжаар олон улсын жишигт нийцсэн Цэвэр Үйлдвэрлэлийн Үндсэний Төв байгуулах,
Цэвэр үйлдвэрлэлийн зарчмыг Монголын аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудад нэвтрүүлэх,
Цэвэр үйлдвэрлэлийн хөгжлийг төрийн бодлогоор дэмжих хууль эрх зүйн орчинг бий болгох,
Цэвэр үйлдвэрлэлийг дэмжих Үндэсний хөтөлбөр боловсруулах,
Дотоодын болон гадаадын зорилго нэгт байгууллагуудтай холбоо тогтоон хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
Олон улсад “ЭСКО” гэж нэршсэн эрчим хүч хэмнэлтийн үйлчилгээний бизнес хөгжих хууль эрхзүй, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, ЭСКО үйлчилгээний компаниудад аргазүйн туслалцаа үзүүлэх,
Цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хөрөнгө оруулалтын механизмыг бий болгох,
2. ЦХЦҮДГ-ын бүтэц
Г.Түмэнжаргал / газрын дарга /
М.Хосбаяр /тэргүүлэх мэргэжилтэн /
3. Үндсэн үйл ажиллагаа
Цэвэр үйлдвэрлэлийн чиглэлээр:
Бүх шатны менежерүүдэд зориулсан цэвэр үйлдвэрлэлийн сургалт,
Цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр ажиллаж байгаа үйлдвэр аж ахуйн газруудад аргазүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх
Цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээ хийхэд нь туслалцаа үзүүлэх. Ингэснээр:
Материал, байгалийн нөөцийн хэрэглээ, үргүй зардлыг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх боломжуудыг илрүүлэх,
Үйлдвэрлэлээс гарч буй хог хаягдал, бохирдуулалтын шалтгаан, эх үүсвэрийн судалгаа хийх, тэдгээрийг бууруулах боломжуудыг илрүүлж хэрэгжүүлэх,
Цэвэр үйлдвэрлэлийн олон улсын туршлагыг дамжуулах,
Цэвэр үйлдвэрлэлийн мэдээллийн сан байгуулж олон нийтийг мэдээллээр хангах
Байгаль орчны чиглэлээр:
Аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрүүдэд цэвэр үйлдвэрлэл явуулах замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах
Их дээд сургууль болон үйлдвэрийн ажилчдад цэвэр үйлдвэрлэл байгаль орчны сургалт хийх
Байгаль орчин, цэвэр үйлдвэрлйлийн чиглэлээр хийгдэж буй төслүүдийг дэмжих зорилгоор бага хүүтэй зээл олгох
Байгаль орчин, цэвэр үйлдвэрлэлийн талаар мэдээ мэдээллийг сонин телевиз, радиогоор суртачлах
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр:
Эрчим хүчний аудит хийж эрчим хүч хэмнэлтийн боломжуудыг илрүүлэх,
Эрчим хүчний аудитын сургалт,
Эрчим хүчний менежментийн системийг нэвтрүүлэх,
Эрчим хүч хэмнэлтийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн ЭСКО компаниудад зуучлах,
Эрчим хүч хэмнэлтийн төсөл боловсруулах,
ЭСКО үйлчилгээний аргачлалын сургалт,
Эрчим хүч хэмнэлтийн төслийн техникийн үнэлгээ,
Мэдээлэл, сурталчилгааны үйлчилгээ: www.esco.mongolchamber.mn web site
4. Хэрэгжүүлж буй төслүүд:
Европын Холбооны “SWITCH ASIA” хөтөлбөрийн хүрээнд “Ногоон бүтээндэхүүн ба эко шошгожуулалтыг Монголд хөгжүүлэх” төсөл /2009-2011/
5. Хамтын ажиллагаа:
Дотоод: МҮХАҮТ-ын салбар нэгж, ТЭХЯам, БОЯам, ХАҮЯам, МУШУТИС ЭХИС, МУШУТИС УУС, МУШУТИС БИС, “ЭКО АЗИ” Байгаль орчны дээд сургууль, МУИС, ХААИС, MCS ХК, Монре ХХК, Монголын Байгаль Орчны нийгэмлэг, Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд, Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн тогтвортой хөгжлийн зөвлөл, АПУ ХК, Дархан нэхий ХК, Сүү ХК.
Гадаад: Нидерландын Амстердамын их сургууль, Австрийн Centric Austria International, Ирландын Коркийн Технологийн институт, Япон Солонгос зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна.
6. ЦХЦҮДГазраас гаргасан ном сэтгүүл
Үйлдвэрийн газрын эрчим хүчний менежмент
Үйлдвэрийн газрын байгаль орчны менежмент
ЭСКО гарын авлага
Цэвэр үйлдвэрлэлийн хялбарчилсан гарын авлага
Экодезайны хялбарчилсан гарын авлага
Тогтвортой хөгжил электрон сэтгүүл сар тутам
7. ЦХЦҮДГазрын дэргэдэх зөвлөлүүд
Эрчим хүчний тогтвортой хөгжлийн зөвлөл
Тогтвортой хөгжлийн бизнесийн зөвлөл
Хаяг: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим. Өрөө 406
Вэб: www.esco.mongolchamber.mn, www.greenproduct.mn
Email:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
, Утас: 314000, Факс: 324620
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15116 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136661 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414309 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286695 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |