2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 16:54
Монгол улс хөгжиж буй орны хувьд дэлхийн өндөр хөгжилтэй 38 орноос монгол улсаас гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр эдэлж байна. Гарал үүслийн гэрчилгээ нь тухайн бараа бүтээгдэхүүн бүхэлдээ болон хэсэгчлэн Монгол улсад үйлдвэрлэгдсэн болохыг албан ёсоор баталгаажуулсан үнэт цаас юм. Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын тухай Монгол улсын хуулийн 6.2.3 заалтыг үндэслэн МҮХАҮТанхим нь экспортын барааны гарал үүслийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гарал үүслийн гэрчилгээг олгодог билээ. Гарал үүслийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь “Монгол улсаас гарал үүсэлтэй экспортын барааны гарал үүсэл тодорхойлох, гарал үүслийн гэрчилгээ олгох журам”-аар зохицуулагддаг. Экспортыг Дэмжих Хөгжүүлэх хэлтэс нь гарал үүслийн гэрчилгээ, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын баталгаа гаргах, гарал үүслийн гэрчилгээ FORM-D, халал гэрчилгээ олгох зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна гадаад дотоод худалдаа, экспортыг дэмжих үүднээс сургалт, семинар, vзэсгэлэн, яармаг, бизнес групп зохион байгуулах, Оёмол, сvлжмэл бvтээгдэхүүний талаар дүрэм, журам боловсруулах, экспортын статистикийн мэдээ гаргах гэх мэт гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага судлах зэрэг үйл ажиллагааг тус тус явуулж байна.
ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ авахыг хүссэн бизнэс эрхлэгчид доорх баримт бичгүүдийг бүрдүүлж өгнө. Үүнд:
Гадаад худалдааны гэрээний хуулбар /бараа худалдах, худалдан авах/
Өргөдөл /Form B/
Нэхэмжлэх /Invoice/, сав баглаа боодлын жагсаалт /Packing list/
Тухайн компани, аж ахуйн нэгжийн хvчин төгөлдөр бvхий улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбар
Тухайн бараанд авсан тусгай зөвшөөрөл болон чанар, эрүүл ахуйн гэрчилгээний хуулбар гэх мэт.
ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОН ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛЫН БАТАЛГАА ГАРГАХ
Давагдашгүй хүчин зүйлийн баталгаа гэдэг нь байгалийн гамшгийн нөлөөгөөр учирсан хохирлыг гэрээт талууд төлөхөөс чөлөөлөгдөх олон улсын худалдааны эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм.
Хүнд нөхцөл байдал гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар талууд эдийн засаг, санхүүгийн чадваргүй болох, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргийг хэрэгжүүлэх нь илт хохиролтой буюу алдагдалтай байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болхыг хэлнэ.
МОНГОЛ УЛСААС ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙЛОХ, ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM-D ОЛГОХ
Гарал үүслийн гэрчилгээ FORM-D олгох үйл ажиллагаа нь Монгол улсаас гарал үүсэлтэй бус бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойлох Гарал үүслийн гэрчилгээ FORM-D олгох, баталгаажуулах журам”-аар зохицуулагддаг.
ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM-D авахыг хүссэн бизнэс эрхлэгчид доорх баримт бичгүүдийг бүрдүүлж өгнө. Үүнд:
Гэрээний хуулбар
Аль улсаас гарал үүсэлтэйг баталгаажуулсан баримт бичиг
Өргөдөл /Form B/
Нэхэмжлэх /Invoice/, сав баглаа боодлын жагсаалт /Packing list/
Аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар
Гарал үүслийн гэрчилгээний хураамжийн төлбөрийн баримт .
ХАЛАЛ ГЭРЧИЛГЭЭ ОЛОХ
Халал гэрчилгээ олгох үйл ажиллагаа “Монгол улсаас гарал үүсэлтэй Халал аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүнийг тодорхойлох Халал бүтээгдэхүүний гэрчилгээ олгох, баталгаажуулах журам”-аар зохицуулагддаг.
ХАЛАЛ ГЭРЧИЛГЭЭ авахыг хүссэн бизнэс эрхлэгчид доорх баримт бичгүүдийг бүрдүүлж өгнө. Үүнд:
Гэрээний хуулбар
Өргөдөл /Form B/
Нэхэмжлэх /Invoice/, сав баглаа боодлын жагсаалт /Packing list/
Аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар
Тухайн бүтээгдэхүүнийг халал гэдгийг нотолсон шинжээчийн дүгнэлт /мал эмнэлэгийн дүгнэлт/
ТУС ХЭЛТЭСТ ХАРЪЯАЛАГДДАГ ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО, ЗӨВЛӨЛҮҮД
Гааль бизнесийн зөвлөлдөх хороо ГЕГ, МҮХАҮТ–аас “Худалдааг хөнгөвчлөх, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх жил” болгон зарлаж бизнес эрхлэгчлийг дэмжин урамшуулах үйл ажиллагаандаа хувийн хэвшлийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээг олноор бий болгож хөгжүүлэхийн төлөө мөн “Гааль – Танхим” электрон болох 2 дахь шатны үйл ажиллагааг эхлүүлж, бизнес порталыг бүрэн дүүрэн ашиглан нэг цонхны электрон үйлчилгээ нээх, худалдаа хөнгөвчлөх нэг цонхны үйлчилгээг хөнгөвчлөх гол оролцогч талууд болохыг үндсэн зорилт болгон ажиллаж байна.
Экспотлогчдын зөвлөл – Тус зөвлөлийн үндсэн чиглэл нь экспортыг дэмжих, бизнес эрхлэгчдэд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнесийн таатай орчин бүрдүүлэх, цаашид эрчимтэй хөгжүүлэх юм.
Органик бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл - МҮХАҮТ-ын хувьд эрүүл бүтээгдэхүүн буюу био органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл экспортыг дэмжих зорилгоор үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, “Нэг аймаг-нэг органик бүтээгдэхүүн” гэсэн хөдөлгөөн болгох чиглэлээр тодорхой санаачлага гарган 2005 оны 8-р сарын 1-ээс “Био, эко бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл” байгуулагдан ажиллаж байна.
Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэгчдийн зөвлөл - Гаалийн зуучлагч байгууллагуудын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, бодлогын өмгөөлөл явуулах, тэдний санал санаачилгыг төр засгийн байгууллагуудад хүргэх, бизнес эрхлэгчдэд Монгол улсын Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Олон улсын худалдааны дүрэм журмыг мөрдүүлэх, гадаад худалдааны барааны статистик мэдээллээр хангах, санал, дүгнэлт болон зөвлөмж гаргахад оршино.
Сав баглаа боодлын зөвлөл - Сав баглаа боодлын салбарын бодлогын өмгөөллийн хэрэгцээг нарийн тодорхойлж, тэдний дуу хоолойг холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, тэдэнд дотоодын зах зээлээ хамгаалахад нь туслах, үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор байгуулагдан ажиллаж байна.
Нүүрсний экспортын үнийн зөвлөл - Нүүрсний экспортын үнэ тогтоох, учирч буй бэрхшээлүүдийг нарийн тодорхойлж, тэдний дуу хоолойг холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, тэдэнд дотоодын зах зээлээ хамгаалахад нь туслах, үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.
МАНАЙ ХАЯГ:
Монгол улс, Улаанбаатар хот, Хан – Уул дүүрэг, 1-р хороо, Махатма – Гандигийн гудамж , Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байр 307 Утас: 976-11-328878
Факс: 976-11-324620
E-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15082 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136627 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414275 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286661 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |