Завхан аймаг дахь ХАҮТанхим

Завхан аймгийн товч танилцуулга:

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,0 мян.км.кв, хүн ам нь 76614 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.

Аймгийн Төв Улиастай хот нь Зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал нутагтай юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хүнгийн голын өргөн хөндийтэй.Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км үргэлжилдэг.Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хүдэр, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай юм.Ойдоо зэрлэг жимсний нөөц ихтэй.Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1-р сарын дундаж темп -20ө -30өС, монголд хамгийн хүйтэн өвөл /Тосонцэнгэлд/ -53өСхүрч байв. 7-р сард 13ө -22өС, жилд өндөр уулсаар 400 мм, баруун хэсгээрээ 80-100 мм, ихэнх нутгаар 200-260 мм тундас унадаг.

Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба 189 гол горхи, 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай, цаашид аялал жуулчлал хөгжүүлэх боломж, хэтийн ирээдүй сайтай юм.

Завхан аймаг дахь ХАҮТанхим:

Завхан аймгийн ХАҮТанхим нь МҮХАҮТанхимын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх замаар орон нутгийн болон улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, бизнесийн орчныг таатай болгох, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх, бизнесийн өмгөөллийг хэрэгжүүлэх зорилтыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нийт гишүүдийн тоо 96-д хүрч бидний хамтарч ажилладаг байгууллагууд жилээс жилд өргөжин тэлж байна. /зураг/

1. Манай салбар танхим дараах ажлуудыг жил бүр тогтмол,чанартай гүйцэтгэн зохион байгуулдаг:

  1. “Арц – Суурь” хилийн хавар намрын үзэсгэлэн худалдаа

  2. “Завхан түншлэл” бүсийн үзэсгэлэн худалдаа

  3. “Эх орны шим” Цагаан сарын үзэсгэлэн худалдаа

  4. Оны эцэст шилдгүүдийг шалгаруулах ENTREPRENEUR /зураг/

2. Манай танхимын гишүүн болсоноор:

  1. Гадаад болон дотоодод зохиогдох хил гаалийн үзэсгэлэн худалдаанд хөнгөлөлттэй үнээр оролцоно.

  2. Бизнес эрхлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлээ хамтдаа шийдвэрлэх, холбогдох газруудтай хамтран ажиллаж түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой

  3. ХАҮТ нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг МҮХАҮТ-ын мэдээллийн төвөөр дамжуулан сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангана

  4. Танхимын зүгээс зохион байгуулдаг аливаа арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авах эрхтэй.

  5. Танхимын гишүүдэд үзүүлдэг аливаа хөнгөлөлтүүдийг эдлэх, бизнес саналууд, хамтран ажиллах саналуудыг авах боломжтой.

  6. Танхимтай хамтрах болон Танхимаас дэмжлэг туслалцаа авсаны үндсэн дээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах эрхтэй.

  7. Өөрийн бизнесийн саналыг ХАҮТ-д тависнаар тухайн төсөлт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

3. Завхан аймгийн ХАҮТанхимын тэргүүлэгчид:

  1. Г. Бадамхатан / Танхимын дарга/

  2. Л.Юра / Завхан Баялаг ХХК-ны захирал/

  3. Д. Лхагвасүрэн / Санмин ХХК/-ны захирал/

  4. А.Гомбодорж / Хадгаламж банк Завхан салбарын захирал/

  5. Н.Гунаажав /Бэр Сүм ХХК-ны захирал/

  6. Д.Батбаяр /Эрхэм Оргил ХХК-ны захирал/

  7. С. Бямбадоо /Манлай-Од ХХК БИТөв захирал/

  8. С. Мижиддорж /Хувиараа бизнес эрхлэгч/

  9. З. Нямжав /хувиараа бизнес эрхлэгч/

4. Салбар танхимын ажилтан:

  1. Танхимын дарга: Г. Бадамхатан

  2. Танхимын менежер: Т. Туяа

  3. Танхимын ГОНХ ажилтан: Н.Болормаа

  4. Танхимын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан: Г. Булганхишиг

  5. Энх тайвны корпусын сайн дурын ажилтан: Will James

Холбоо барих:

Завхан аймаг Улиастай сум Жинст баг Нутгийн захиргааны ордон 417 тоот
Утас: 01462 2 2100

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр15035
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136580
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард414228
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286614

Манай сайтад: 37 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.226
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012