2011 оны 9-р сарын 19, Даваа гариг, 18:10
![]() |
![]() |

Өвөрхангай аймгийн товч танилцуулга:
Өвөрхангай аймаг нь 112000 гаруй хүн амтай. Нийт 63.5 мянган км.кв талбай нутаг дэвсгэртэй, Архангай, Баянхонгор, Булган, Төв, Өмнөговь, Дундговь гэсэн аймгуудтай хиллэн оршдог. Дэд бүтцийн хувьд хар зам бүрэн хөгжсөн эрчим хүч болон дулааны эх үүсвэрүүд бүрэн шийдэгдсэн аймаг юм. Бизнес түлхүү хөгжсөн салбар нь худалдаа, үйлчилгээ бөгөөд өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн тоо 650-д хүрээд байна. Үүнээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Дэлгэрэх Хүнс” ХК гэх мэт байгууллагууд байна.
Цаашид бизнесийн хөгжлийн чиг хадлага болон явуулж буй бодлого:
Танхим нь МҮХАҮТанхимын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх замаар орон нутгийн болон улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, бизнесийн орчныг таатай болгох, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх, бизнесийн өмгөөллийг хэрэгжүүлэх зорилтыг орон нутагт хэрэгжүүлж ажиллаж байна.
Өвөрхангай аймаг дахь ХАҮТанхимын товч танилцуулга:
Манай салбар танхим нь 2001 онд байгуулагдсан. Одоогоор нийт орон тооны 9 ажилтантайгаар орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд Бодлогын өмгөөлөл болон, бизнесийг дэмжин урамшуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Нийт гишүүдийн маань тоо 115-д хүрч бидний хамтарч ажилладаг байгууллагууд жилээс жилд нэмэгдэн хүрээгээ тэлж байна.
Манай байгууллагын гишүүн болсноор:
Танхимын зvгээс зохион байгуулдаг аливаа арга хэмжээнд оролцох урилгыг хvлээн авах эрхтэй.
Танхимын гишvvдэд vзvvлдэг аливаа хєнгєлєлтvvдийг эдлэх, бизнес саналууд, хамтран ажиллах саналуудыг авах боломжтой.
Танхимтай хамтран болон Танхимаас дэмжлэг туслалцаа авсаны vндсэн дээр тєрєл бvрийн арга хэмжээг зохион байгуулах эрхтэй.
Гадаад дотоодод зохиогдох vзэсгэлэн яармагуудад хєнгєлєлттэй vнээр оролцоно.
Танхимын дэргэдэх Зєвлєлvvдэд гишvvнээр элсэх, бизнес эрхлэхэд учирч буй хvндрэл бэрхшээлээ шийдвэрлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой.
PUM буюу Нидерландын ахмад экспертvvдийн холбооноос бизнесийн зєвлєхvvдийг авч ажиллуулах гэх мэт боломж болон давуу эрхүүдийг эдлэх болно.

Манай салбар танхимаар дамжуулан Өвөрхангай аймгийн нутагт дараах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой:
Уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах
Төрөл бүрийн хамтарсан сургалтууд
Үзэсгэлэн худалдаанууд
Төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
Эдийн засаг, бизнесийн судлагаанууд
Маркетингийн өдөрлөг зохион байгуулах
Бизнес аялал болон спорт аялал зохион байгуулах
Манай салбар танхим дараах ажлуудыг тогтмол жил бүр чанартай гүйцэтгэн зохион байгуулдаг:
• Аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн

• Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа

• “ӨВ ТҮНШЛЭЛ”, “ЦАГААН САР” гэх мэт үзэсгэлэн худалдаанууд

Тэргүүлэгчид:
Н.Золзаяа /Өвөрхангай аймаг дахь ХАҮТ-ын дарга/
Д.Жаргал /Дэлгэрэх хүнс ХК-ий захирал/
Г.Оюунчимэг /Түргэн зураг лаборторийн дэд захирал /
Д.Тогтохсүрэн /Өвөрхангай аймгийн Засаг дарга/
Л.Далайхүү /ӨВ-Дөрвөн марал ХХК-ий захирал/
Ц.Цэдэндорж /Арцат богд трейд ХХК-ий дэд захирал/
Б.Сайнжаргал /ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын захирал
П.Чимэг /Чинмэнд ХХК-ийн захирал/
Л.Жаргалбаатар /Сарлаг Эрдэнэ ТББ-ын тэргүүн/
Ажилтнууд:
Дарга: Н.Золзаяа
Санхүүгийн менежер: Д.Оюун-Эрдэнэ
Арбитрын нарийн бичгийн дарга: Д.Нансалмаа
Мэргэжилтэн: Ц.Навчаа
Энхтайвны корпусын Сайн дурын мэргэжилтэн: Бабила Лима
Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг, Бизнес хөгжлийн төвийн 205-207 тоот
Утас: 01322-23858
Факс: 01322-23858
И-мэйл хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15026 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136571 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414219 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286605 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |