2011 оны 9-р сарын 19, Даваа гариг, 18:26
![]() |
![]() |

Сүхбаатар аймгийн товч танилцуулга:
Сүхбаатар аймаг нь 56’000 хүн амтай. Тус аймгийн хүн ам сүүлийн хоёр жилд 1,1-1,9 хувиар өсч 54,9 мянган хүн амтай болсны дотор 35 хүртэл насны хүүхэд, залуучууд 68,8 хувийг, хөдөлмөрийн насны хүн 66,9 хувийг тус тус эзэлдэг.Нийт м.кв талбай нутаг дэвсгэртэй, Дорноговь, Хэнтий, Дорнод гэсэн аймгуудтай хиллэн оршдог. Дэд бүтцийн хувьд хар зам, агаарын тээвэр хөгжсөн эрчим хүчийг болон дулааны эх үүсвэрүүд бүрэн шийдэгдсэн аймаг юм. Бизнес түлхүү хөгжсөн салбар нь уул уурхай, худалдааны салбар бөгөөд өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн тоо 529-д хүрээд байна. Үүнээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Цайрт Минерал ХХК, Талын гал ХХК гэх мэт байгууллагууд байна.
Цаашид бизнесийн хөгжлийн чиг хандлага болон явуулж буй бодлого: Сүхбаатар аймаг нь Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам болж байгаа бөгөөд хөрш гурван улсын коридор болох зах зээлийн зорилт тавин ажиллаж байна. Үүний эхлэл болгон төмөр замын шавийг өнгөрсөн 5 сард тавьсан билээ.
Сүхбаатар аймаг дахь ХАҮТанхимын товч танилцуулга:
Манай танхим нь 2010.03 сард 9 бизнес эрхлэгчдийн санаачлагаар байгуулагдсан ба анх 23 гишүүн, 11 тэргүүлэгч гишүүн, ерөнхийлөгчөөр аймгийн засаг дарга ажиллаж эхэлсэн. Танхим өнгөрсөн 2010, 2011 онуудад идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж ирснийг МҮХАҮТ-аас үнэлж шилдэг 6 салбарын нэг болгосон нь цаашдын үйл ажилгаанд урам хайрласан явдал болсон билээ. 2010, 2011 онуудад “Сүхбаатарт үйлдвэрлэв”, “Цагаан сар”, “Сүхбаатар хурд 2011”, “Худалдаа 90”аян, “Сүхбаатар хөгжил 2011” үзэсгэлэн худалдаануудыг амжилттай зохион байгуулж байсан бөгөөд сургалт, хуралдаан, болон үйл ажиллагаануудад ч зохион байгуулагчаар ажиллаж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж байна.
Одоогоор 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг гишүүн байгууллагууд болон орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд Бодлогын өмгөөлөл болон, бизнесийг дэмжин урамшуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт гишүүдийн маань тоо 45 –д /2012.02 сарын байдлаар/ хүрч бидний хамтарч ажилладаг байгууллагууд жилээс жилд хүрээгээ тэлж байна.
Манай байгууллагын гишүүн болсноор:


Манай салбар танхимаар дамжуулан Сүхбаатар аймгийн нутагт дараах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой:
Манай салбар танхим дараах ажлуудыг тогтмол жил бүр чанартай гүйцэтгэн зохион байгуулдаг:
Танхимын бүрэлдэхүүн
Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Сүхбаатар аймгийн засга дарга: Ж.Батсуурь
Ажлын алба:
Дарга С.Батболд
Менежер Б.Амарсүрэн
Гарал үүслийн гэрчилгээ олгогч Н.Мөнхзул
Тэргүүлэгчид:
Ш.Хатантуул “Хонгор Эрдэнэ” ХХК-ийн захирал
Ж.Борчулуун “Жавхлант Сүхбаатар” ХХК-ийн захирал
Д.Сарантуяа “Дэнж Эрдэнэ” ХХК-ийн захирал
Г.Баттулга “Өөлд Ашид” ХХК-ийн захирал
Ж.Түмэнбаяр “Нийтлаг үйлчилгээ" ОНӨҮГ-ын дарга
Д.Бямбажав “Ундрам” ХХК-ийн захирал
Б.Батцэцэг “Есөн-Эрдэнэ” ХХК-ийн захирал
Г.Наранбаатар “Ганга Импекс” ХХК-ийн гүйцэтгэх захир
Харилцах хаяг:
Сүхбаатар аймаг, Баруун-Урт хот, Нутгийн удирдлагын ордон, Сүхбаатар аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 309 тоот
Утас: 99510088, 98900088
Ажлын байрны утас: 70518088
И-Мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 14992 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136537 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414185 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286571 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |