Орхон-Булган аймаг дахь ХАҮТанхим

Орхон аймгийн товч танилцуулга:

Манай аймаг нь 100,000 хүн амтай. Нийт 84,4 мянган га газар нутагтай. Сэлэнгэ, Булган аймгуудтай хиллэн оршдог. Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, хойд хөрш ОХУ, урд хөрш БНХАУ-тай төмөр замаар, Дархан, Улаанбаатар хотуудтай авто болон төмөр замаар холбогдсон зам харилцаа өндөр хөгжсөн. Эрчим хүч болон дулааны эх үүсвэрүүд бүрэн шийдэгдсэн аймаг юм. Бизнес түлхүү хөгжсөн салбар нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ бөгөөд өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн тоо 2500-д хүрээд байна. Үүнээс 2300-д ААН нь хувийн хэвшлийн компаниуд бөгөөд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдмин” ХХК, “Очир төв” ХХК зэрэг байгууллагууд байна.

Булган аймгийн товч танилцуулга:

Манай аймаг нь 61,000 хүн амтай. Нийт 49 мянган га газар нутагтай. Эрдэнэт хот, Архангай, Хөвсгөл, Төв аймгуудтай хиллэдэг. Дэд бүтцийн хувьд хар зам сайн хөгжсөн эрчим хүч болон дулааны эх үүсвэрүүд бүрэн шийдэгдсэн аймаг юм. Бизнес түлхүү хөгжсөн салбар нь газар тариалан, мал аж ахуй, худалдаа, үйлчилгээ бөгөөд өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн тоо 750-д хүрээд байна. Үүнээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Хонгор агро Булган” ХХК, “Хялганат” ХХК, “ДТБТ” ХХК, “Эрээний” нүүрсний уурхай, “Өрмөн уул” алтны уурхай зэрэг компаниуд байна.

Цаашид бизнесийн хөгжлийн чиг хадлага болон явуулж буй бодлого:

Танхим нь орон нутгийн болон улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг орон нутагт хэрэгжүүлнэ.

Орхон-Булган аймаг дахь ХАҮТ-ын товч танилцуулга: Манай салбар танхим нь 1997 онд байгуулагдсан. Одоогоор нийт орон тооны 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг, гишүүн байгууллагууд болон орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд Бодлогын өмгөөлөл болон, бизнесийг дэмжин урамшуулж ирлээ. Нийт гишүүдийн маань тоо 180-д хүрч бидний хамтарч ажилладаг байгууллагууд жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Манай байгууллагын гишүүн болсноор:

  • Төр засгийн байгууллагууд, бизнесийн хүрээнийхний болон гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалуулах чиглэлээр Танхимаас явуулж буй үйл ажиллагаанд санал дүгнэлтээ илэрхийлэх, оролцох боломжоор хангагдах,

  • Дотоод, гадаадын түншлэл, бизнесийнхээ хүрээг өргөтгөж, гадаад орноос ирүүлж буй бизнес саналтай танилцах, интернетийн веб хуудас, электрон худалдааны боломжийг цаг алдалгүй ашиглах,

  • Бизнесийн хамгийн орчин үеийн мэдээлэл бүхий номын сангаар үйлчлүүлэх,

  • Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах, гэрээ байгуулахад анхаарах зүйлийн талаар болон бусад хууль эрх зүйн зөвлөгөө авах,

  • Гадаад, дотоодод зохиогдох бизнес уулзалт, дугуй ширээний ярилцлага, хурал, зөвлөгөөнд оролцох,

  • Патент барааны тэмдгийн талаар зөвлөгөө авах,

  • Гадаад, дотоодод зохиогдох үзэсгэлэн яармагт зохион байгуулалттай оролцох,

  • МҮХАҮТ-аас эрхлэн гаргадаг “Бизнес Таймс” сонин, бусад ном, сэтгүүл, мэдээллийг хүлээн авах,

  • Экспертизийн үйлчилгээг хөнгөлөлттэй авч үйлчлүүлэх,

  • МҮХАҮТ-ын дэргэдэх сургалтын төвөөс явуулдаг сургалтуудад оролцох,

  • Банк, санхүүгийн байгууллагуудтай харилцах, гадаадын зээл тусламжийн төсөлд оролцох зэрэгт Танхимын дэмжлэг авах,

  • Олон улсын жишгийн дагуу бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах үйлчилгээг авах,

  • Төр засгийн удирдлагууд гадаадад айлчлахад дагалдан явах “Бизнес групп”-д оролцох,

  • Өөрийн и-мэйл хаягаар Танхимаас зарлаж буй зар, бизнес санал, мэдээлэл зэргийг түргэн шуурхай авах,

  • Оны Шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдиийг шалгаруулах “Entrepreneur” арга хэмжээ болон гишүүн байгууллагууд, олон нийт, нийгэмд хандсан төрөл бүрийн үйл ажиллагаануудад оролцох, нэрээ дэвшүүлэх,

  • Монгол улсын хэмжээнд “ТОР 100” аж ахуйн нэгж, Банк санхүүгийн салбарын оны шилдгийг шалгаруулах шалгаруулалтанд нэрээ дэвшүүлэх,

  • PUM буюую Нидерландын ахмад экспертүүдийн холбооноос бизнесийн зөвлөхүүд авч ажиллуулах гэх мэт боломж болон давуу эрхүүдийг эдлэх болно.

Манай салбар танхимаар дамжуулан Орхон, Булган аймгуудад дараах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Үүнд:

  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах,

  • Аливаа ажил, үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, хэрэгжүүлэх

Манай салбар танхим дараах ажлуудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг: Үүнд:

  • “Эрдэнэт түншлэл” үзэсгэлэн худалдаа

  • Оны онцлох ахуйн нэгж, онцлох бизнес эрхлэгчдийн шалгаруулалт

  • Сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

Тэргүүлэгчид:

  • С.Мөнхцэцэг /“Грави” ХЗХ-ны дарга/

  • О.Ганбаатар /“Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал/

  • Ө.Мянганбаяр /“Эрдэнэт хивс” ХХК-ийн гүйцэтгэх захирал/

  • Д.Гантөмөр /“Төгөл групп”-ийн захирал/

  • Ч.Энх-Амгалан /“Эрдэнэт алтан өргөө” ХХК-ийн захирал/

  • Д.Батбилэг /“Их эхлэл трейд” ХХК-ийн захирал/

  • Д.Батбаяр /“Сэцэд” ХХК-ийн захирал/

  • Ц.Ойдов /“Степ трейд” ХХК-ийн захирал/

  • С.Тэсхуяг /“Эрдэнэт прогресс” ХХК-ийн захирал/

Ажилтнууд:

  • Дарга М.Сарандаваа

  • Арбитрийн нарийн бичгийн дарга, экспертизийн дарга Л.Ганчимэг

  • Оффис менежер П.Мөнхтунгалаг

  • Санхүүгийн менежер Ш.Эрдэнэцэцэг

  • Сургалтын менежер Ц.Батбилэг

  • АНУ-ын Сайн Дурын Мэргэжилтэн Райн Мгибони

  • Булган аймаг дахь ажилтан Г.Түвшин

  • Эксперт Ч.Насанжаргал

  • Эксперт Н.Эрдэнэ-Очир

Харилцах хаяг:
Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Захиргааны 3-р байр, 201-202 тоот
Утас: (976)-01352-28001
Факс: (976)-01352-22643
И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Вэб хуудас: erdenet.mongolchamber.mn

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14949
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136494
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард414142
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286528

Манай сайтад: 38 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.229
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012