2011 оны 11-р сарын 15, Мягмар гариг, 11:42
МҮХАҮТ-ын “Гадаад худалдааны академи”-аас 2012 онд доор дурьдсан сэдвүүдээр богино хугацааны гүнзгийрүүлсэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Ажилтнуудаа сургалтанд хамруулах асуудлыг шинэ оны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх боломжийг Та бүхэнд олгох зорилгоор хуваарийг бүтэн жилээр гаргаж илгээв.
Захиалгаа манай 324258 тоот утас/факсаар, эсвэл
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
гэсэн хаягаар бидэнд ирүүлнэ үү.
Сургалт хуваарьтай өдрүүдийн 14.30 – 17.30 цагт МҮХАҮТ-ын шинэ байрны 506 тоот сургалтын танхимд явагдана.
Гишүүн байгууллагуудаас нэг сэдвээр нэг хүн суралцуулах төлбөрийн хэмжээ 10000 төгрөг, гишүүн бус бол 12000 төгрөг. Сургалтын төлбөрийг Худалдаа, хөгжлийн банк дахь МҮХАҮТ-ын 499008716 тоот дансанд урьдчилан төлсөн баримтаа авч ирэх, эсвэл сургалтанд ирэхдээ бэлнээр авч ирж тушаах боломжтой. Хуваарийг хавсаргав.
Сургалтын сэдвүүдээс сонгон “багц хөтөлбөр” бүрдүүлж өөрийн байгууллага дээр тодорхой хугацааны (жишээ нь: 1– 5 өдрийн) сургалт явуулах сонирхолтой байгууллага бидэнд хандаж хугацаа, хөтөлбөр, зардлаа урьдчилан тохиролцсон тохиолдолд бид Танай захиалгаар сургалтыг газар дээр нь зохион байгуулах хувилбар байх бололцоотой.
МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагууддаа зориулан
2012 онд явуулах богино хугацааны сургалтын хуваарь
| № | Хичээлийн сэдэв | Хугацаа |
| 1. | Төсөл хэрхэн бичих вэ? Төслийн ТЭЗҮ боловсруулах | 01 сарын 10 05 сарын 01 10 сарын 24 |
| 2. | Зах зээлийн судалгаа хийх, мэдээлэл цуглуулах аргууд. Зах зээлээ хэсэгчилж зорилтот зах зээлээ тодорхойлох, түүнд хэрэгжүүлэх бодлогууд | 01 сарын 18 05 сарын 09 10 сарын 30 |
| 3. | Бараа, бүтээгдэхүүний амьдралын мөчлөг, зах зээлд нэвтрэх стратеги. Борлуулалтын бодлого, хуваарилалтын сувгийг сонгох | 01 сарын 31 05 сарын 22 |
| 4. | Бүтээгдэхүүний үнийн бодлого, үнэ бүрдүүлэх, үнэ чанарын хоорондын хамаарал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс | 02 сарын 08 05 сарын 29 11 сарын 13 |
| 5. | Жижиглэнгийн худалдааны маркетинг: үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, зардал, үнэ бүрдэлт, үйлчилгээний хэлбэрүүд | 02 сарын 15 06 сарын 05 11 сарын 27 |
| 6. | Пүүсийн макро, микро орчинг судлах, SWOT шинжилгээ хийх, бизнесийн үйл ажиллагааг зохицуулан удирдах нь. Идэвхжүүлэлтийн аргууд, тэдгээрийг оновчтой хослуулан хэрэглэх | 04 сарын 10 09 сарын 11 |
| 7. | Үйлчилгээний маркетинг: үйлчилгээний онцлог, үйлчилгээ ба биет бүтээгдэхүүний ялгаа, үйлчилгээг хүлээн авч буй хэрэглэгчдийн зан төлөв, биет бүтээгдэхүүн ба үйлчилгээг үнэлэхэд гарах ялгаа, үйлчилгээний зах зээлийн сегментчилэл | 03 сарын 06 06 сарын 20 11 сарын 06 |
| 8. | Чанарын удирдлагын тогтолцоо:
|
01 сарын 17 05 сарын 08 10 сарын 31 |
| 9. | Үзэсгэлэн яармагт хэрхэн бэлтгэж оролцох вэ? Нээлттэй гаалийн систем – ATA carnet | 03 сарын 13 06 сарын 26 |
| 10. | Гадаад худалдаанд хэрэглэгддэг үндсэн баримт бичгүүд | 01 сарын 24 05 сарын 16 |
| 11. | Худалдах, худалдан авах гэрээ, маргаан шийдвэрлэх практик зөвлөмж | 01 сарын 25 05 сарын 15 |
| 12. | Экспортын маркетинг: Экспортлох чадвар, түүнд нөлөөлөх гадаад, дотоод шинж чанар бүхий хүчин зүйлс, зардлын шинжилгээ, тогтмол ба хувьсах зардал, алдагдалгүй ажиллагааны цэг, ахиуц зардал, тэдгээрийг тооцох, хуваарилалтын суваг, del credere агент | 03 сарын 14 06 сарын 27 |
| 13. | Импортын менежмент: импортын төлөвлөлтөөр шийдвэрлэх асуудлууд, оролцогч талууд, худалдан авалтын тодорхойлолтын төрлүүд: брэндийн нэр, үйлдвэрлэгчийн код, загвар, техникийн болон орц найрлагын тодорхойлолт, үүрэг функц болон бүтээмжийн тодорхойлолт, нийлүүлэлтийг байршуулах загвар, нийлүүлэлтийн ойлголтын загвар, тэдгээрийг сайжруулах арга зам | 04 сарын 18 10 сарын 17 |
| 14. | Сав баглаа боодол: гүйцэтгэх үүрэг, бүтцийн болон график дизайн, тээвэрлэлтийн болон ачилтын тэмдэглэгээнүүд, сав баглаа боодлын олон улсын байгууллагууд, сав баглаа боодлын материалууд, нэр төрөл, сав баглаа боодлыг бүтээгдэхүүндээ зохицуулах, сав баглаа боодлыг сайжруулах 33 арга | 06 сарын 06 10 сарын 10 |
| 15. | Бизнесийн соёл: харилцааны сэтгэлзүй, цаг төлөвлөлт, илтгэл тавих урлаг | 02 сарын 01 09 сарын 12 11 сарын 28 |
| 16. | Борлуулалтыг нэмэгдүүлэхэд үйлчилгээний ажилтаны гүйцэтгэх үүрэг | 01 сарын 11 05 сарын 02 11 сарын 07 |
| 17. | Оффис менежмент (Баримт бичгийн стандарт : MNS 5140, 5141, 5142:2002, стандартын дагуу албан бичиг боловсруулах, тэмдэглэл хөтлөх, арга хэмжээний төрлүүд, арга хэмжээ зохион байгуулахад анхаарах асуудлууд, арга хэмжээний явцад гарч болох хүндрэлээс сэргийлэх) | 03 сарын 07 06 сарын 19 11 сарын 14 |
| 18. | Япон маягийн менежмент | 03 сарын 20 10 сарын 16 |
| 19. | Гаалийн бүрдүүлэлтийн үйл явц, улс орнуудын хөнгөлөлтийн ерөнхий системийн тухай | 02 сарын 07 05 сарын 23 |
| 20. | Франчайзын төрөл, франчайз бизнесийн давуу, сул тал, франчайз бизнесийн түүх, алдартай франчайз компаний жишээ, франчайзын гэрээ, хууль эрх зүйн асуудал, брэнд, оюуны өмчийн асуудлууд/ | 02 сарын 14 05 сарын 30 |
| 21. | Гадаад худалдааны төлбөр тооцоо (аккредитив, инкасс, шууд төлбөр, нээлттэй данс, консигнацийн төлбөр гэх мэт) | 04 сарын 11 10 сарын 23 |
| 22. | Олон улсын хэлэлцээрт хэрхэн оролцох вэ? | 04 сарын 24 11 сарын 20 |
| 23. | Зураасан код, түүний ач холбогдол, төрлүүд, Зураасан код нийлүүлэлтийн гинжин сувгийн ажиллагааг хөнгөвлөх хэрэгсэл болох нь |
02 сарын 29 06 сарын 13 |
| 24. | Логистикийн тухай ерөнхий ойлголт, нийлүүлэлтийн гинжин сувгийг удирдан зохион байгуулахад логистикийн гүйцэтгэх үүрэг | 03 сарын 21 09 сарын 18 |
| 25. | Хүний нөөцийн менежмент (Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонголт, хөгжил, сургалт, урамшуулал, ажлын байрны тодорхойлолт) | 03 сарын 27 09 сарын 19 |
| 26. | Бизнесийн үндэс, бизнесээ хэрхэн эхлэх вэ? | 02 сарын 28 06 сарын 12 11 сарын 21 |
| 27. | Мэдээлэл, интернетийг олон улсын худалдаанд ашиглах нь | 04 сарын 17 09 сарын 25 |
| 28. | Менежмент, байгууллагыг зөв удирдан зохион байгуулах нь | 03 сарын 28 09 сарын 26 |
| 29. | Бүтээмжийн менежмент | 04 сарын 03 10 сарын 02 |
| 30. | Зөрчилдөөний менежмент | 04 сарын 04 10 сарын 03 |
| 31. | Бизнес төлөвлөгөө боловсруулах аргазүй | 04 сарын 25 10 сарын 09 |
Холбоо барих:
Гадаад худалдааны академи
Харилцах утас: 324258, 99198151, 99609595, 99238770, 99293920, 99079196
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.







![]() | Өнөөдөр | 14686 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136231 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 413879 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286265 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |