Гадаад худалдааны академи

 

Гадаад Худалдааны Академи

Зорилго:

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх “Гадаад худалдаа, бизнесийн сургалтын төв” өөрийн үйл ажиллагааны өнгөрсөн 15 жилийн туршлагадаа тулгуурлан 2009 – 2010 оны хичээлийн жилээс эхлэн “Гадаад худалдааны академи “ болон өргөжиж байна. Тус академи нь өдрөөс өдөрт өргөжин тэлж буй гадаад худалдаа, бизнесийн салбарыг шинэ орчинд зохицон ажиллах чадвартай, онол, практикийн өндөр мэдлэгтэй менежерүүдээр бэхжүүлэхэд сургалт, судалгааны ажлаараа дамжуулан бодитой хувь нэмэр оруулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага судлах, гадаад худалдааны менежерүүдийг зэрэглэлд хамруулах, давтан сургах зорилго бүхий мэргэжлийн байгууллага юм.

Үйл ажиллагааны чиглэл:

  • “Гадаад худалдааны менежер бэлтгэх” нэг жилийн Даваа, Пүрэв, Бямба гаригийн ангитайгаар зохион байгуулах
  • Бизнес эрхлэгчдэд зориулсан богино хугацааны сургалтуудыг тэдний эрэлт хэрэгцээнд үндэслэн боловсруулсан сэдэв, хуваарийн дагуу тогтмол зохион байгуулах
  • Гадаад худалдаа эрхлэж байгаа компаниудын гадаад худалдааны менежерүүдэд зориулсан түргэвчилсэн, эрчимжүүлсэн сургалтуудыг зохион байгуулах 
  • Удирдах ажилтнуудад зориулсан зайн сургалт явуулах
  • Гадаад худалдааны менежерүүдийг мэргэжлийн зэрэглэл тогтоох шалгалтанд хамруулах, мөн зэрэглэлээ ахиулах хүсэлтэй менежерүүдийн судалгааг гаргаж дахин шалгалтанд хамруулах. Гадаад худалдааны менежерийн мэргэжлийн зэрэглэл тогтоох шалгалтыг жилд  2  удаа зохион байгуулах
  • “Гадаад худалдаа, бизнесийн сургалтын төв”-ийг өнгөрсөн 15 жилийн хугацаанд төгссөн төгсөгчдийг давтан сургах 
  • Компаний захирлуудад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулан холбогдох газруудтай хамтран сургалтыг зохион байгуулах
  • Монголын экспорт, импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн чиг хандлагын судалгааг хагас жил тутамд хийх, зах зээлийн бие даасан тоймуудыг жил бүр шинэчлэн боловсруулж хэрэглэгчдэд хүргэх, нэр төрлийг өргөжүүлэх
  • “Монголын эдийн засаг, гадаад худалдааны цагаан ном”-ыг жил бүр боловсруулан гаргах. Мөн гадаад худалдаа, бизнесийн чиглэлээр ном, товхимол гарын авлага боловсруулан гаргаж “мини номын сан”-гаа баяжуулах
  • Цаашид бакaлавр, магистрийн сургалт явуулах бэлтгэлийг хангах, холбогдох газруудтай хамтран ажиллах

Гадаад Худалдааны Академи нь албан үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сонирхолтой сонсогчдын эрэлт хэрэгцээг харгалзан Гадаад худалдааны менежер бэлтгэх сургалтаа Даваа, Пүрэв, Бямба гаригийн болон эчнээ ангиудын зохион байгуулалттайгаар явуулж байна. Энэхүү сургалтанд гол төлөв Их, дээд, тусгай мэргэжлийн сургууль төгсөгчдийг элсүүлэн суралцуулна.

academy first

 


Холбоо барих хаяг:

 

Утас: 976 – 11 – 324258
Факс: 976 – 11 – 324258
E-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14673
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136218
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413866
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286252

Манай сайтад: 26 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.228
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012