Үзэсгэлэнд оролцогчийн мөрдөх журам

  1. Үзэсгэлэн бүртгэх хугацаа: 7 дугаар сарын 15-аас 8 дугаар сарын 15-ны дотор. Бүртгэлийг ҮЯГ-ын дараах е-мэйл болон www.mongolchamber.mn хаягуудаар online хэлбэрээр ирүүлнэ: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. 312371, 99059736, 99798999 утсуудаар мэдээлэл авах боломжтой. Дурьдсан хугацаанаас хойш бүртгэхгүй болохыг анхаарна уу.

  2. Талбайн хэмжээ хязгаартай тул төлбөр хийсэн сар өдөр, цагийн дарааллаар, үйл ажиллагааны салбараар нь Зохион Байгуулагч хариуцан ангилан хуваарилна. Талбайн төлбөр урьдчилан хийгээгээгүй тохиолдолд талбай олгохгүй.

  3. Зөвхөн бүртгэлийн хуудас бөглөснөөр бүртгэлд авсанд тооцохгүй. Бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудас, төлбөр хийсэн баримтыг үндэслэнэ. Оролцогч доод тал нь 1 сарын өмнө гишүүнээр элссэн бол гишүүний хөнгөлөлттэй нөхцлөөр төлбөрийг барагдуулж болно.

  4. Оролцохыг хүсэгч нь ямар нэг компаний охин компани байвал гишүүн бусаар төлбөрийг барагдуулна. Хэрэв толгой компанид олгогдсон талбайг хамтран эзэмших нөхцөлд жинхэнэ гишүүний тарифаар төлбөрийг барагдуулж болно.

  5. Үйл ажиллагаагаа эхлээд доод тал нь 1 жил болсон буюу Танхимын гишүүн бус байгууллага нь 1 удаа оролцох эрхтэй тул МҮХАҮТ-ын жинхэнэ гишүүнээр элсэхийг зөвлөж байна. Тус Танхим нь гишүүн байгууллагаа дэмжих бодлого баримтална.

  6. Дансны дугаар: Худалдаа Хөгжлийн Банк: 499 008 716, ХААН БАНК: 511 200 312-4

  7. Тус үзэсгэлэнгийн зорилго нь шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж уг бүтээгдэхүүний талаарх мэдээллийг МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газраас эрхлэн гаргадаг е-newsletter-д нийтлэн веб сайт дээрээ байрлуулснаар Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, харилцаа холбоо тогтоох явдал юм.

  8. Тохиролцооны дэлгүүр буюу лангууг бүртгэлд авахгүйг онцгойлон анхааруулж байна. Гадаад дотоодын зочид төлөөлөгчид болон нийт хэрэглэгчдээ хүндэтгэн өөрийн үйл ажиллагааг тодорхой гаргасан засал чимэглэлтэй оролцохыг онцгой анхаарна уу. Хувь хүмүүс буюу 1-2 м2 талбай авах сонирхолтой хүмүүст нийтэд нь нэгдсэн 1 стандарт талбайг түрээслүүлнэ.

  9. Бүх оролцогчид хувиарлагдсан үзэсгэлэнгийн талбайгаа 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд 10.00 – 17.00 цагийн хооронд чимэглэлээ бүрэн дуусгавар болгоно.

  10. Үзэсгэлэн нээгдэх өдөр буюу 9 дүгээр сарын 13-ний 09.30 - 12.30 цагийн хооронд оролцогч байгууллага өөрийн талбайд бараа бүтээгдэхүүнээ зөөж тээвэрлэн, тохижуулж байрлуулж дууссан байх ба үзэсгэлэн нээгдэхээс 2 цагийн өмнө нээлтийн арга хэмжээний талбайг засч янзлах тул 13.00 – 15.00 цагийн хооронд бараа бүтээгдэхүүнийг хаалгаар оруулж гаргахгүй, түүнчлэн төв хаалганы урд талбай дээр машин техник байрлуулах, нээлтийн ажиллагаатай давхцуулан ачаа бараа, материал зөөх, чанга дуу чимээ гаргасан техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл ажиллуулах, хог хаягдалтай байхыг хатуу хориглоно. Иймд заасан 2 өдөрт /хангалттай хугацаа/ багтаан ажлаа гүйцэтгэн зочдыг хүндэтгэхийг хүсье.

  11. Талбайн хуваарилалтын зургийг Мишээл Экспо төвийн үүдэнд байрлуулсан байна. 9 дүгээр сарын 13-ны 14.40 цагт гадна хаалгыг хааж хамгаалалт гаргана.

  12. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллага өөрийн эзэмшлийн талбай, ойр орчмын газрууд, стендний араар хог хаягдлаа хаяхгүй байх.

  13. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр стенд дээрээ ажиллах ёстой нэг хүнийг үлдээж бусад хүмүүс нь нээлтийн ажиллагаа болох талбайд цугларах. Үзэсгэлэнгийн нээлтэнд оролцогч компаний шийдвэр гаргагч албан тушаалтан оролцох шаардлагатай .

  14. Үзэсгэлэнгийн үеэр архи, шар айраг, согтууруулах ундааг зөвшөөрөгдсөн амталгааны хэмжээнээс хэтрүүлэн худалдаалахгүй байх

  15. Үзэсгэлэн дуусах өдөр оролцогчид хариуцсан талбай дахь хог хаягдлаа бүрэн гүйцэд авч гарч байгууллагынхаа нэр төрийг бодолцон соёлтой байхыг хүсье

  16. Үзэсгэлэнгийн гэрэл, цахилгаантай холбоотой асуудлаар “Мишээл ЭКСПО” Төвийн захиргаатай шууд харьцана. Менежер: Б.Энхжаргал /99237025, 344393/

  17. Үзэсгэлэнгийн үеэр хариуцсан талбайгаа эзэнгүй орхиж явахгүй байх, үнэт эдлэл, мөнгө, бараа, гар утас зэрэг зүйлсээ хараа хяналттай байлгах, зохион байгуулж буй байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдье.

  18. Ачаа бараа ачиж буулгахдаа үзэсгэлэнгийн байрны гадна хаалгыг таглаж зогсох, тээврийн хэрэгсэл, ачааг эзэнгүй хаяхгүй байх

  19. Бүтээгдэхүүний шалгаруулалтанд оролцохдоо дараах материалын хуулбарыг бүрдүүлнэ. Үүнд нь:
    Үйлдвэрлэл
    - Бүтээгдэхүүний дээж, танилцуулга
    - Зах зээлийн мэдээлэл
    - Сав баглаа боодол
    - Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт
    - Ажлын байр нэмэгдүүлэлт
    - Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил
    - Цэвэр үйлдвэрлэлийг хэрхэн хэрэгжүүлж буй мэдээлэл
    - Сурталчилгааны хэлбэр
    - Технологийн шинэчлэл дэвшил /тайлбар/
    Үйлчилгээ
    - Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ, түүний танилцуулга
    - Зах зээлийн мэдээлэл
    - Мэргэжлийн байгууллагын дүгнэлт
    Импортын бүтээгдэхүүн
    - Бүтээгдэхүүний дээж, танилцуулга
    - Зах зээлийн мэдээ
    - Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт

  20. Байгууллагын тухай мэдээлэл болон сурталчилгаагаа ҮЯГ-ын мэргэжилтэн Г.Мөнхзулд файлаар 8 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ. Утас - 312371 дурдсан хугацаанаас хойш ирүүлсэн мэдээлэл үзэсгэлэнгийн каталогид орох боломжгүйг урьдчилан анхааруулж байна.

  21. Үзэсгэлэнгийн хугацаанд буюу 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдийн өглөө бүр 09.30 цагт нэг хугацаанд үзэсгэлэн гаргагчдыг зөвхөн энгэрийн тэмдгээр зааланд нэвтрүүлэх болно. Заасан цагт ирэхийг зөвлөж байна. Хэрэв ирээгүй нөхцөлд танай эзэмшлийн талбай дахь бараа бүтээгдэхүүн дутвал зохион байгуулагч хариуцахгүй. Эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн алдагдах явдал гарч болзошгүй тул энгэрийн зүүлтгүй ямар ч хүнийг өглөө нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу.

  22. Шагнал гардуулах буюу хаалтын ажиллагаа 2012 оны 9 дүгээр сарын 17-ны 18.30 цагт МҮХАҮТ-ын байранд болно. 1 байгууллагаас 1-2 хүнийг оролцуулна уу. Хөндлөнгийн хүн илгээхгүй байхыг хүсье. Бусдыгаа хүндэтгэн цагтаа ирэхийг хүсье.

  23. 2011 оны 9-р сарын 13-ны 12.00-14.00 цагийн хооронд Зохион Байгуулах Хорооны байранд дор дурдсан зүйлийг олгоно.

    1. Энгэрийн зүүлт

    2. Үзэсгэлэнгийн танилцуулга

    3. 1 байгууллагад 1 ширхэг урилга олгоно. (9м2 талбайд оролцсонд), (бөөнөөрөө 9м2 хуваан авсан хувь хүмүүс, өрхийн үйлдвэрлэлийн 2 төлөөлөлд л олгохыг анхаарна уу)

Зохион Байгуулах Хороо
Утас: 312371, Факс: 324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14638
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136183
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413831
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286217

Манай сайтад: 34 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.230
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012