UN, Европын холбооны орнуудын элчин сайдууд ирж уулзалт хийнэ. Яаралтай бүртгүүлнэ үү!

 ethnic  undp logo
 ETHIC FESTIVAL  Европын Холбооны Тарифын Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хэрэгжилтийн байдалтай Элчин сайдууд танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцоно

 

Дээрхи 2 сэдэвт арга хэмжээ 2011 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын National Exhibition & Convention Centre-д зохион байгуулагдана.

  1. НҮБ-Монгол Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь” төслийн “Амьдрах ухаан, өрхийн орлогыг нэмэгдүүлэх” хэсгийн Увс, Ховд аймгуудын зарим сумдын хэрэгжилтийн явцыг тайлагнах, үндэстний өв уламжлалыг хадгалах, хөгжүүлэх, гадаад дотоодод сурталчлах зорилгоор ETHNIC Festival зохион байгуулагдана. 
  2. Мөн Монгол Улсын Ерөнхий Сайд С. Батболдын урилгаар гадаад суугаа Монголыг Хариуцсан Элчин сайдууд ба Монгол Улсад суугаа Элчин сайдууд Европын Холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн ашиглалтын байдалтай танилцах уулзалт харилцан яриа, 7200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг CSP+ системийг ашиглан экспортлож буй болон экспортлох боломжтой бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй бүрэлдэхүүнээрээ танилцах гэж байна.

Иймд нийт экспортлогчид, үйлдвэрлэгчид, аялал жуулчлал эрхлэгчид та бүхнийг энэхүү боломжийг алдалгүй идэвхитэй оролцож, өөрсдийгөө сурталчлахыг хүсье. 

Уулзалт, үзэсгэлэн үнэ төлбөргүй. Бүртгэлийн хуудсыг 11 дүгээр сарын 18-ны дотор доорхи хаягаар ирүүлнэ.

11 дүгээр сарын 21-нд үзэсгэлэнд оролцогчид олгосон талбайгаа засч тохижуулан, бүх бараа бүтээгдэхүүнээ байршуулсан байхыг анхааруулья.

Хөтөлбөрийг жич мэдээлнэ.  

Тус арга хэмжээнд оролцогч байгууллага нь дараахи зүйлсийг бүрдүүлж бэлтгэлээ хангана уу

  • Бүртгэлийн хуудсыг бөглөж ирүүлэх
  • ЕХ-ны орнуудын Элчин сайдууд болон бие төлөөлөгчдөд тавих санал, асуултаа бэлтгэх
  • Уулзалтанд шийдвэр гаргах албан тушаалын буюу тухайн аж ахжйн нэгжийн захирал оролцох шаардлагатай
  • Үзэсгэлэн оролцогч нь заавал үндэсний хувцастай байх
  • Бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа явуулах 
  • Төлбөргүй амталгаа явуулах 
  • Танилцуулгаа, англи, монгол хэлээр бэлтгэх
  • Хувцасны загвар шоу, урлагийн тоглолт үзүүлэх сонирхолтой байгууллагууд урьдчилан мэдэгдэнэ үү. /Хөтөлбөрт оруулж зочдод урьдчилан зар хүргэхэд зориулж/  

Бүртгэлийн хуудсыг хавсаргалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.


МҮХАҮТ- ын байр 307 тоот
Экспортыг дэмжин хөгжүүлэх хэлтсийн дарга Ч. Цэцэгмаа
Утас: 328878, 99117644
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.


МҮХАҮТ-ын байр 310 тоот
Үзэсгэлэн Яармагийн Газрын мэргэжилтэн
Ц. Эрдэнэсүрэн
Утас: 312371, 99798999
Факс: 324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Attachments:
Download this file (ethnic-registration_form.pdf)Бүртгэлийн хуудас[ ]73 Kb11/08/11 17:48
AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14631
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136176
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413824
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286210

Манай сайтад: 35 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.229
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012