АТА Карней


Бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлийг түр хугацаагаар
гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх систем

Зөвхөн доор дурьдсан Монголын гаалийн газар, хороод АТА Карнейг ажлын цагаар хүлээн авах эрхтэй

  1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Гаалийн газар

  2. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газар

  3. Улаанбаатар дахь Гаалийн Газар

  4. Дархан-Уул аймаг дахь Гаалийн Хороо

  5. Орхон аймаг дахь Гаалийн Хороо

  6. Хөвсгөл аймаг дахь Гаалийн Хороо

  7. Баян-Өлгий аймгийн Цагаан нуур дахь Гаалийн салбар

  8. Дорнод аймгийн Эрээнцав дахь Гаалийн салбар

  9. Ховд аймгийн Булган дахь Гаалийн Газар

  10. Увс аймгийн Боршоо дахь Гаалийн салбар

  11. Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Улаанбаатар

АТА Карнейг хэрхэн авах вэ?

АТА Карнейн олон улсын баталгааны сүлжээнд хамрагдсан бүх худалдаа аж үйлдвэрийн танхимууд Карнейг олгоно. Олон улсын худалдаа аж үйлдвэрийн Танхимын нэг хэсэг болох Дэлхийн Танхимуудын Холбоо уг сүлжээг удирддаг. Монгол Улсад АТА Карнейг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим олгоно.

АТА Карнейн гишүүн орнууд

  1. Алжир (DZ)

  2. Aндоррa (AD)

  3. Aвстрали (AU)

  4. АНУ (US) /Үзэсгэлэн яармагийн бараа бүтээгдэхүүнийг оруулахгүй/

  5. Aвстри (AT)

  6. Беларус (BY)

  7. Бельги/Люксенбург (BE)

  8. Босни Герцоговин (BH)

  9. Болгар (BG)

  10. Канад (CA)

  11. Чили (CH)

  12. Хятад (CN)

  13. Кипр (CY)

  14. Зааны ясан эрэг (CI)

  15. Хорват (HR)

  16. БНЧУ (CS)

  17. Дани (DK)

  18. Эстони (EE)

  19. Финлянд (FI)

  20. Франц (FR)

  21. Герман (DE)

  22. Гибралтар (GI)

  23. Грек (GR)

  24. Хонг-Конг, Хятад (HK)

  25. Унгар (HU)

  26. Исланд (IS)

  27. Энэтхэг (IN) /Зөвхөн үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүн/

  28. Иран (IR)

  29. Ирланд (IE)

  30. Израил (IL)

  31. Итали (IT)

  32. Япон (JP)

  33. БНСУ (KR)

  34. Латви (LV)

  35. Лебанон (LB)

  36. Литви (LT)

  37. Макао ()

  38. Македон (MK)

  39. Малайз (MY)

  40. Малта (MT)

  41. Мауритус (MU)

  42. Мексик ()

  43. Молдав ()

  44. Монгол (MN)

  45. Монтенегро

  46. Морокко (MA)

  47. Недерланд (NL)

  48. Шинэ Зеланд (NZ)

  49. Норвеги (NO)

  50. Пакистан ()

  51. Польш (PL)

  52. Португал (PT)

  53. Румин (RO)

  54. ОХУ (RU)

  55. Сенегал (SN)

  56. Серби (CS)

  57. Сингапур (SG)

  58. Словени (SI)

  59. Словак (SQ)

  60. Өмнөд африк (ZA)

  61. Испани (ES)

  62. Шри Ланк (LK) /Мэргэжлийн тоног төхөөрөмжийг оролцуулахгүй

  63. Швед (SE)

  64. Швейцарь (CH)

  65. Тайланд (TH)

  66. Тунис (TN)

  67. Турк (TR)

  68. Украйн ()

  69. Арабын Нэгдсэн Эмират Улс ()

  70. Их Британи (GB)

  71. АНУ (US) /Үзэсгэлэн яармагийн бараа бүтээгдэхүүнийг оруулахгүй/

Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн татваргүй түр хугацааны импорт

АТА Карней нь нэг жилийн дотор бараа, тээврийн хэрэгслийг импортын гаалийн татваргүйгээр түр хугацаагаар оруулж болон буцаан гаргах олон улсын гаалийн баримт бөгөөд үндэсний гаалийн мэдүүлгийг орлодог юм.

АТА Карнейд дараах төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарна.

  • Худалдааны загвар

  • Ажил мэргэжлийн тоног төхөөрөмж

  • Үзэсгэлэн Яармаг болон ижил төстэй хурал цуглаан болон ижил төстэй үйл ажиллагаанд зориулагдсан бараа бүтээгдэхүүн

Үүнд: Компьютер, засварын тоног төхөөрөмж, кино зургийн тоног төхөөрөмж, аппаратур, хөгжмийн зэмсэг, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин, үнэт эдлэл, хувцас, эмнэлгийн тоног төхөөрөмж, бараа, уралдааны морь, уран зураг, хуучны эдлэл, балетын хувцас, рок болон поп хамтлагуудын хөгжим, тоног төхөөрөмж, дуу бичлэгийн систем гэх мэт бараа бүтээгдэхүүн орох боломжтой.

АТА Карнейд амархан муудах өргөн хэрэглээний бараа болон засвар хийх шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж хамаарахгүй!

Бизнес эрхлэгчид АТА Карнейг авснаар ямар ашигтай вэ?

  • АТА Карнейг авснаар бараа бүтээгдэхүүнд ноогдох НӨАТ болон гаалийн татвар, бусад албан татвараас чөлөөлөгдөж экспортлогчдын зардал буурна;

  • АТА Карней нь экспортлогч , импортлогчдод зөвхөн ганц баримтаар /АТА Карней / бараа бүтээгдэхүүнээ гаалиар гаргаж гаалийн үйл ажиллагааг хөнгөвчилнө;

  • Гаалийн бүрдүүлэлтийг урьдчилж хийх, нэг жилийн дотор нэг АТА Карнейн хүрээнд хэд хэдэн удаа нэг болон түүнээс дээш улсад зорчих боломжтой;

  • Бараа бүтээгдэхүүнээ бүрэн бүтэн байдлаар нь буцаан авчрах; /тараах материал оруулахгүй/

  • Үзэсгэлэн яармаг зохион байгуулагчдад гадаадын оролцогчдыг татан оролцуулахад хялбар болно;

  • Аялал жуулчлал, тээврийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх боломж нээгдэнэ;

  • Шоу бизнес, концерт зохион байгуулагчдад шаардлагатай тоног төхөөрөмжөө авч явахад ашигтай.

  • Спортын бүх төрлийн тэмцээн зохион байгуулагч нарт мөн адил ашигтай;

АТА Карнейг хэн ашиглах боломтой вэ?
АТА Карнейг эзэмшигч нь гадаадад зохиолн байгуулагдаж байгаа үзэсгэлэн яармаг, уулзалт семинар болон ижил төстэй үйл ажиллагаанд оролцогч бизнес эрхлэгч, сэтгүүлчид, телевизийн байгууллага, нарийн тоног төхөөрөмж, техникийн ажилчид, спорт, урлагийн төлөөлөгчид, инженер, архитекторууд, жүжигчид, мэс заслын эмч, кино зургийн уран бүтээлчид гэх мэт бүх төрлийн ажил мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс байж болно.

АТА Карнейн систем хэрхэн үйлчилдэг вэ?
АТА Карнейн систем нь гааль, бизнесийн хүрээнийхний хамтын ажиллагаа хэрхэн олон улсын худалгааг хөнгөвчилж байгааг харуулсан нэг тод жишээ юм. АТА системийн улс орон бүр үндэсний гаалийн байгууллага болон Дэлхийн Танхимуудын Холбоогоор баталгаажсан цорын ганц баталгаа гаргагч байгуулагатай байна. Баталгаа гаргагч бөгөөд олгогч байгууллага нь Карнейг олгох бөгөөд өөрийн нэрийн өмнөөс орон нутгийн Худалдааны Танхимуудыг Карней олгох эрхээр хангах эрхтэй. Уг эрхийг Монгол Улсад МҮХАҮТ эдэлнэ. АТА Карней систем нь Дэлхийн Гаалийн байгууллагаас гаргасан олон улсын гаалийн конвенциудаар зохицуулагддаг. Дэлхийн АТА Карнейн Зөвлөл Дэлхийн Гаалийн Байгуулагатай хамтарч уг системийг удирддаг бөгөөд тус зөвлөл нь АТА Карнейг дэмжих талаар Африк, Ази Номхон Далай, Латин Америк, Зүүн Европын бүс нутгуудад үйл ажиллагаагаа тэлэх зорилготойгоор ажиллаж байна.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14618
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136163
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413811
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286197

Манай сайтад: 37 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.227
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012