Сав баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл

Зөвлөлийн зорилго: МҮХАҮТанхимаас Сав баглаа боодлын салбарын бодлогын өмгөөллийн хэрэгцээг нарийн тодорхойлж, тэдний дуу хоолойг холбогдох төрийн байгууллагад хүргэх, тэдэнд дотоодын зах зээлээ хамгаалахад нь туслах, үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор дэргэдээ Сав баглаа зөвлөлийг байгуулсан юм. Зөвлөл нь танхимын даргын 2009 оны 05 сарын 05-ны өдрийн 107 тоот тушаалаар байгуулагдсан /2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар шинэчлэгдсэн ба нийт 43 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Сав, баглаа боодол болон хэвлэх үйлдвэрүүдийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, сурталчилгааны ажлыг байнга хийх

  • Сав, баглаа боодол болон хэвлэлийн салбарын үйлдвэрлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, тэдний дуу хоолойг Засгийн газар болон байгууллага агентлагуудад хүргэх.

  • Сав, баглаа боодол, хэвлэлийн салбарын үйлдвэрлэлтэй холбоотой тулгамдсан асуудлаар хурал, зөвлөгөөн хийх.

  • Гадаад улс орнуудаас ирсэн энэ чиглэлийн саналыг цаг тухай бүрт нь И-мэйл, утас, факсаар хүргэх

  • Холбогдох хууль, дүрэм журмыг авч үзэж нэмэлт өөрчлөлт хийх талаар санал гаргах, шинээр хуулийн зохицуулалт гаргах санал боловсруулах

  • Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэртэй холбоотой дэлхийн зах зээлийн шинэ мэдээ мэдээлэл, шинэ ололт амжилт, шинэ техник технологийн талаар мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг зөвлөлийн хүрээнд явуулах юм.

  • Гадаад, дотоодод зохион байгуулагдаж байгаа сав баглаа боодол хэвлэлийн салбарын үзэсгэлэнд зөвлөлийн гишүүдийг оролцуулах

Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн:

Зөвлөлийн дарга –Ж.Отгонбаяр /ОБ Капитал Группын Захирал/

Зөвлөлийн гишүүд – Гишүүд:

  1. ОБ Капитал Пресс ХХК - Ж.Отгонбаяр

  2. Спирт Бал Бурам ХХК - Г.Мөнхмаа

  3. Фин Пак ХХК - Л.Энхтуяа

  4. ОБ Пластик ХХК - Н.Амарсайхан

  5. Монгол Хэвлэл ХХК - Ш.Саранчимэг

  6. Мон Пак ХХК - Г.Эрдэнэсувд

  7. Алтан жирэм ХХК - Д.Дагийжамц

  8. Голдэн Корона ХХК - Б.Ганболд

  9. Эбо Холдинг ХХК - Д.Отгонбаяр

  10. Батжина ХХК - М.Ууганбаяр

  11. Мон Лабэл ХХК - Н.Батмөнх

  12. Чадавхи ХХК - Н.Батчимэг

  13. Сүхбаатар ХХК - П.Баатарсүрэн

  14. Мега Пластик ХХК - Ч.Цэнгэлмаа

  15. СМ Контайнер Пак ХХК - Б.Дөлгөөн

  16. Эко Тор ХХК - З.Мэргэн

  17. Бимекс ХХК - Батчимэг

  18. Хүнс Комплекс - Д.Оюунтуяа

  19. Гэбже ХХК - А.Баясгалан

  20. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр-Ж.Болдсайхан

  21. Онхоодой Оргил ХХК - Дашцэрэн

  22. Пейпэрбаг ХХК - Ч.Ганчимэг

  23. Гэрэгэ Партнер ХХК - Т.Тэлмэн

  24. Мөнхөт Трейд ХХК - Цэдэн

  25. Гэбжэ ХХК - А.Баясгалан

  26. Эс Эм контейнэр баг ХХК - Б.Дөлгөөн

  27. Мон Сам ХХК - Ц.Нямцэрэн

  28. Алтан алим ХХК – Н.Жаргалсайхан

  29. Китон принт ХХК – Б.Чинбаатар

  30. Жикон пресс ХХК – Д.Ганболд

  31. BCI ХХК – Н.Алдар

  32. Үндэсний үнэт цаас ХХК – Д.Батсуурь

  33. Улаанбаатар принт ХХК – Т.Барсболд

  34. Немо плас ХХК – Ш.Буянбаатар

  35. Ном хур ХХК – Ч.Дүгэр

  36. Хүрэл пепер ХХК – С.Баярхүү

  37. МХҮХолбоо – С.Алтантуяа

  38. Тэнгэр судар ХХК – Д.Жавзансүрэн

  39. Очирпресс ХХК – Очирбат

  40. Бемби сон ХХК – Ганболд

  41. Мастер принт ХХК – Ганцоож

  42. Арвай принт ХХК - Сүрэнхорлоо

Зөвлөлийн нарийн бичгийн дарга –Ц.Хулан, Н.Өлзийнаран /ЭДХХ-мэргэжилтэн, ГОНХХ-ын мэргэжилтэн/

2011 онд хийх ажлын төлөвлөгөө:

  1. Зөвлөлийн хурлыг хийж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг холбогдох төрийн байгууллагуудад хандан шийдвэрлүүлэх талаар ажиллах, хурлаас гарсан шийдвэр, санал зөвлөмжийг тухай бүр төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлж шийдвэрлүүлэн тодорхой үр дүн гаргах

  2. Сав баглаа боодол хэвлэл мэдээллийн талаархи сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээлэл цуглуулан түүнийг орчуулан Сав баглаа боодол хэвлэлийн салбарын чиглэлээр e-newsletter гаргах,

  3. Зөвлөлийн гишүүн компаниудын харилцаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор, үйлдвэрүүдтэй танилцан харилцан туршлага солилцох уулзалт зохион байгуулах

  4. Сав баглаа боодол болон хэвлэлийн салбарын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор аян зохион байгуулах

  5. Хэвлэх үйлдвэрийн сургалтын төвийг Танхим дээр байгуулах. Танхимын гэрчилгээтэй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж гаргах.

  6. Сурах бичгийн талаар боловсролын яамтай хамтран ажиллах, тодорхой шат дараалалтай хамтран ажиллах

  7. Гадаад орнуудад болох сав баглаа боодол болон хэвлэлийн салбарын үзэсгэлэнд баг бүрдүүлж явуулах

  8. Гадаад орнуудын хэвлэлийн салбараас туршлага судлах журмаар аяллыг зохион байгуулах

  9. Засгийн газраас гаргасан хөтөлбөрийг бодитой ажил болгож хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах /талаар тодорхой дэс дараалалтай арга хэмжээг зохион байгуулж, төлөвлөсний дагуу зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх гэх мэт/

Зөвлөлийн ажиллах журам:
МҮХАҮТ-ЫН 2009 оны 05 дугаар сарын 05 -ны
өдрийн 107 тоот тушаалын хавсралт ¹ 2

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ САВ, БАГЛАА БООДЛЫН
ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дүрмээр МҮХАҮТ-ын дэргэдэх Сав, баглаа боодол хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл /цаашид зөвлөл гэх/-ийн бүтэц зохион байгуулалт, эрх үүргийг зохицуулна.
1.2 МҮХАҮТанхимаас Сав баглаа боодол хэвлэлийн салбарын бодлогын өмгөөллийн хэрэгцээг нарийн тодорхойлж, тэдний дуу хоолойг холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, тэдэнд дотоодын зах зээлээ хамгаалахад нь туслах, үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ажиллана.
1.3 Зөвлөл нь МҮХАҮТ-ын үндсэн удирдлагын дор харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтран ажиллах хэлбэрээр энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Хоёр. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

2.1 Зөвлөл нь сонирхогч төрийн байгууллагууд болон бизнесийн ба мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж, компаниудын төлөөллөөс бүрдэнэ.
2.2 Зөвлөлийн даргыг МҮХАҮТ-ын даргын тушаалаар томилох ба нарийн бичгийн дарга нь МҮХАҮТ-ын ажилтан байна.
2.3 Зөвлөлийн өдөр дутмын үйл ажиллагааг зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
2.4 Зөвлөл нь улирал бүр нэгээс доошгүй удаа хуралдаж, шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулна.
2.5 Хуралдааныг зөвлөлийн дарга зарлаж, удирдана. Нийт гишүүдийн 50-аас доошгүй хувь ирсэн болон саналаа бичгээр ирүүлсэн тохиолдолд хуралдааныг хуралдуулна.
2.6 Зөвлөлийн хуралдаанаас санал, дүгнэлт, зөвлөмж гаргах ба хуралдаанд оролцогчид шийдвэрийг дийлэнхийн саналаар батлана. Хэрэв хуралдааны шийдвэрээс өөр санал гарах буюу талууд зөвшилцөлд хүрээгүй бол энэ тухай хуралдааны тэмдэглэлд тодорхой бичнэ.
2.7 Зөвлөлийн дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлана. Уг жагсаалтыг зөвлөлийн нарийн бичгийн дарга ээлжилт хуралдаанаас 7 хоногийн өмнө гишүүдэд тараана. Судалгаа тооцоо шаардсан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
2.8 Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг МҮХАҮТ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд тусад нь оруулж зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, үр дүнг улирал бүр Танхимын удирдлагад танилцуулж чиглэл зөвлөмж авч байна.
2.9 Зөвлөлийн ажлын алба нь МҮХАҮТ-д байна. Зөвлөлийн хурал зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг төсвийн дагуу МҮХАҮТ-ын даргаар батлуулж, МҮХАҮТ-аас санхүүжүүлнэ.
2.10 Танхимын дарга ба Зөвлөлийн дарга зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэн шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Танхимын даргын тушаалаар батлана.
2.11 Зөвлөлийн гишүүд зөвлөлөөс гарах хүсэлтээ Зөвлөлийн даргад бичгээр гаргах бөгөөд зөвлөлийн дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

3.1 Сав баглаа боодол хэвлэлийн салбарын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, сурталчилгааны ажлыг байнга хийх
3.2 Сав баглаа боодол хэвлэлийн салбарын үйлдвэрлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөлгөө өгөх, тэдний дуу хоолойг Засгийн газар болон төрийн эрх бүхий байгууллага, агентлагуудад хүргэх.
3.3 Сав, баглаа боодол хэвлэлийн салбарын үйлдвэрлэлтэй холбоотой тулгамдсан асуудлаар хурал, зөвлөгөөн зохион байгуулах
3.4 Гадаад улс орнуудаас ирсэн энэ чиглэлийн саналыг цаг тухай бүрт нь И-мэйл, утас, факсаар хүргэх.
3.5 Холбогдох хууль, дүрэм журмыг авч үзэж нэмэлт өөрчлөлт хийх талаар санал гаргах, шинээр хууль зохицуулалт гаргах санал боловсруулах.
3.6 Сав баглаа боодол хэвлэх үйлдвэртэй холбоотой дэлхийн зах зээлийн шинэ мэдээ мэдээлэл, шинэ ололт амжилт, шинэ техник технологийн талаар мэдээллээр хангах

Өмнө хийсэн ажлын мэдээ, мэдээлэл:

2009 он:

Зөвлөлийн ээлжит хурлыг 2009 оны 11 сарын 06-нд зангиагүй уулзалт хэлбэрээр The Bull ресторанд зохион байгуулсан. Сав баглаа боодлын үйлдвэрлэлийн салбар нь манай улсад бараг шинээр үүсч хөгжиж буй салбар учраас цөөхөн тооны үйлдвэрлэгч нар байдаг. Эдгээр үйлдвэрлэгч нар хоорондоо маш дотно танилцан хоорондоо нягт холбоотой байх нь зангиагүй уулзалтын гол ач холбогдол юм. Уулзалтанд энэ салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг ОБ пластик ХХК, Монгол хэвлэл ХХК, Мон Пак ХХК, ХХХСҮйлдвэр, Пейпэр байг ХХК, Мегапласт Монголиа ХХК, ОБ Пресс ХХК, компаниуд оролцсон. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:

  • Зөвлөлийн үйл ажиллагаа болон зөвлөлийн нарын бичгийн дарга нарийн атестатчиллын үеэр танхимын даргын хэлсэн санал зөвлөмжийн талаар зөвлөлийн дарга Ж.Отгонбаяр танилцуулга хийсэн.

  • БНХАУ-ын Гуонжуд болсон Canton Fair 2009-д оролцсон зөвлөлийн гишүүн ХХХСҮйлдвэрийн захирал Ж.Болдсайхан үзэсгэлэнгийн талаар гишүүдэд танилцуулсан.

  • МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд 2009 оны 12 сарын 01-04-ны хооронд Танхимын дэргэдэх Тоног төхөөрөмжийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах байсан “Тоног төхөөрөмж, Сав баглаа боодол-2009” үзэсгэлэнгийн зохион байгуулалтын ажлын талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга мэдээлэл хийсэн. Уг үзэсгэлэн нь улс даяар зарласан онц байдалтай холбоотойгоор цуцлагдсан.

  • Зөвлөлийн гишүүд цаашдаа хоорондоо чөлөөтэйгээр хамтран ажиллаж байх тухай ярилцсан.

  • Танхимын ҮЯТ-ооноос зохион байгуулж байгаа БНХАУ-ын Гуонжуд болох Canton fair 2009 үзэсгэлэнгийн мэдээллийг зөвлөлийн майлинг лист ашиглан гишүүдэд цацсан ба зөвлөлийн гишүүн ХХХСҮйлдвэр тус үзэсгэлэнд оролцсон. Тус компани санхүүгийн асуудлаас шалтгаалан танхимаас зохион байгуулсан групп-д орж яваагүй боловч өөрсдөө бие даан явж тус үзэсгэлэнг үзсэн.

    • Нийгмийн толь сонинд зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зөвлөлийн даргаар ярилцлага өгүүлсэн.

    • Бизнес Таймс сонинд зөвлөлийн гишүүн ПейперБайг ХХК-ын захирал Ганчимэгээр ярилцлага өгүүлсэн.

    • Бизнес таймс сонинд зөвлөлөөс зохион байгуулах үзэсгэлэнгийн тухай мэдээллийг тавиулсан.

    • Сав баглаа боодлын чиглэлээр Packaging today e-newsletter бэлтгэсэн. Танхимаас гаргаж байгаа и-сэтгүүлүүдийг нэг хэв загварт оруулж боловсронгуй болгохтой холбогдуулан сэтггүлийн эхийг бэлдэж МТХ-д өгнө. 12 сардаа багтаан танхимын болон зөвлөлийн гишүүдэд цацна. Энэ сэтгүүлд Сав баглаа боодлын дизайн, зөвлөлийн хурлын тухай мэдээлэл, шинээр гишүүдийн булан нээж зөвлөлийн гишүүн Мегапласт Монголиа ХХКийн танилцуулга, Экспортын сав баглаа боодол булан нээж түүнд Олон улсын худалдааны төвөөс гаргасан “Сав баглаа боодлоо сайжруулах 33 арга ба үргүй зардлаас зайлсхийх” зөвлөмжийн эхний 4-8 хэсгийг орчуулан тавьсан.

2010 он:

  • 2010 оны 11 дүгээр сарын 24 нээс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Голландаас ахмад эксперт ирж, Сав баглаа боодлын үйлдвэрлэгчдтэй уулзаж, үйлдвэртэй очиж танилцаж өөрийн зүгээс холбогдох зөвлөгөө өгөв.

  • Зөвлөлийн 1-р улирлын хурлаас гарсан шийдвэрийн дагуу танхимийн дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран “Сав баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлгөөн” буюу Хууль санаачлагчтай хийх уулзалтыг зохион байгуулсан. Уг зөвлөлгөөнөөр 2009 оны 06 сарын 11нд батлагдсан “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” Монгол улсын хуулийн тухай хэлэлцсэн. Уулзалтанд уг хуулийн санаачлагч УИХ-ын гишүүн Г.Батхүү, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан болон ГЕГ, МХГ, СХЗГ, НЗАА зэрэг төрийн холбогдох байгууллагын төлөөлөл болон сав баглаа боодол үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, бусад бизнес эрхлэгчид оролцсон. Зөвлөлгөөний үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд олноор ирж олон нийтэд мэдээлсэн.

  • Органик Монгол хөтөлбөрөөс зохион байгуулсан 2010 оны 8-р сарын 13нд байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэл хэрхэн эрхлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүний тухай Сав баглаа боодлын зөвлөлөөс Хараагүй Хүмүүс Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн дарга Ж.Болдсайхан Эко торын тухай презентаци тавиулсан.

Зөвлөл салбартай холбоотой хууль эрх зүйн акт тогтоол журмууд:

  1. Химийн хорт болон аюулт бодисын тухай хууль /2006 оны 5 сарын 25-ны өдөр батлагдсан/

  2. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам

  3. Монгол улсын хууль

  4. Хэвлэлийн үйлдвэрлэл хөтөлбөр

Холбогдох байгууллагуудын линкүүд:

www.mne.mn
www.e-customs.mn
www.inspection.gov.mn
www.mongolprint.com

Холбоо барих:
МҮХАҮТ-ын дэргэдэх “Сав баглаа боодлын, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөлийн” нарийн бичгийн дарга Ц.Хулан, Н.Өлзийнаран
Харилцах утас: 328878, 324394
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14560
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136105
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413753
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286139

Манай сайтад: 35 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.227
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012