Органик бүтээгдэхүүний зөвлөл

Ногоон шошго, “Made in Organic Mongolia” шошгоны танилцуулга
“Экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэдэгт цэвэр байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлчлэлгүй, боловсруулалтын шатанд нь хэрэглэгддэг химийн болон бусад төрлийн бодис, нэмэлтүүд, тэдгээрий хэмжээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй, байгаль орчинд халгүй технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн багтана.

Ногоон шошгоны ач холбогдол
Байгалийн хувьд харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан манай улсын хувьд энэ давуу талаа ашиглан “Экологийн органик цэвэр бүтээгдэхүүн”-ий Монгол брэндийг бий болгон гадаад, дотоодын зах зээлд гаргах нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарыг дэмжиж экспортыг нэмэгдүүлэх, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэх болон эдийн засгийн өсөлтийг хангах шинэ чадавхи бий болгон хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.

Био, эко, органик бүтээгдэхүүний шаардлага
“Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ний талар нэгдмэл ойлголтод хүрэх, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бий болгох үйлдвэрлэлийг дэмжих эрх зүй, зах зээлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэнэ. “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” нь экологийн тэнцвэртэй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, эрүүл хүнс үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж дэлхий дахинд үзэж байгаа тул түүхий эдээс хэрэглэгч хүртлэх бүх шат дамжлага буюу бүтээгдэхүүнтэй харьцаж байгаа бүх үйл ажиллагаанд тавигдах шаардлага маш өндөр байдаг Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг”-т шилжих, байгаль орчноо хамгаалах, 3Ц буюу цэвэр үйлдвэрлэлийн зарчмын үндсэн дээр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад олон улсын хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, туршлага түгээх, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх, Органик Монгол хөтөлбөрийг боловсруулахаас гадна хэрэгжүүлэх зорилгоор МҮХАҮТ-аас “Made in Organic Mongolia” тэмдэг олгож байна.

“Made in Organic Mongolia” шошгийг Монголын ногоон бүтээгдэхүүн болсон нэр төрлийн 9 бүтээгдэхүүн олгосон. Үүнд:

  1. Увс аймгийн Увс группын “Чацарганы цэвэр тос”

  2. УБ хотын “Бенедакт-“ ХХК-ны нэрсний чанамал

  3. Сэлэнгэ аймгийн “Ар гангат” хоршооны “зөгийн бал”

  4. Алтан тарий ХК-ны “Бүхэл үрийн гурил”, “Хүнсний хивэг”

  5. Монос группын “Хаан иж бүрдэл”

  6. “Живэртэйн оргил” ХХК-ны “Чацарганы цэвэр тос”

  7. Танацар ХХК-ны “Био ялзмаг”

  8. Оргил ойл ХХК-ны Эко-92 түлш

  9. Милл хаус ХК-ны “Бүхэл үрийн гурил”

  10. ”Био комбинатын” УҮГ-ын “ Дотрын халдварт хордлогын эсрэг ийлдэс”

  11. ”Монгол Базальт” ХХк-ны шилэн хөвөн дулаалгын хавтан

  12. “Говь” ХК-ий химийн будаггүй /01, 02 өнгийн/ утсаар үйлдвэрлэсэн бүх ноолууран бүтээгдэхүүн

  13. “Талх чихэр” ХК-ий бүхэл үрийн гурилаар хийсэн “Атар боов”

  14. “Жэм интернейшнл” ХХК-ий хужирт рашаан

  15. UFC ХХК-ий чацарганы 100 хувийн жүүс

  16. “Snow fields” ХХК-ий химийн будаггүй /01, 02 өнгийн/ утсаар үйлдвэрлэсэн бүх ноолууран бүтээгдэхүүн

  17. “Гоёо” ХХК-ий химийн будаггүй /01, 02 өнгийн/ утсаар үйлдвэрлэсэн бүх ноолууран бүтээгдэхүүн

  18. Эрдэнэт хивс ХХК-ий эсгий шаахай, хонины ноосон хөнжил

  19. Монос группийн Читамон, салимон, ургамлын гаралтай цайны иж бүрдэл, нефромон, зэрлэг жимсний витаминт үрэл

Холбоо барих:
МҮХАҮТ-ын Органик бүтээгдэхүүний зөвлөл
Утас: 328878, 91919396
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14554
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136099
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413747
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286133

Манай сайтад: 38 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.226
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012